"Баян" Базарын жинхэнэ нэр Р.Төмөрбазар дээр бүртгэлтэй 13 компанийн 6 нь хүнд машин механизмын сэлбэгийнх байна

Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян" гэх Р.Базар, "Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарын гурван хүнийг баривчилсан. Тэгвэл өчигдөр /2024.04.17/ Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гарсан.
Баян гэх тодотголтой Р.Базараа нь гүүглд мөргүй, фэйсбүүкт хаяггүй нууцлагдмал нэгэн гэгддэг. Угтаа бол түүнийг Раднаабазарын Төмөрбазар гэдэг. Хүмүүс энэ нэрийг тэр болгон мэдээд байдаггүй. Тийм ч учраас түүний нэр дээр хэдэн компани байдаг эсэх нь тодорхой бус байсан. Бидний хамгийн сайн мэдэх нь л "Алтайн Хүдэр" ХХК, “Бүрдэл майнинг” ХХК гэхэд хэлсдэхгүй.
Иймд бид түүний Р.Төмөрбазар нэрээр opendatalab сайтаас нэр дээрх компаниудыг хайхад нийтдээ 13 компани эзэмшиж байв. Тэдгээрээс дурдвал, "Патрол Линк, Монголианкаар маркет, Ньюхолд Констракшн, Эн Эн Юу Оперэйшн, ЗЕТКО, Автобүрдэл ХХК, Аиронфау ХХК, Юү Би Авто Трейд, И Жи Си ХХК, Би Эйч Мандал Майнинг ХХК, Комкат Си Эл Эйч ХХК, ТНОК ХХК, Увсхүдэр ХХК" зэрэг компаниуд байна.
Эдгээрийн зургаа нь машин механизмын сэлбэг оруулж ирдэг компани, хоёр уул уурхайн компани, нэг барилгийн компани байгаа юм. Үлдсэн компаниуд ямар үйл ажиллагаа хийдэг нь тодорхойгүй байлаа.

Тодруулбал, "Комкат Си Эл Эйч ХХК" нь 2020 онд автомашин, авто засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан. Одоогоор
- Хүнд машин механизмын түрээс, засвар үйлчилгээ
- Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа
- Автомашины ачаа тээвэрлэх
- Худалдааны зуучлал зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн "МОНГОЛИАНКААР" ХХК нь Уул уурхайн Хүнд машин механизмын засвар үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллаа явуулахаар 2010 онд байгуулагдсан байна. Дамдинсүрэн Доржбат, Манал Алтангэрэл, Батхуяг Эрдэнэжаргал нар одоогоор хамтран эзэмшиж байна.
Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базар тус аймгийн Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлож баяжсан нэгэн. Гэхдээ түүнийхээ хэрээр хууль бус үйлдлүүдээ зогсоодоггүй. Түүний охин компани болон “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн хэрэг нэг хэсэг шуугиж байгаад замхарсан.
Хэргийг дахин сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тус уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авч байсан.
Тухайн үед цагдаа, хууль хүчнийхэн хэргийг шалгаж байгаа гэсэн боловч шалгалтаар ямар баримт нотлогдсоныг олон нийтэд мэдээлэлгүй өнгөрсөн. Удалгүй тус компанид дахин осол гарч, 26-хан настай залуу амиа алдав. Тодруулбал, Булган аймгийн Бүрэг хангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Эко Алтан заамар" уурхайд хөдөлмөр аюулгүй байдал алдагдаж, 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алдсан. Гэвч удалгүй “Эко Алтан Заамар” зүсээ хувирган “Бүрдэл майнинг” болоод, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ БАЯН БАЗАРАА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ САЙН ҮҮЛДРИЙН БУХ БАЗАРАА ГЭДЭГ НЭРЭЭРЭЭ ХҮҮХНҮҮДИЙН ДУНД АЛДАР НЭРЭЭ ТҮГЭЭСЭН ЗАЛУУ МӨН БАЙНАА ХҮҮХНҮҮД БАЗАРААД ХЭД ДАРУУЛААД БАЙР МАШИНТАЙ БОЛООД САЛАХАД ГОМДОХ ЮМГҮЙ ГЭЖ ЯРЬДЫН БИЛЭЭ ЭНЭ ЧИНЬ АНХ ДУУЧИН ОЮУНТҮЛХҮҮРИЙГ ДЭЛБЭЛЖ ХҮҮХЭН БОЛГОЖ ӨГСӨН АЧТАН МӨН БИЗ ДЭЭ МАНЬ АНДУУРААД БАЙНА УУ? НЭГ ДАРАХАД Л ХҮҮХНҮҮД БӨМБӨГ ЗАЛГИДАГ БАЙСАН ГЭЖ ЯРЬДЫН БИЛЭЭ БИ Ч ГЭСЭН ГАНЦ ДАРУУЛМААР БАЙНА ОР ХӨНЖИЛДӨӨ ХИР ЮМ БОЛ НЭГ ШӨНИЙН ДОТОР 5 УДАА ДУР ТАВИУЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ? АСУУГААД ӨГӨӨРЭЙ ТЭР ХОРИГДСОН ГАЗАР НЬ ХОНОГООР ЭРГЭЖ ОЧИЖ БОЛОХ ЮМ УУ?
Шүүх дээр компанийх нь дампуурлын хэрэг хүртэл нэг хэсэг явж байснаа чимээгүй болсон доо. Шүүхээр дүүрэн эдний хэрэг байдаг байсан
Олон кампани эзэмшдэг улсуудыг ш�##�гах хэрэгтэй. Но-гүй бол тэр л биз. Бараг өөрсдөө заримыг нь мэддэггүй байх өө.
мөнгөтэй хүнд монголын шүүх үйлчлэх бишдээ
Avilgalch shuugchid baihad uls yaj tsever baih bedee