Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: БНХАУ-ын томоохон хотуудын тал нь газарт сууж байна

Шинэ судалгаагаар БНХАУ-ын томоохон хотуудын тал гаруй хувьд нь дундаас хүнд түвшний суулт үүссэн байгааг илрүүлжээ. Үүний улмаас олон сая хүн үерийн эрсдэлд ороод буйг эрдэмтэд онцолсон байна.

“Science” сэтгүүлд өнөөдөр /2024.04.19/ нийтлэгдсэн судалгаагаар бол БНХАУ-ын хот суурин газрын 45 хувь нь жилд 3 мм-ээс илүү хурдан газарт сууж байгаа аж. Харин 16 хувь нь 10 мм-ээс илүү хурдтай газарт сууж байгааг судлаачид илрүүлжээ.

Энэ нь хотын бүтээн байгуулалтын жин, гүнийн усны хэмжээ буурч буйгаа үүдэлтэй аж. Судлаачдын баг “БНХАУ-д 900 сая хүн хот суурин газарт амьдардаг. Ийм учраас газар нутгийн багахан хэсэг нь ч гэсэн сууж эхэлбэл суурин газрын амьдралд ноцтой аюул учирч магадгүй” гэсэн байна.

Хот суурин газрын суулт нь БНХАУ-ын эдийн засагт жил бүр 7.5 тэрбум юанийн (1.04 тэрбум ам.доллар) хохирол учруулдаг гэх тооцоо бий.

Судалгаагаар бол ирэх зуунд Хятадын далайн эрэг орчмын газар нутгийн дөрөвний нэг орчим нь далайн түвшнээс доор орох магадлалтай аж. Ингэснээр олон зуун сая хүний оршин сууж буй газар усанд автах эрсдэлтэй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохай со чиндо
Зохай со чиндо
4 сар 19, 2024 13:28

Битгий их уржээ та нар

хүннү
хүннү
4 сар 19, 2024 15:04

За хятадууд түвдийн өндөрлөг, Хянганы нуруугаар нутаглах нь.

Холбоотой мэдээ

Back to top button