Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Ираны газар нутагт цохилт өглөө

Өнөө өглөө Ираны Исфахан хотын ойролцоо дэлбэрэлт үүссэний дараа тус улсын зэвсэгт хүчин хэд хэдэн мужид хамгаалалтын системээ идэвхжүүлжээ.

Исфахан мужид орших цөмийн байгууламжуудад ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Дэлбэрэлт тус хотын Шахид Салами нэртэй томоохон цэргийн баазад болсон талаар эх сурвалжууд мэдээлэв.

Үүнээс гадна Сири, Иракийн газар нутагт дэлбэрэлт үүссэн талаар мэдээлэл байна. АНУ-ын албан тушаалтнууд Израилын тал Исфахан хотын ойролцоо үүссэн дэлбэрэлтийн ард байгаа гэдгийг баталжээ.

Тэдгээр албан тушаалтнуудын хэлснээр Израилын засгийн газар пүрэв гарагийн /2024.04.18/ орой 24-48 цагийн дотор Иранд цохилт өгнө гэж Байденд мэдэгдсэн байна.

“CNN” агентлаг мэдээлснээр Израилын тал Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхгүй гэж АНУ-ын түншүүддээ амласан аж.

Исфахан хотын дэлбэрэлтийн улмаас Иран даяар нислэгүүдийг цуцалжээ. Тус улсын “Mehr News” агентлаг Техран, Исфахан, Шираз хотууд руу чиглэсэн мөн Ираны баруун, баруун хойд, баруун өмнөд бүс дэх нислэгүүд цуцлагдсан гэж мэдээлсэн байна.

Дэлбэрэлт гарсан гэх мэдээлэл цацагдсаны дараа Азийн арилжааны зах зээлд газрын тосны үнэ гурав гаруй хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
4 сар 19, 2024 15:00

АНУ-ын тагнуулууд маш сайн юм. Оросыг Украйнруу дайрна гэдгийг Америк л анх дэлхийд цацсан. Бараг Украйнчуу өөрснөө мэдээгүй байсан ш дээ.

Цог
Цог
4 сар 19, 2024 15:39

АНУ өөрсдөө төлөвлөсөн юм чинь мэдэлгүй ч яахав

bat
bat
4 сар 19, 2024 16:26

Таамаглаж байснаар цэргийн объект болон үйлдвэр удирдлагт цохилт өгчээ. Иран юу ч болоогүй юм шиг л байх боловуу

Цогяг
Цогяг
4 сар 19, 2024 17:08

Израйлын гөлөг АНУ ын эздээрээ гул барьж их хуцаж байгаад Исламын улсад бяц харуулах нь

Холбоотой мэдээ

Back to top button