Хаврын трэнд: Шаазан цагаан өнгө, богино шорт, алтлаг уналттай загварууд

Загварын "Vogue" сэтгүүл 2024 оны хавар, зуны трэндийг нэрлэлээ.

Богино шорт: Өнгө хамаагүй, богино байх тусмаа л трэнд болно. Gucci, Alexander mcqueen, Chanal, Prada гээд ер нь бүгд хавар зуны загварын шоунд богино шортыг бүгд оруулж иржээ.

Өндөр суудалтай брюк өмд: Хөл урт харагдуулна. Энэ загварын бүс нь корсет байвал улам дэгжин харагдах нь.

Цэцэгтэй хувцас: Simone rocha төрөл бүрийн цэцэгтэй загваруудыг гаргасан бөгөөд бүдэг ягаан өнгийг чухалчилсан. Харин нийтлэгээрээ цэцгэн элемент мэт дүрслэл, олон давхар дэрвэгэр хэсгүүдтэй ихэвчлэн завсрын зөөлөн өнгүүдийг онцолсон хувцас трэнд болно.

Поло загварууд: Хөвөн даавуун босоо зах, эрэгтэй хүний гэмээр гадуур хувцас, микромини юбка, орон нутгийн клубуудыг санагдуулам хээ чимэглэл болон биед тухтай рагби футболка энэ зун тун ч дажгүй харагдуулах нь.

Гэрэлтдэг юбка: Дотуур хувцаснаас санаа авсан трэнд хэдэн улирал дамнаж буй. Харин энэ хавар гэрэлтсэн шиффон болон торон юбка халуухан байдлыг тодотгож өгнө. Үүнтэй бомбер болон өргөн бүс сонговол илүү загварлаг байдлыг илтгэнэ.

Металлаг хувцас: Гялалзсан металл мэт материалаар хийсэн уналттай нимгэн хувцаснууд трэнд болох нь. Дагаад аксессуар нь бас ийм өнгөтэй бол зохицно.

Гараар урласан нэхмэл, өд, арьсан хувцас: Хориод оны үдэшлэгийн даашинз шиг нүсэр өдөн болон шигтгээн чимэглэл хурц тод өнгийн зохицол, өөр хоорондоо ялгаа бүхий шинж чанартай даавуунууд энэ трэндийн онцлог байх нь.
Өнгө болон хэвлэл: Шаазан цагаан, интоорын улаан, тэнгэрийн цэнхэр, завсрын нил ягаан өнгө. Шингэн алтлаг харагдах материал ч бас гоё. Ирвэс, могой, анаашны арьснаас сэдэвлэсэн хувцасны хэвлэл болон хээ ихээхэн орон зайг эзлэх төлөвтэй. Ван Гог болон Монетийн байгалийн уран зургуудыг санагдуулам хөндлөн битүү принттэй хувцас 2024 оны хавар, намрын трэнд болно.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өмсөөд явахад биед эвгүй соних хувцаснууд байна.