УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Сумъяабазарын автобус, Д.Дагвадоржийн цирк ба тэдний улс төр

Д.Сумъяабазар автобусны хэргээс өршөөгдөж, улстөрөө дуусгах уу

Улсын нууцад оруулж байгаад хуучин автобусуудаар хотын парк шинчлэл хийж, тэр нь баригдахад "Дунд шатныханд хамаг учир байлаа" гэцгээсэн албан тушаалтнууд бол Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар. Хотын дарга Д.Сумъяабазар хуучин автобусны дуулиан ид мандааж байхад "Ж.Сүхбаатарын ажил байхад би яагаад хариуцлага хүлээдэг юм" гэчихсэн, ордноор ер нь гэмшил үгүй таваргаж явав.

Тийн атлаа намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад, ердөө хоёр цагийн дараа л өнөөх хүн зодмоор биеийн хэлэмж нь алга болж, бүлэгтээ ажлаа өгөхөө мэдэгдсэн юм. Тийн хоёр цагийн дотор аруй 360 хэм эргэсэн Д.Сумъяабазар хотын даргаа ажлаа өгөхдөө нэг л юм зуурч авч үлдэхээ илэрхийлсэн. Тэр нь нийслэлийн МАН-ын хороо.

Д.Сумъяабазарыг ажлаа өгснөөс хойш хагас жил өнгөрчээ. Тэр зуур шинэ автобус нийлүүлэлтийг Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар зүгээр л хийчихлээ. Ер ялархаж, хуучныг нийлүүлэх гэж дайрсангүй, уурласангүй. Ингээд ажиллачих боломжтой байсныг олон нийт харлаа. Одоо автобусны нээлттэй сонсгол өрнөнө. Дээрээсээ зохиолоо зурчихгүй бол Д.Сумъяабазар хамгийн их яригдах учиртай.

Хөшигний ард СХД-т нэр дэвших бодолтой байсан Д.Сумъбазарын рейтинг асар муу гарч, тойрогтоо юу ч хийсэн хүн цугларахаа байсан гэх. Түүнийг дагаад, хотын МАН-ын хороон дахь Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр УИХ-д нэр дэвшихээр горилж байсан залуусын байдал ч эвгүйдэх тийшээ ханджээ.

МАН-ын генсектэй учир эвээ муу ололцдог Д.Сумъяабазар үндсэндээ мандат авахгүйгээр, автобусны хэргээр яллагдахгүй өнгөрөхөд гол анхаарлаа хандуулж буй гэгдэх болтлоо нам дор болов.

Х.Баттулгын илгээлтээр Хангайн бүсэд дэвшихээр яригдсан ч Д.Дагвадорж хорт хавдартай гэж зарлав

Д.Сумъяабазар ингэж амьдралынхаа тодорхой цаг хугацаа, төвлөрлийг зориулж, удаан хугацаанд ямагт ахин дэвшсээр ирсэн улс төрчийн имиджээсээ ухарч байхад төрсөн дүү Д.Дагвадоржийг нь тойрогт сойх хувилбар яригдаж эхэлсэн. Дэвших магадлалтай тойргоор нь төрсөн нутаг Өвөрхангай аймгийг багтаасан Архангай, Баянхонгорын Хангайн бүс нэрлэгдлээ. Нам нь МоАХ буюу АН.

Д.Дагвадоржийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сурталчилгаа, иргэдийн уулзалтыг өөрийн нүүр хуудсаараа шууд дамжуулж, "Аса станц" нэршил зүүсэн. Японы сумод Монголын нэрийг дэлхий дахинаа түгтэл гаргаж, эх орондоо ирээд эрмэгдүүхэн амьдарч яваа дүр. Түүнээс монголчууд цирк нэхэ болсоор асар удав. Үүнийг дагаад, нийтийн уур амьсгал баахан дургүй болсон нь ч бий.

Тэрбээр саяхан нүүр хуудастаа хорт хавдартай болсноо зарласан юм. Ингэснээр бөх тэхдээ хайртай монголчууд түүнээс юун цирк нэхэх. Учиргүй ихээр өрөвдөж, энрэн хайрлав. Харин дөрвөн жил зогсонги байсан АСА циркийн барилгын засвар хөдөлгөөнд орсон байдалтай байна.

АН дотор мандат хуваарилалтын жингийн 3|1 орчим хувь дээр эрх мэдлээ шигтгэж чадахаар буй Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оны сонгуулиар олимпын аварг Д.Түвшинбаярыг Баянхонгорт гэнэт дэвшүүлж байв. Тэр энэ удаа сонгууль дөхүүлж байгаад, Д.Дагвадоржийг гэнэт түлхэх үү гэдэг хувилбар битүү яригдсаар байна.

Энэ нь Д.Сумъяабазарын ял авч мэдэх нюансын улс төрийн тохироотой ч холбоотой байж мэдэх логик юм. Гэвч тэрбээр нэр дэвших эсэх агуулгаар байр сууриа илэрхийлээгүй, битүү яваа билээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ичих нүүргүй булчингийн мангарууд монголын хүүхдүүдийн бүтэн үeийг циркгүй өсгөлөөө...

Зочин
Зочин

Сумьяабазарын суганы үс Сандагаа, Баярчимэг гэсэн гарууд дэвшинэ гээд л гүйгээд байгаа биз дээ

Нямдoрж
Нямдoрж

Энэ мангарууд одоо болих хэрэгтэй. Цададгүй өлөнгүүд юмаа. Долгорсүрэн одоо хэлэх хэрэгтэй.

Лалар
Лалар

Shorond bh humuus tur bariad yavahaar bid ni odoo yana ve

Зочин
Зочин

Сумаас их л айж байгаа юм байна даа. Наад хүн чинь 10 гаруй жил хийгдээгүй нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эхлүүлж, 400 гаруй шинэ автобус оруулж ирсэн. Тэр ногоон автобус бол дайснуудых нь хийсэн залилан, улс төрийн хорлол. Удахгүй олон зүйл ил болох байлгүй дээ. Сонсгол хурдан болоосой.

Зочин
Зочин

Сумьяабазар хулгай хийх хүн биш дээ. За тэгээд харж л байя.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Жинхэнэ өсөхийн өлөн нь дарагдаагүй хулгайч шүү дээ. Мэдэхгүй л байна даа.

Зочин
Зочин

Сумьяабазар дарга даама л явахдаа Сонгинохайрхан дүүргийн баастай бурхан нь байлаа, ха лагдаад хагас жил болоход цөм нүүрээ буруулчихсан бдаг, гэтэл нөгө ө тэнэг бөх нь түүнийг мэдрэхгүй нэр дэвшинэ гэж чич рээд, аягүй бол Хүүк,Оюук нтр ийг зодно цохино гэж давхинаа, харж л байгаарай !

Зочин
Зочин

СУМЬЯАБАЗАР ШОРОН ЧААВАЛ ТҮВШИНБАЯРТАЙ ГАЛ ХАМ БОЛОХОД ХУЛГАРУУДЫГ АЛИЙШТ БЫСДА ГЭХДЭЭ ЭНЭ ДОЛГОРСҮРЭНГИЙН ХӨВГҮҮД ЗӨВ Ч БУРУУ Ч НЭР ТӨРТЭЙ АМЬДАРЧ ЯВАА ГАРУУД ХУЛГАЙЧУУД БҮҮ АТААРХА АРЛЫН ЯПОНД САМУУРАЙНУУДЫГ ДАВСТАЙ НЬ ХУТГАЖ ӨРГӨЖ ШИДЭЖ ААГАРХАЖ ЯВСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ШҮҮ МАНАЙ АСА ХАРИН Ч МОНГОЛДОО ҮЛДЭЖ НЭР ТӨРТЭЙ АМЬДАРЧ ЯВАА ИХ ХУРАЛД ГАРААД ЛАЛАРУУДЫГ ЦУПАРИДАЖ ГӨЛӨГ БОЛГИЙШТ МАНАЙ АСА ДЭВШ ЧАМАЙГ ГАРГАЧИЙ

Зочин
Зочин

Энэ тэнэгүүдийг Эрлэг эрхшээлдээ авч эхэлж бгаа юм гэсэн байхаа. Цаг нь ч болсон доо !

Зочин
Зочин

АСА аварга маань өвдсөн зовсон бол бөхдөө хайртай монголчууд хандивын данс нээж, эмчилгээний зарда л хуримтлуулж туслах хэрэгтэй шүү !

Холбоотой мэдээ

Back to top button