Гадаад мэдээДЭЛХИЙ

Хаитийн нийслэл рүү гэмт бүлэглэлүүд дахин халдлаа

Хайтид хоёрдугаар сарын 29-нд гэмт бүлэглэлүүд томоохон хоёр шорон руу халдсаны дараа 4 мянга гаруй хоригдол оргосон юм. Үүний улмаас тус улсад эмх замбараагүй байдал дэгдсэн.

Эмх замбараагүй байдлын улмаас тус улсын засгийн газрын үйл ажиллагаа зогссон. Ийм учраас хэд хэдэн улс төрчид нэгдэн засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх зөвлөл үүсгэхээр ажилласан байдаг.

Тэгвэл засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх зөвлөл ажлаа хүлээн авахаас өмнө гэмт бүлэглэлүүд тус улсын нийслэл Порт-о-Пренс рүү халдаж эхэлжээ.

Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр ням гарагт /2024.04.21/ хотын төвд бууны чимээ сонсогдож, хэд хэдэн гал гарсан байна.

Порт-о-Пренсийн Доод Делмас хороолол цагдаа болон гэмт бүлэглэлүүдийн байлдааны талбар болж хувирсан гэж “Radio Tele Galaxie” суваг мэдээлжээ.

Хаитийн хамгийн том гэмт бүлэглэл болох G9-ийн ахлагч Жимми Шеризьер Доод Делмас дахь байшингуудыг шатаахыг гишүүддээ тушааж байгаа дуу бичлэг сошиал орчноор тархсан байна.

Тус бичлэгт “Байрнуудыг шатаа. Хүн болгоныг зугтахад хүргэ. Ямар ч байшин байсан хамаагүй. Харсан бүх байраа шатаа” гэж хэлжээ.

Доод Делмас хорооллоос гадна Хаитийн их сургуулийн эмнэлэг рүү гэмт бүлэглэлүүд халдаж, эд зүйлсийг нь дээрэмдсэн талаар “Radio RFM” мэдээлсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор Хаитид үүссэн эмх замбараагүй нөхцөл байдлын улмаас 360 мянган хүн орон байраа орхин дүрвэж, гол боомтууд хаагдсаны улмаас олон сая хүн хүнсний дутагдалд оржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button