Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Бие нь спирт исгэдэг Бельги эрэгтэйг согтуугаар жолоо бариагүй гэж үзжээ

Бельги замын цагдаа нар 2022 оны дөрөвдүгээр сард нэгэн эрэгтэйг зогсоон үлээлгэж үзэхэд 0.91 миллиграмм спиртийн агууламжтай гарчээ. Тэгтэл тус явдлаас нэг сарын дараа түүнийг дахиж үлээлгэхэд 0.71 миллиграмм спиртийн агууламж гарсан байна.

40 настай тэр эрэгтэй бие нь нүүрс усыг исгэж, спирт болгодог ауто исгэх хам шинж (ABS) нэртэй маш ховор эмгэгтэй байсан аж. Шүүх хурлаар түүний биеийг нүүрс ус исгэдэг гэдгийг нотолсон тул гэх согтуугаар жолоо барьсан буруугүй гэж үзсэн юм.

Түүний өмгөөлөгч Энс Гескьер даваа гарагт /2024.04.22/ мэдэгдэл гаргахдаа “Үйлчлүүлэгч маань спирт исгэх газар ажилладаг байсан нь харамсалтай тохиолдол байсан” хэмээжээ.

Гэхдээ бие даан үзлэг хийсэн гурван эмч түүнийг ауто исгэх хам шинжтэй гэж оношилсон тул шүүх түүнийг согтуугаар жолоо барьсан буруугүй гэж үзсэн байна.

Ийм хам шинжтэй хүмүүсийн спиртэд маш өндөр тэсвэртэй байдаг юм. Одоогийн байдлаар дэлхийд ердөө 20 хүн л энэхүү хам шинжээр оношлогджээ.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Iim humuus bii shudee Consciousness gedeg bhaa

Холбоотой мэдээ

Back to top button