Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид овоолсон хог шатаж, хортой утаа ялгарчээ

Энэтхэг улсын нийслэл Шинэ Делид их хэмжээний овоолсон хог шатаж, хортой утаа ялгарчээ. Шинэ Делийн албан тушаалтнууд ил газар овоолсон хогны асуудалтай олон жилийн турш тэмцсэн ч үр дүнгүй байгаа юм.

Тус хотын хамгийн том хогийн овоолго болох Газипурын хогийн цэгт ням гарагт /2024.04.21/ гал гарчээ. Мягмар гараг /2024.04.23/ гэхэд гарсан галыг унтрааж дууссан ч ойр орчмын оршин суугчид хоолой, нүд нь хорсож байна гэж мэдүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Зургийн эх сурвалж: CNN

Одоогийн байдлаар галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч хогийн цэгт ихэнхдээ ялзарч буй хаягдлаас үүссэн шатамхай хийнээс болж гал гардаг. Газипурын хогийн цэг нь Энэтхэгийн 3 мянга орчим хогийн овоолгийн нэг юм.

Тус хогийн цэг 65 метр орчим өндөртэй. Өөрөөр хэлбэл дэлхийн долоон гайхамшгийн нэгт ордог Таж Махалтай бараг ижил өндөртэй гэсэн үг. Энэтхэг дэх 3 мянга орчим хогийн овоолгоос метан нэртэй хүлэмжийн хий их хэмжээгээр ялгардаг байна.

Метан нь нүүрс хүчлийн хийн дараа орох хамгийн түгээмэл хүлэмжийн хий. Хүлэмжийн хийн ялгаралтыг хиймэл дагуулаас хянадаг “GHGSat” компани мэдээлснээр Энэтхэг дэлхийн улс орнуудаас хамгийн их метан ялгаруулдаг юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button