Нийгэм мэдээУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: 25 тэрбумаар ОБЕГ-т дрон, робот, хувцас авна

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.24/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Нэгдүгээрт, Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Стандарттай эрсдэлийг бууруулах стратегийг боловсруулж, танилцуулж байгаа. Энэ дагуу зарим шийдвэрийг гаргалаа. Үүний нэг нь 25 тэрбум төгрөгөөр онцгой байдлын байгууллагын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулахаар улсын төсөвт тусгахаар боллоо. Мөн онцгой байдлын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхээр одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэг бүлгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Дрон, робот, гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авахад 25 тэрбум төгрөгийг зарцуулна.

Хоёрдугаарт, өнгөрсөн нэгдүгээр дүүрэгт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ноцтой осол гарсан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд эцэслэн гарсан. Тухайлбал, 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих, газрыг чөлөөлөх, аюулгүй болгох шаардлагатай болсон. Тухайн байрны оршин суугчдын асуудлыг нийслэлд шилжүүлж, шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2024 17:38

Мөнгө идэх д�##�им гарсанд маш их баяр�##�чихсан царайтай....

Холбоотой мэдээ

Back to top button