Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайн: ОХУ-ын арми зүүн фронтод ахиц гаргалаа

Орос-Украины дайны зүүн фронтод ширүүн байлдаан өрнөж байна. АНУ-ын Сенатын танхим мягмар гарагт /2024.04.23/ Украин, Израил, Энэтхэг-Номхон далайн бүс дэх АНУ-ын холбоотнуудад илгээх тусламжийг багтаасан хуулийн төслийг дэмжсэн юм.

Одоо Жо Байден гарын үсэг зурахад тус хуулийн төсөл эцэслэн батлагдана. Бусад барууны орнууд ч гэсэн Украинд цэргийн тусламж шинээр илгэхээ мэдэгдсэн байгаа.

Ийм учраас ОХУ-ын зэвсэгт хүчин барууны орнуудын тусламж ирэхээс өмнө фронт дээрх давуу талаа ашиглан, томоохон ахиц гаргахаар ажиллаж байна. Олон сарын турш барууны орнуудаас ирэх тусламж царцсан тул Оросын арми зүүн фронтод мэдэгдэхүйц ахиц гаргажээ.

Дайн судлалын хүрээлэн (ISW) мягмар гарагт нийтэлсэн өдөр тутмын тагнуулын мэдээлэлдээ ОХУ-ын арми Донецк мужийн Авдеевка хотын ойролцоох Очеретине тосгоны ойролцоо ахиц гаргасан байна.

Кремль дэмжигч цэргийн блогчдын нийтэлсэн бичлэгт Орос цэргүүд Очетеретине тосгонд тугаа мандуулж байгаа дүр зураг бичигджээ. Зарим эх сурвалжууд Орос цэргүүд арван өдрийн дотор 5 км урагшилсан гэж мэдээлсэн юм.

“ISW” тайландаа Москвагийн хүчин Очеретине тосгоныг бүрэн эзэмшилдээ аваагүй байгааг онцолжээ. Тус хүрээлэн "Ялангуяа АНУ-аас шинэ тусламж ирэхээс өмнөх хугацааг ашиглахаар ОХУ-ын арми довтолгоогоо эрчимжүүлбэл фронт дахь нөхцөл байдал улам дордоно" гэсэн байна.

Украин зэвсэгт хүчний командлагч ОХУ Ялалтын баярын өмнө зүүн фронтод орших Часов Яр хотыг эзэлж авах зорилготой байгаа гэж хэлсэн. Часов Яр нь Оросын армид Донецк мужид орших Костянтиновка, Краматорск, Словянск хот руу урагшлахад туслах цэг юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2024 20:53

Путин бол Гитлерийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг барьж байна. Польшийг Гитлертэй хуваан идчихээд дараа нь цохилт хүлээж байсан, одоо дэлхийн оросуудыг хамга�##�на гэнээ. Гитлеризм-Путинизм сөнөтүгэй. Хэрвээ Монголд байгаа цөөнх үндэстэн казахуудын эрх ашгийг хамга�##�на гээд Казахстан улсын арми манай руу довтолно гэж үзвэл яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button