Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ

Удахгүй саран дээр мессеж бичиж, утсаар ярих боломжтой болох нь. Тодруулбал NASA “Nokia” компанитай хамтран саран дээр 4G сүлжээний цамхаг байрлуулах зорилготой байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд энгийн 4G сүлжээний цамхгийг 2024 онд багтаан “SpaceX” компанийн пуужин сар луу хөөргөх болжээ. Үүнд зориулж бүтээсэн тусгай газардах төхөөрөмж 4G цамхгийг сарны өмнөд туйлд суурилуулна. Суурилуулсан цамхгаа дэлхийгээс удирдах юм.

NASA-гийн Сансрын технологийн газрын хөтөлбөр хариуцсан эрхлэгч Уолт Энгелунд “Сүлжээг нэвтрүүлэхэд тулгарч буй анхны асуудал бол хэмжээ, жин, эрчим хүчний хэрэглээнд нийцсэн сансар огторгуйд ажиллах үүрэн холбооны төхөөрөмж бүтээх. Мөн тус төхөөрөмж нь техникчгүйгээр ажиллах шаардлагатай” хэмээжээ.

Сүлжээний төхөөрөмжийг “Nokia” компанийн “Bell Labs” нэртэй технологи хөгжүүлэлтийн лаборатори бүтээж байгаа юм. Харин саран дээр газардах төхөөрөмж дээр “Intuitive Machine” компани ажиллаж буй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-25 12:14

Юм хөгжинө өө гэж сайхан юм аа.Гоё мэдээ бна

Холбоотой мэдээ

Back to top button