Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн Бизнес мэдээ

“Tesla” компанийн ашиг 48 хувиар буурчээ

Цахилгаан автомашины салбарт томоохон байр суурь эзэлдэг “Tesla” компани 2024 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа нийтэлжээ.

Тус компанийн тохируулсан орлого энэ жилийн эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буурсан байна. Харин нийт орлого 9 хувиар буурч, ашгийн хэмжээ 2 хувиар багассан юм.

Гэхдээ “Tesla” хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хямд үнэтэй цахилгаан автомашины загвар танилцуулна гэж амлажээ. Тус компани 2025 оны хоёрдугаар хагас гэхэд хямд үнийн загвараа үйлдвэрлэх эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

“Tesla”-гийн захирал Илон Маск мөн хиймэл оюун ухаантай хүн дүрст роботууд үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа ярьжээ. Тэрбээр “Биднийг хиймэл оюун ухаантай робот хөгжүүлдэг компани гэж харах ёстой. Хэрвээ Tesla-г зөвхөн автомашин үйлдвэрлэг компани гэж үнэлж байгаа бол, тэгж бодох нь буруу гэж хэлмээр байна” хэмээсэн юм.

Маскийг ингэж хэлсний дараа тус компанийн хувьцаа өсжээ. Энэ жил гарснаас хойш Tesla-гийн хувьцааны үнэ 42 хувиар буураад байсан юм. Харин Маск ингэж хэлсний дараа ханш 11 хувиар өссөн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button