Улс төрийн мэдээ

Г.Батбаярын амь насаа алдсан хэрэгт Б.Хурц нарыг шалгаж эхлэн, Б.Булганыг хамгаалалтад авлаа

Өмгөөлөгч, хуульч Г.Батбаярыг өнгөрсөн баасан /2024.04.26/ гарагт нас барсан байдалтай олсон.

Өдгөө хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 хүнийг мөрдөн шалгаж эхлээд буй гэх мэдээлэл бий. Үүнийг магадлахад, лав Б.Хурцыг шалгаж эхэлсэн нь үнэн байна.

Г.Батбаярыг Богдхан уул орчим дахь автомашины зогсоолд, машин дотроо буудуулсан байхыг тав хоног эрэн хайсны эцэст олсон юм. Одоогоор цогцост задлан шинжилгээ хийсэн. Өөрөө өөрийгөө буудсан, эсвэл бусдын гарт амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллагаас эцэслэн мэдэгдээгүй байна.

Харин эх сурвалжууд түүнийг гэрээслэл бичин, амиа егүүтгэсэн байдалтай олдсон талаар мэдээлж буй.

Мөн хэргийн газраас калибр маркийн буу олджээ.

Г.Батбаяр нь нас барсан байдалтай олдохоос тав хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон. Тэр өдрөө Г.Батбаяр "Босоо хөр монгол" бүлгэмийн уулзалтад очиж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй хэмээж байв.

Харин орой нь гэрээс гараад машинд суусан, улмаар машинд сууж яваа зургаа дарж, ойрын хэд хэдэн хүн рүү илгээсэн гэх одоогоор нотлогдоогүй мэдээллүүд бий. Мөн хамгийн сүүлд Г.Батбаяр нь Б.Хурцтай утсаар ярьсан байсан ч гэх.

"Б.Хурц нарын есөн хүний дотор миний багын найз бий"

Энэ хаврын улс төрийн онцлох сэдэв С.Зориг агсны хэрэг болж, улмаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр ч байн байн дуулдаж буй. Харин өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан асуудалд ч ийн шалгагдах нь ихээхэн анхаарал татах юм.

Тэдний хооронд ажил хэргийн холбоо байсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүгдэх үеэр Г.Батбаяр өмгөөлж байв.

Өөрөө хэвлэлд ярилцлага өгөхдөө "Б.Хурц нарын есөн хүн буруутгагдаж байгаа. Тэдний дунд миний багын найз бий. Би түүнийгээ өмгөөлж байгаа. Б.Хурц нарыг нийт 20 өмгөөлөгч өмгөөлж байна" хэмээсэн байдаг.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбатаас гадна Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат гэсэн долоон хүнийг буруутгаж байв.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эсрэг Г.Батбаярын байр суурь

Гурван шатны шүүхээр хэлэлцэж, эцэст нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ял авсан. О.Бямбажав нь УДШ-ийн шийдвэрээр торгуулсан.

Энэ хүрээнд олон өмгөөлөгч ажилласны нэг нь Г.Батбаяр бөгөөд хэвлэлд хамгийн их ярилцлага өгч, Б.Хурц нарыг ил хамгаалж байсан хүн. Ярилцлага өгөх бүрдээ хэрэг явдлыг эрүүдэн шүүлт байгаагүй хэмээн тайлбарлаж, Б.Хурц нарыг буруугүй хэмээдэг байв.

Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн буруутнууд мөн гэж үздэгээ ч ярилцлага бүрд илэрхийлж, "Хавтаст хэргийг би бүрэн уншсан. Нууцыг гэрээтэй тул ярьж болохгүй. Гэхдээ хэргийн гүйцэтгэгчид олдсон" гэж ярьдаг байжээ.

Б.Хурцтай холбогдох сэжим

Г.Батбаяр өөр хэрэгт Б.Хурцтай хамтарч ажиллаж байгаагүй юм байна.

Өдгөө улс төрийн хүч илүү тал нь Б.Хурцыг буруутгаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өмгөөлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлж байгаа үйл явцаар өдгөө С.Зоригийн хэрэгт холбоотой бүлэг хүмүүсийн асуудал дахин сөхөгдөх нь ойлгомжтой болсон.

Харин өмгөөлөгч Г.Батбаяр тухайн үед Б.Хурцыг өмгөөлөхдөө тодорхой мэдээллүүдтэй танилцсан, эс бөгөөс хамтарч ажилласан, харин энэ цаг үед чухам үүндээ ямар нэг нээнтэг, шантаажид өртсөн байж болзошгүй. Ийм сэжмээр л Б.Хурцтай холбогдоно.

Б.Булганыг хамгаалалтад авчээ

Одоогоор Г.Батбаярын амь насаа алдсан хэрэгт 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт аваад байгаа аж.

Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан гэдэг мэдээлэл анхаарал татлаа.

Г.Батбаярын цогцост хийсэн задлан шинжилгээний хариу гараагүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Булганыг хамгаалалтад авсан нь л харин зөв арга хэмжээ болж дээ. Эс тэгвэл хүзүүгүй хүний урт гар Монголоор дүүрэн байгаа шүү. Хэзээ ч нухчихсан байж мэднэ.

Тулгаа
Тулгаа
Reply to  Зочин

Huuhdiin bas oroldoo bizdee hun hognuud

Уншигч
Уншигч

Эрх баригчид улс төрийн эмгэнэлт драмтай триллэр жүжгээ тоглосоор л, хүн гүтгэх доромжлох нь багадаад хүний амь насаар тоглодог болжээ.

Зочин
Зочин

Oorigooo buudah yosgui de uhsen hun burig oorigoo buudsan amia horloson gedgee bolimoor yum

zochin
zochin

МАН АН 2 хүний амь насаар сонгууль хийдэг болж. Одоо энэ 2намаас салцгаая

Зочин
Зочин
Reply to  zochin

За ёстой зөв шүү энэ санал чинь, залуусаа энэ хоёр хогийн НАМААС салья.

Зочин
Зочин

Songuuli duhhuur l buh gem nugel ni garch ireel eswel bugsiig ni doloogool magtaj saishaagaad l

Зөв бай
Зөв бай

Хэргийн материалтай танилцсан бүгдийг мэддэг учираас гэрчийг устга гэсэн Хурцын захиалга юм бишүү дэндүү ээдрээтэй эмгэнэлтэй хэрэг юмаа энэ хүмүүсийг яаралтай шалгах хэрэгтэй бас л амиа хорлосон гээд хаячих бий дээ
Энэ зоригийн хэрэг сөхөгдсөнтэй холбоотой хэргээ нуун дарагдуулах гэсэн нэг санаа бх
Булганы маш сайн хамгаалах хэрэгтэй

Зочин
Зочин

Булган гэж эмэгтэйг өчнөөн олон жил яагаачгүй юм чинь одоо яавал гэждээ

Тулгаа
Тулгаа
Reply to  Зочин

Umnuh tulburiin turiin alban tushaalaar ugchuusui bilee Nuhun tulbur geed

Тулгаа
Тулгаа
Reply to  Зочин

Aanha hend ch hereggui shdeee ashiggui

Иргэн
Иргэн

Өмгөөлөгч үхнэ гэдэг маш ноцтой.
Энэ Хурц гээч яг хэн бэ. Юм болгон дээр нэр нь зоолттой

Зочин
Зочин
Reply to  Иргэн

muu uym bolgonndr hurtsin ner garah uym

Зочин
Зочин

Өмгөөлөгч нь юм чинь Үйлчлүүлэгчээ хамгаалж ярина. Тийм учраас Ч.С нарыг гүтгэх нь ойлгомжтой. Өмгөөлөгч хүнд үйлчлүүлэгч нь хэрэг хийсэн үгүй огт хамаагүй. Яаж ялгүй гаргах вэ л гэж боддог.

MGL
MGL

бузар булайн хурдан илрээсэй

Н.Насантогтох
Н.Насантогтох

Зөв үнэнийг олж шийдэх хэрэгтэй шүү. Буруутай нь илчлэгдэх ёстой. Үнэн мөн чанар нь олдоосой

зочин
зочин

Булганыг хамгаалалтанд авлаач гэх шиг МАН
Арай л хэтэрч байна. Булганыг яавал гэж. Сонгууль болохоор л Зоригийн асуудөл сөхөгдөхийн

Зочин
Зочин

Үхсэний хойноос хүн ялалж шүүгээд зогсох биш дээ ямар

Бат инженер
Бат инженер

Мэдэж ядах юмгүй МАН-ын хийсэн ажил л байна шүү дээ.

Хариулт
Хариулт

МАН ч тэр тал дээр арвин их туршлагатай НАМ даа.

Даваасамбуу
Даваасамбуу

harin tiimee chi tsug harj baisan bizdee

Зочин
Зочин

Болж дээ улаандаа унсан хэрэг нь илэрчих вий гэсэн луйварчид юу ч хийж мэднэ

Зочин
Зочин

Улс төрч биш болохоор улс төрийн аллага биш байх. Өөрөө жоохон муувтар хүн гэдэг нь охиных дуулиант хэргийн дараа тод болсон тул хэн нэгэнд энэ хүн байхгүй бахй хэрэгтэй болж л гэж бодохоос. Улс төрийн аллага биш учраас цагдаа нарт ч мөрдөхөд амар биз. Ингээд л харьцуулаад бодохоор тэр ирвэс хамгаалдаг залуу лав амиа хорлоогүй. Хэний шахалтанд оров гэдэг ? Жирийн байгаль хамгаалагч залууг үхүүлтэл орших учир шалтгаан юу вэ ? Наад өмгөөлөгч чинь муу нэртэй болохоор хүмүүс тоохгүй байх шиг байна. Цагдаа нар л учрыг нь олж илрүүлэхэд амар байна.

Зочин
Зочин

Хурцыг шалгах нь мэдээж байх, гэвч наад бичсэнээр чинь бол Хурц 20 өмгөөлөгчтэй байсан бол -ууланг нь алуулах хэрэг гарах уу ? Жоохон логикгүй л юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

20 -ууланг нь устгах уу. тэгвэл бусад 19 өмгөөлөгч хамгаалалт сайтай байх хэрэгтэй.

Зочин
Зочин

Чимгээ, Содномдаржаа 2-г бол үнэхээр шууд хонгилоор оруулсан хийгээгүй хэрэгт гүтгэхээр барахгүй ялласан. Эрэн сурвалжлах зураг гэж огт олон нийтэд нийтлэгдэж байгаагүй өнгөт зураг хавчуулж олон нийтэд танилцуулахад л шууд энэ хэрэг үнэнээр биш байна гэдэг нь шууд харагдсан. Тэдэнд үнэхээр гэмт хэргийн хангалттай нотлох шууд баримт байсан бол тэд айлын хашаанд хүүр хаяж бөөн жүжиг тоглож хэрүүл өдөж баривчлах албагүй. тэр айлын хашаанд хаясан хүүр нь бас адилхан монгол хүн байсан. Тэгж харьцаж болохгүй.

MGL
MGL

юул болоод байндаа

Зочин
Зочин

Монголд архидалт танхайралаас үүдэлтэй хүн амины хэрэг илэрдэг, улс төрийн хамааралтай аллага илрэнэ гэж байхгүй байх өөр? Ер нь илрэх ч үгүй байх!

Зочин
Зочин

Энэ хэргийн талаар 3 эмэгтэй сайн дурчид тэргүүлээд хэргийн зүг чигийг будилуулах чиг зорилгоор ажиллаад эхлэв үү, баахан л өмгөөлсөн тэрссэн болгон руу орилоод, жинхэнэ гэмтнүүд инээгээд суух вий дээ харанхуй ашиглуулаад байна уу даа хашаа давуулаад шиддэг шиг муудлцсан хүнийх нь хашаа руу шидсэн ч байх шиг

Зочин
Зочин

manai mongol uls yasan aimaar bolchoo ve,sanaand bagtamgui aimaar herguud garah bolj

Зочин
Зочин

ХУРЦАА МИНИЙ САЙХАН ГЕНЕРАЛАА АЛДАРТ РИХАРД ЗОРГЕГИЙН АМИЛСАН ДҮРЭЭ ЗАМД ЧИНЬ ХЭН ХӨНДӨЛДӨВ БҮГДИЙГ НЬ НУХЧИХАА ТЭГЭЭД ЧИ МИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХОО

зочин
зочин

Энэ хурц гэж биздаг хорих хангалттай баримт байдаг яагаад хордоггүй юм.

Зочин
Зочин

гурван блаавгай хэний заавраар чарлаж гарч ирээд хэргийн үнэн зөвийг эргүүлэх болов? харанхуй ашиглагдаад байна уу, мөнгө аваад ингээд байна уу сайн дурчид өө уранаас болж, өө Самарсайханаас болж, өө олон дайсантай байж гээд гэмт хэргийн жинхэнэ эзний чулууг хөөгөөд байгаа юм биш биз

Зочин
Зочин

Хурцыг одоо оролдохоо больвол таарна

хариулт
хариулт
Reply to  Зочин

хуц

Зочин
Зочин
Reply to  Зочин

тэр шаард их юм бии

Зочин
Зочин

Хурц ахаа хурц байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button