УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдын ивээлээр генералуудын эгнээнд багтагсад

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хоёр "залуу" генарал цолтон төрүүллээ.

Ерөнхий сайдын томилгооны хоёр хүнд Ерөнхийлөгч Бригадын генерал цол хүртээсэн нь анхаарал татсан гэж хэлж болно. Тодруулбал,

Генерал цол нь Дээд офицерын цолын ангилалд багтдаг. 2.7-д “Дээд офицерын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно” гэж л заасан байна. Шинээр олгох нь Ерөнхийлөгчийн шууд зарлиг гарган шийдэх асуудал. Өмнө нь Засгийн газраас саналыг өргөн барьдаг байсан ч энэ заалтыг 2007 онд хассан байдаг аж.

Энэ утгаараа Ерөнхий сайд өөрийн хүмүүстээ Ерөнхийлөгчөөр Бригадын генерал цолыг хүртээлгэсэн гэсэн үг. Хууль хүчний байгууллагад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэн нь хүчтэй байх вэ гэдэг далд "сөргөлдөөн" аль ч үед явагдаж ирсэн. Ийм цаг үед Л.Оюун-Эрдэнэ хоёр хүнээ дээш нь шидүүлж, генералуудын эрэмбэд багтаав.

Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ энэ чиглэлд онцгой анхаарч ирсэн нэгэн. Тэрбээр, хурандаа, генералуудыг нэгтгэсэн "Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ыг 2019 онд байгуулан тэргүүлж, орон нутаг руу хүрээгээ тэлэх алхмуудыг хийж ирсэн. Тус холбооны дэргэд “Генералуудын гэргий” клуб хүртэл ажиллаж нийгэмд бүрэн механизмаар ажиллахыг зорилго болгодог гэж харагдана.

Шинэхэн Бригадын генералуудын намтар, хөрөнгөтэй танилц:


Т.Сүхболд:

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Төмөрбаатарын Сүхболдод Бригадын генерал цол хүртээв.

Т.Сүхболдын хувьд эл цолыг хүртсэнээрээ асар их шүүмжлэлд өртөв. Учир нь сар гаруйн өмнө 13-хан настай охиныг жилийн турш хүчирхийлсэн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн алба хаагчийн тухай жигшүүрт хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн алба хаагчдыг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу сүр дуулиантайгаар явж байв. Гэвч хэрэг АТГ-ын харъяалалд шилжиж, гурав нь гадуур шалгагдсан байдалтай байгаа юм. Гадны улс орны жишгээр генерал цол хүртэх нь битгий хэл уулал гуйгаад албан тушаалаасаа огцрох байлаа. Гэвч манайд тэгсэнгүй.

Т.Сүхболдын хувьд: 1980 онд Улаанбаатар хотод төрсөн ч, Хэнтийн гаралтай нэгэн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1998 оноос СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж эхэлсэн намтартай. 2005 оноос Хэнтий аймгийн цадаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр шилжин ажилласан. 2013 оноос ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн даргаар ажилласан. 2020 оноос ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар, 2023 оны есдүгээр сараас ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ.

ХОМ:

  • Өөрийн орлого: 48 сая
  • Гэр бүлийн орлого: 15 сая
  • Орон сууц: 203 сая
  • Автомашин: 30 сая
  • Мал: 224 сая
  • Газар: 20 сая
  • Үнэт эдлэл: 6,9 сая
  • Хадгаламж: 27 сая
  • Зээл: 77 сая

С.Хүдэрчулуун

Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Сүрэнжавын Хүдэрчулуунд Бригадын генерал цол хүртээв.

Дэд дарга С.Хүдэрчулууны хувьд: 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2020.09.02-ноос Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа.

Өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг олон улстай хамтарч “өмгөөлөх” Засгийн газраас гаргасан бүрэлдэхүүнд багтчихсан яваа.

ХОМ:

  • Өөрийн орлого: 73 сая
  • Гэр бүлийн орлого: 70 сая
  • Орон сууц: 613 сая
  • Автомашин: 75 сая
  • Мал: 130 сая
  • Газар: 30 сая
  • Үнэт эдлэл: 260 сая
  • Хадгаламж: 315 сая
  • Авлага: 99 сая

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2024 12:42

Генер�##�уудаа дайнд явуулж баатар гавьяа байгуулуулан баатар генер�##�тай болмоор байна.

Даваасамбуу
Даваасамбуу
4 сар 29, 2024 13:56
Reply to  Зочин

zub ajillaj baina ene hoer baiguullaga tushig bolno

Зочин
Зочин
4 сар 29, 2024 14:48

Сүхболд УБ-т төрсөн, Архангай гар�##�тай шүү. Цагдаагийн дарга болонгуутаа Хэнтийн бүх хүнийг цагдаагаас х�##�сан. Харинчиг өмнөх дарга Хэнтийн Дорж нь нилээн буурьтай барагтай бол улс төрч дарга нарын амны аясаар хөдөлдөггүй байсан, ялангуяа Оюукын амны зоргоор гүйгээд байдаггүй байсан, тиймдээ ч хусуулсан. Сүхболд бол хийсч өгнө дөө. Цагдаагийн дэд даргаар Б.Энхбаяр өөрийнхөө Дорнотын хүнийг тавиулсан.

Зочин
Зочин
4 сар 29, 2024 15:08

сүхболд дарга одоо цагдаагаа цэгцлэ ямар чхэрэггүй хэдэн ямаа оруулаад ирсэн юм шиг замбараагүй банйа шүү

Зочин
Зочин
4 сар 29, 2024 16:37

Цагдаагийн дарга Сүхболдын хувьд цагдаад 26 жил ерийн цагдаагаас хурандаа болтлоо ажилласан байна. 26 жил �##�ба хаасан хүн 200 саяын орон сууцтай, 27 саяын хадг�##�амжтай байлгүй яахав. Мөн 30 саяын машинтай байлгүй яахав. 48 саяын орлоготой байлгүй яахав. Харин энэ тагнуулын дэд дарга Хүдэрчулуун гэх нөхөр чинь �##�бан туша�##�аа ашиглан хөрөнгөжсөн бололтой. Тагнуулд 17-хон жил ажилласан нэг муу шинэ цэрэг яахаараа 73 саяын орлоготой, 613 саяын тансаг орон сууцтай, 75 саяын машинтай, 315 саяын хадг�##�амжтай, 260 саяын үнэт эдлэлтэй, 99 саяын авлагатай байдаг билээ. Иймээс энэ нөхрийг генер�##� цолоор шагнах бус харин �##�бан туша�##�аас нь чөлөөлж ш�##�гах шаардлагтай юм байна.

Зочин
Зочин
5 сар 2, 2024 21:59

Цэргийнхэн бүгд генер�##�, Урлагийнхан СГЗ. Эмч нар бүгд ардын эмч багш нар бүгд гавьяат монголчууд бүгд �##�тан гадас одонтон боллооо хурай хурай

Зочин
Зочин
7 сар 31, 2024 04:54
Reply to  Зочин

Iim olon jansiraal musgz ardiin emegtei gavyat ediin zasagchidtai baij yagaad hugjihgui bnaa oilgohguinee

Зочин.байлдагч
Зочин.байлдагч
7 сар 30, 2024 17:24

Бүх хүн амд 3 сая �##�тан гадас мөн бүх хурандаа нарт бригадын генер�##� өгчих дөө 1 ч цэрэг байхгүй тэгээд амар амар тэгээд....

Холбоотой мэдээ

Back to top button