Нийгэм мэдээ

Насанд хүрээгүй 3 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан "Н"-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс онцлох хэргийг мэдээлбэл, 18 нас хүрээгүй гурван иргэний ахуй амьдралын эмзэг байдлыг даилмдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст зуучилж, биеийг нь худалдаж байжээ. Тухайн хэргийг үйлдсэн "Н"-д эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 13.1-Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
  • 2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 29, 2024 12:09

Ийм новшыг зүгээр л �##�чихаач

Зочин
Зочин
4 сар 29, 2024 17:00

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН НААД ХУЛГАЙЧАА ХҮЧИН АЛААЧ ГАНТУЛГАТАЙ НЭГ КАМЕРТ ХИЙЧИХЭЭ ГАНТУЛГА ЯАХАА МЭДНЭ ЭСВЭЛ НААД НОВШИЙХОО ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ НЯЦЛААД ҮМХИЙ ЧИВЭЭР НЬ ХУЦВАА СЭГСРЭЭД ӨӨРТ НЬ ИДҮҮЛЧИХӨ ЭНЭ ШУДРАГА ШҮҮ АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button