Тэрүнофүжи аварга тэргүүтэй Монголын 23 бөх таван зиндаанд барилдана

Ирэх сарын 12-нд Токио хотод эхлэх Зуны тэмцээний банцүкэг японы сүмо бөхийн холбооноос зарлалаа. Ёкозүна Тэрүнофүжи 15 башё дараалан банцүкэг тэргүүлж байна.
Харин озэки Котоновака энэ тэмцээнээс аварга өвөөгийнхөө Котозакүрагийн нэрийг авчээ. Ингэснээр алдарт Котозакүрагийн нэр банцүкэд дахин бичигдэж байна. Түүнчлэн өнгөрсөн башёгийн од Такэрүфүжи 17-гоос 11 байр ахин, маэгаширагийн зүүний зургаад эрэмблэгдлээ. Тэгвэл “Нарүто” дэвжээний монгол бөх Оошёома дээд зиндаанд дэвшин барилдах боллоо. Тэрбээр Монголын 29, гадаадын 54 дэх дээд зиндааны бөх болж байна. Мөн Миторюү нэг жилийн дараа макүүчид барилдана.
Харин “Оономацү” дэвжээний Оонокацү Б.Чойжилсүрэн жюүрёод дэвшиж, сэкитори боллоо. Тэр Монголын 39, гадаадын 74 дэх сэкитори болж байгаа юм. Энэ башёд Тэрүнофүжи аваргаар манлайлуулсан Монголын 23 бөх таван зиндаанд барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.