НийгмийнНИЙГЭМСПОРТ

Сүмо: Тэрүнофүжи, Такакэйшо, Аби нар башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё /九州場所/-гийн 4 дэх өдрийн барилдаанаар 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Окиноүмитэй учраа таарч, түүнийг Ёрикири /寄り切り/ мэхээр унагаж, 6 давааны эзэн боллоо.

Мөн өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн нар хоорондоо учраа таарч барилдсан ба Кирибаяама Үватэдашинагэ /上手出し投げ/ мэхээр давлаа. Ингэснээрээ тэрбээр анхны даваагаа авав. Харин Ичиножёо 2 даваатайгаар Башёг цааш үргэлжлүүлж байна.

Хошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхантай учраа таарч, Кирикаэши /切り返し/ мэхээр Хошёорюү давжснаар одоогоор 2 даваатай болов. Харин Чиёишома 3 даваа, 3 унаатай боллоо.

Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндотой учраа таарч, түүнийг давснаар 1 унаа, 5 даваатай боллоо.

Сэкивакэ Мэисэй, Дайэйшотай барилдсан ч унав. Сэкивакэ Митакэүми, Мёогирюүтай учраа тараан, түүнийг давснаар 5 даваатай боллоо.

Оозэки Шодай, Таканошотай барилдсан түүнд унасан бол Оозэки Такакэйшо, Такарафүжитэй хүч үзэн хаяснаар 6 даваатай болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button