Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн зүүн магнайд Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бичигдлээ
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банцүкэ өнөөдөр гарлаа. Башё тавдугаар сарын 10-нд эхлэх тов гарсан. Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн зүүн магнайд, ёкозүна Ооносато барууны магнайд бичигдлээ. Хоёр ёкозүнагийн дараагаар озэки цолтнуудын жагсаалтад Киришима Б.Лхагвасүрэн хоёр жилийн дараагаар дахин орж ирлээ. Өнгөрсөн сарын башёд 12 даваатайгаар түрүүлснээр озэки цолоо эргүүлэн авсан. Сүмогийн орчин цагийн тогтолцоонд шилжсэнээс хойш озэки цолоо бүрэн алдчихаад эргүүлэн авч чадсан гуравдахь бөх болсон юм.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 100 дахь башёдоо оролцох гэж байна. Мэргэжлийн сумод орсноос хойш нэг ч унаагүй байгаа Асахифүжи Б.Очирсайхан санданмэд дэвшлээ. Харин Оонокацү Б.Чойжилсүрэн жюүрёод унасан бол Котокэнрюү Билгүүн зодог тайлжээ. Ирэх башёд зургаан зиндаанд 599 бөх барилдахаар банцүкэд нэрээ бичүүлсэн байна. Тэгвэл манай улсаас таван зиндаанд 23 бөх зодоглох бөгөөд Хакүгэцүро А.Сүхбат шинээр мэргэжлийн сумод барилдах нь ээ.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
А.Сүхбат нөгөө аварга чинь сумод үзэхнэ үү?