Нийгэм мэдээ

Богд уулнаас уут хог түүвэл кофегоор дайлна

Өнөө цагт хүн бүхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр хугацаанд дайжиж, амралтын өдрөөр болон өөрийн завтай, хүссэн үедээ ууланд аялахыг эрмэлзэх болсон.

Тэгвэл аялагч, алхагч, уулчин хүмүүст зориулан "Jack's Coffee"-н хамт олон “Нэг уут хог, Нэг аяга кофе” аян зарлажээ.

Энэ хүрээнд тавдугаар сарын 4-ний өдөр Богд ууланд алхаж буй иргэд улнаас буух замдаа уут хог түүж "Jack's Coffee"-д тушаагаад хариуд нэг аяга кофе авах боломжтой гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.

Энэ амралтын өдрүүдээр цаг агаар ихэнх нутгаар 23-28 градусын дулаан байх бөгөөд 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2024 16:50

УУЛАНД АЛХАГЧИД ШЭЭЧИХЭЭД АЛАА АРЧААД ШУУД ХАЯЧИХНА ИХ ЗАВААН ЯГ ӨӨДӨӨС ХАРААД ШҮРШИНЭ ХАМАГ ЮМАА ДЭЛГЭЧИХЭЭД ИХ СОЁЛГҮЙ МИНИЙ АЧ ХҮҮ ТЭР АНИАГИЙН ДООР ХАР МУУЖГАЙ БАЙНА ГЭСИЙШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ СОЁЛТОЙ БАЙЦГААЯ МАНАЙХААН МИНИЙ ХҮҮГИЙН НҮД ӨВДСӨН АЙМААР ЮМ ХАРЦАН НОВШ ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button