Нийгэм мэдээ

Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал үнэгүй үйлчилнэ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг билээ.

Тэгвэл Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэхээр болсон байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад "ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв", ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button