Нийгэм мэдээ

Төв номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, шинэ байр тавдугаар сардаа багтаж нээнэ

Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс /2024.05.01/ эхэлнэ.

Тодруулбал, Монгол Улсын Үндэсний Номын Сан Төв байрныхаа уншлага, үйлчилгээг шинэ байраа ашиглалтад хүлээн авч, Салбар номын сангаа нээх бэлтгэл ажлын хүрээнд гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэсэг хугацаанд хаасан билээ. Үйл ажиллагаагаа хаасан хугацаанд 534 мянган орчин үеийн ном хэвлэлийг шилжүүлэн байршуулжээ.

Үндэсний Номын Сангийн Төв байрны уншлага, үйлчилгээ Даваа-Баасан гарагт 09:00-20:00, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана. Харин 11 давхар 16 уншлагын танхимтай номын сангийн шинэ салбар номын сангийн үйл ажиллагааг тавдугаар сард нээх юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button