ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Он гарсаар 24.7 сая тонн нүүрс экспортолжээ

2024.01.01-2024.05.06-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс 24.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн дүн аж.

Энэ хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлжээ. Энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, хоёр сая гаруй тонн төмрийн хүдэр арилжаалахаар тооцоолж байгаа аж.

Монголын түүхий нүүрсний спот үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт тогтвортой байна.

Тонн тутам нь 1350-1380 юань орчим байсан бол угаасан нүүрсний үнэ тонн тутамдаа 1520-1530 юань хүрсэн байна.

Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонныг нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор импортлосон нь Оросын нүүрснээс 20 хувиар доогуур, Австралийн нүүрснийхээс хоёр дахин бага байгааг Ройтерс агентлаг Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлж байв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button