УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ногоон автобус"-ны түр хорооны хурлын ирц дахин хүрсэнгүй

“Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо хуралдаанаа хийж чадахгүй удаа дараа хойшилж байна. Шалтгаан нь УИХ-ын гишүүд хөдөөгөөр тойргоо усалж, сонгуулийн бэлтгэлээ базааж яваатай холбоотой. Нөгөө талаар нээлттэй сонсголыг явуулахгүй байх ашиг сонирхол бий гэдэг таамаг батлагдахад ойрхон ирлээ.

Ямартай ч түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэд хэдэн удаа хуралдаанаа зарласан. Гэвч ганцаараа хүчирсэнгүй бололтой. Дөрөвдүгээр сарын 30-нд ирц хүрээгүй. Өнөөдөр ч цугларсангүй, бүтэлгүйтэв.

Өнөөдөр гэхэд л УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Т.Доржханд, Б.Ганхуяг нарын таван хүн л иржээ.

Хуралдаанаар:

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/
  • Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай
  • Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.

Давхардсан тоогоор 103 гэрч дуудагдаж ирэх чигтэй байгаа.

Түр хорооны гишүүдээр:

  1. П.Анужин
  2. Д.Батлут
  3. Ж.Бат-Эрдэнэ
  4. Ц.Даваасүрэн
  5. Г.Тэмүүлэн
  6. Ж.Батсуурь
  7. Н.Ганибал
  8. С.Одонтуяа,
  9. Т.Доржханд нарыг томилсон билээ.  

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг

Ээ зайлуул ЭЭ хөөрхий

Цогяг
Цогяг

Ээ хөөрхий Ээ зайлуул

Цогяг
Цогяг

Зайлуул муу аав минь

Төв
Төв

Ногоон нь саарлаасаа хамаагүй сайн

Зочин
Зочин

Аргагүй шүү дээ ирцээ юу гэж бүрдүүлэх юум ногоон автобусны хэрэгт зөвхөн МАН-ай энхрий хайрт намынхан холбогдсон юум чинь ирц нь хүрээд хуралдчихвал амиа хорлосоноос ялгаа юу байна нүүрсний хэрэгтэй адил АН намынханд хамаатуулаад наачих орон нутгийн таван толгой гэдэг шиг ядаж тэдний ололцоотой худалдаж авсан микро автобус нэг ширхэг ч байхгүй юум чинь ирц хүрэхгүй байх нь мэдээж биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button