Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Франц дахь айлчлалаа дуусгаж Сербид ирлээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Европын орнуудаар айлчилж буй. Тэрбээр Франц дахь айлчлалаа дуусгаж Сербид мягмар гарагт /2024.05.07/ газардсан байна.

Түүний айлчлал НАТО-гийн орнууд Серби дахь БНХАУ-ын Элчин сайдын яамыг бөмбөгдөж, сэтгүүлчид амь үрэгдсэн явдлын 25 жилийн ойтой давхцаж байгаа юм.

1999 оны тавдугаар сарын 7-нд НАТО-гийн халдлагын улмаас БНХАУ-ын Элчин сайдын яам дахь 20 хүн шархадсан. Энэ нь БНХАУ-ын дургүйцлийг ихээхэн хүргэж тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон уучлал гуйсан байдаг.

Серби бол Балканы хойг дахь Хятадын хамгийн чухал түнш гэгддэг улс. Ши Жиньпин энэхүү айлчлалаараа тус улсад хийх олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт мөн боломжит шинэ гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

2023 онд Сербийн хоёр дахь хамгийн том худалдааны түнш нь БНХАУ байсан юм. Хоёр улс өнгөрсөн жил 6.1 тэрбум ам.доллар худалдаа хийжээ.

Ши Жиньпин тус улсын нийслэл Бельградад газардахад Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич болон бусад засгийн газрын төлөөлөгчид угтаж авсан юм.

Хоёр улсын удирдагчид өнөөдөр /2024.05.08/ уулзах төлөвтэй байна. Ши Жиньпин Францад газардахаасаа өмнө тус улсын “Le Figaro” сонинд өөрийнхөө бичсэн нийтлэлийг нийтлүүлсэн байдаг.

Тэгвэл тэрбээр Сербийн “Politika” агентлагт мөн бичвэр нийтлүүлжээ. Ши Жиньпин хоёр улсын нөхөрлөл хамтдаа асар том алхам түлхэц өгнө гэж бичсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button