Нийгэм мэдээ

Р.Базарааг суллах эсэх нь маргааш шийдэгдэнэ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн, "Баян" хэмээх Р.Базарааг суллах эсэх маргааш шийдэгдэнэ.

Өчигдөр \2024.05.07\ Р.Базарын өмгөөлөгч шүүхээс оногдуулсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Р.Базарыг цаашид цагдан хорих эсэхийг маргааш шийдэх юм байна.

Хэргийг сануулахад, “Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа, гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг ЭЦА-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Улмаар 30 хоног саатуулахаар шийдвэрлэсэн.

Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх шалтгаанаар уг баривчилгааг Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв. Мөн хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг компаниудад нь нэгжлэг хийсэн.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2024 18:51

Шоронд нь байлгаа,Үнэн мөнийг нь сайн тодруул

Гайхмаараа
Гайхмаараа
5 сар 8, 2024 20:19

бариад л суллаад л бариад л суллаад л, тэгвэл яах гэж баривчилдаг байна аа

МАН-ын өмхий алнууд аа.
МАН-ын өмхий алнууд аа.
5 сар 8, 2024 20:40

Хятадын эрлийз хүнийг монгол хүнээс илүү удаанаар хорьж ш�##�гах хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 9, 2024 07:26

Бас л нөгөө Элбэгдоржийн хонгилын авилгaлч шүүгчид өөрийнхөө санхүүжүүлэгч Базарыг суллана биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button