Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Хэрвээ Израил Рафа хот руу цэргээ оруулбал зэвсэг нийлүүлэхээ зогсооно

Хамас бүлэг даваа гарагт /2024.05.06/ Египет болон Катарын брокерлосон гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн юм.

Гэвч Израилын талаас тохиролцооны агуулга тэдний тавьсан шаардлагаас хол байна хэмээж Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Рафа хот руу довтолно гэж мэдэгдсэн.

Израилын тал Рафа хотыг Хамас бүлгийн сүүлийн хорогдох газар хэмээж үзэж буй. Харин АНУ Израил тэнд дүрвэсэн энгийн иргэдийг хамгаална гэдгээ харуулсан, итгэж болох төлөвлөгөө харуулахаас нааш Рафа руу бүрэн хэмжээгээр халдахыг эсэргүүцэж байсан юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.05.08/ Израил тус хот руу цэргээ оруулбал зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж анхааруулга өглөө. Тус хотод сая гаруй палестинчууд дүрвэж очсон байгаа билээ.

Энэ нь Байден Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израилд өгсөн хамгийн том анхааруулга байв. Сүүлийн үед Израил болон АНУ-ын эрх баригчдын хооронд Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал дээр зөрчилдөөн үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button