Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын арми АНУ-аас зэвсэг ирэхээс өмнө Украины дэд бүтцийг бөмбөгдөж байна

ОХУ-ын арми Украин даяар эрчим хүчний байгууламжууд руу пуужин, дрон ашиглан томоохон хэмжээний халдлага үйлдлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

Тодруулбал өчигдөр /2024.05.08/ буюу Ялалтын баярын өмнөх өдөр Оросын арми Украины долоон бүс дэх эрчим хүчний дэд бүтэц рүү 50 дрон, 20 пуужингаар халдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын сүүлээр Украин руу илгээх цэргийн тусламжийг баталж гарын үсэг зурсан.

Ийм учраас ОХУ-ын арми АНУ-аас зэвсэг ирэхээс өмнө Украины дэд бүтцүүдийг бөмбөгдөж, фронт дээр чадах хэмжээгээрээ ахиц гаргахаар ажиллаж буй.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлж буй явдлыг Нацист Герман ЗХУ-руу дайрсантай адилтгажээ.

Мөн тэрбээр “Нацизм дахин сэргэж байгааг эдгээр гэмт хэргүүд харуулж байна. Харин энэ удаад ОХУ-д үйлдвэрлэв гэсэн шошготой эргэж ирлээ” хэмээсэн юм.

Украины хамгийн том эрчим хүчний ханган нийлүүлэгч “DTEK” компанийн мэдээлснээр халдлагын улмаас дор хаяж гурван дулааны цахилгаан станцад ноцтой гэмтэл учирсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг
2024-05-09 17:03

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж.2014оноос Оросыг өдөөгүй хэдэн мянгаар нь �##�ж хядаагүй бол АНУ ын бороохой болохгүй нутгийнхаа 30 гаруй хувийг�##�дахгүй 1200000 хүнээ дүрвүүлэхгүй БАЙЛДАХ цэрэггүй болтлоо хохирохгүй байх байж дээ

Зочин
Зочин
2024-05-10 09:21
Reply to  Цогяг

Эх орон, тусгаар тогтнолын тухай ойлголгүй тэнэгүүд ямар олшроо вэ

Зочин
Зочин
2024-05-09 18:08
Reply to  Цогяг

УДАХГҮЙ ОРОС АДИЛХАН БОЛНО ШД!

Цогяг
Цогяг
2024-05-09 17:05

Зөв

Зочин
Зочин
2024-05-09 18:39

Бандерийн үлдэгдэл неонацистуудыг даран сөнөөе.

Ккккк
Ккккк
2024-05-10 07:07

Тэгээд яахын, хүлээх байсан юм уу. Энэ чинь дайн болж байна. Гарчиг энэ тэрээр бодож тавиач

Холбоотой мэдээ

Back to top button