Нийгэм мэдээ

Хейли, Жастин Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авна

Хейли, Жастин Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа олон нийтэд зарлалаа. Хосууд энэ тухай "Instagram" хуудсандаа бичлэг нийтэлжээ. 

Дуулиант хосууд олон жил үерхсэний эцэст 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Хосууд нэг жилийн дараа Өмнөд Каролина дахь "Montage Palmetto Bluff" зочид буудалд захиалга өгснөөр хоёр дахь, илүү тансаг хуримыг зохион байгуулжээ. Хосууд өмнө нь ярилцлагадаа хүүхэдтэй болбол олны нүднээс хол өсгөнө гэж байсан. Тэгвэл шинэхэн аав, ээж удахгүй ирэх бяцхан хүүхдээ хоног тоолон хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button