"Түргэний жолоочийн яс хугарсан, бусад хүмүүс нь гадуур эмчлүүлж байна"

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 12 минутад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол явах замд зам тээврийн ослын улмаас хүн хавчуулагдсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго (яаралтай тусламжийн 103 машин), 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн.
Уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ. Осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс тодрууллаа.
Тэрбээр, "Осолд орсон түргэний жолооч мөчдийн хугарал оношоор эмчлүүлж байна. Мөн түргэний эмч анхан шатны тусламж үйлчилгээ аваад одоогоор гэртээ эмчлүүлж байгаа. Харин осолд өртсөн өөр нэг машинд сууж явсан хүүхэд анхан шатны тусламж аваад гэртээ харьсан.
Нэмж дурдахад, урьдчилсан байдлаар "Toyota Crown" маркийн автомашины жолооч эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан байж болзошгүй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“ 103” jolooch nart!!! Duremeeree yavj sur!!! Ursgal surj yav gesen davuu Erx Zamiin xudulguunii durend Bxgui shuu!!!! Turgenii tereg barichaad ursgal surj davxiddag nj erdiin uzegddl bolood udaj baina!!!
Nen shaardlgtai ued zamiin xudulgujni tuvuus alban yosoor zuvshuurul avch yavdg bolx, ,, ersdel mash oir bgaa!!
Durmiin hicheeldee dahij suugaarai !!!
Turgenii mashin duut dohio ugchihuud bhd bairnaasa hudulduggui banzan bugstei neg jolooch ni uuruu yum shig baina
Chinii, oir dotnii humuusiin chini ami nas ersdeld orohgui yu bainga eruul saruul baih uu? surguuli soy tugsuugui, amidraliin uhaan ch baihgui ork gedgee hend gaihuulaad baigaan? ene ih tugjreltei vyd yhiin chamaig hudulhiig huleegeed uwchtun ni uheh gj bhd tugjreed zogsoj baihuu, bitgii iim m#l bai