Top StoriesУЛС ТӨР

Тойм: Гишүүд чуулганы танхимаа эзэнгүй орхиж, ЗГ ядуусыг дэмжих хуулиар сонгуулийн сурталчилгаа хийв

УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Үүнтэй уялдуулж Засгийн газар тавдугаар сарын 01-нд уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хуримтлалын санд чиглэсэн шийдвэр гарсан.

Тодруулбал, "Эрдэнэс Монгол" XXK-ийн 2023 оны үйл ажиллагаанаас олсон 34 хувь хүртэлх ногдол ашиг болох 500 тэрбум төгрөгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүлж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Манай улс ипотекийн зээлийн хөтөлбөрт ихдээ 750 тэрбум төгрөгийг 2021, 2022 онд гаргаж байсан бол энэ онд орон сууцны зээлд 1.2 их наядыг зарцуулахаар болсон гэгдэж буй.

Энэ 1.2 их наяд төгрөгийг Монголбанкны 500 тэрбум, арилжааны банкнуудын 200 тэрбум болон "Эрдэнэс Монгол"-ын өмнө оны ногдол ашиг 500 тэрбумаар бүрдүүлсэн.

-1.2 их наядыг төвлөрүүлсэн, 10,000 айлыг ипотект хамруулах Хуримлтлалын санг нээж, цан цохив-

"Хуримтлалын сан"-г албан ёсooр нээх ёслол тавдугаар сарын 09-нд Монголбанканд болж, цан цохив. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, дараах зүйлсийг тодотгов. Тэрбээр,

  • “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна.
  • Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо.
  • Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Үүнд тус сан чиглэнэ.
  • Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдана, Гэхдээ хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд Хуримтлалын сан дампуурах болно.
  • Уг санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.
  • Ингэснээр Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдлээ. Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна" гэсэн.

-Засгийн газар иргэдээ баян ядуугаар нь хувааж, давхарга бүрд нь зориулсан сонгуулийн хууль бус сурталчилгаа хийв-

Түүнийг ийн мэдээлэл хийхийн өмнөх өдөр буюу тавдугаар сарын 08-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Энэ үеэр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Үндэсний орон сууцжуулалтын хуулийг УИХ-д өргөн барихаар болсныг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, сүр дуулиан болж нээсэн энэ Хуримтлалынм сан ипотек руу чиглэж буй тул ипотект хамрагдаж чадахгүй, хоёр сая төгрөгөөс бага орлоготой иргэд яах вэ гэдэг асуултын тэмдэг болж хувирахаар байв. Магадгүй тэдгээр иргэд энэ шийдвэрийн эсрэг боломж эрэлхийлж, дуугарна гэж тооцоолсон хэрэг.

Иймд тэдгээр иргэдээ ч бас бодсон гэж харагдах шийдвэрийг Хуримтлалын санг нээхийн өмнөх өдөр танилцуулсан юм.

Тодруулбал, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуультай бодлогоор уяж өгчээ. Учир нь тус хууль иргэн бүрд тэгш, шударга үйлчлэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Иймд орон сууцны хөтөлбөрийг тэгш, хүртээмжтэй байлгахаар иргэн бүрийг орон сууцтай болгох хуулийг Засгийн газар ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болж байна.

Уг хууль төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах учиртай.

Батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.

Энэ хүрээнд хоёр саяас бага орлоготой, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг шийднэ. Товчоор бол амьжиргааны түвшин доогуур, гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдийг орон сууцаар төр хангана гэсэн үг. Ингэхдээ төр өөрөө хамгийн хямд үнэлгээтэй орон сууцуудыг барьж, түрээслүүлж, өмчлүүлнэ. Барилга барих газар, ус дулааны шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг бүгд төр хариуцах тул зах зээлийн одоогийн үнэлгээнээс даруй нэг сая төгрөгөөр бага байна гэдгийг онцолсон. Мөн эдгээр орон сууцны талбайн хэмжээ жижиг байх юм.

-Сонгогчдоос оноо авч, сонгуулиас өмнө шуурхайлан батлах дараагийн хууль Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль байх уу-

Засгийн газар хэлэлцэж дэмжсэн энэ хуулийн төсөл яг л Үндэс баялгийн сангийн тухай хуулийг 14 хоногт шуурхай горимоор хэлэлцэж баталсантай адил дүр зургаар маш хурдан батлагдах чигтэй байна. Учир нь батлаад, хэрэгжээд эхэлбэл иргэнд үнэхээр хэрэгтэй шийдвэр тул тэд бүгд сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж ийн зүтгүүлж байгаа хэрэг.

Тэдэнд энэ жилээс өмнө эдгээр ажлуудыг хийх, сэдэх, батлах, хэлэлцэх гурван ч жилийн хугацаа байсан. Гэсэн ч огт хөдлөөгүй. Гэтэл сонгуулиас нэгхэн сарын өмнө иргэд рүү чиглэсэн, тэднийг бодсон, ойлгож хайхарсан мэт аашилж энэ мэтийн тавилттай жүжиг тоглож буй нь боловсролтой нь давамгайлах болсон сонгогчдод доромжлол болж ирж байна.

Сонгууль бүрийн өмнө хэлгүй нь хэлд, хөлгүй нь хөлд орж, хүчээр ч хамаагүй инээх болдог улс төрчдийн энэ мэт хуучирсан арга барил энэ жил төдийлөн амжилт олохгүй болов уу. Нийгэмд дундаж давхарга үгүй болж баян эсвэл ядуу гэх хоёрхон туйлд иргэд нь хуваагдсан энэ нөхцөл байдлыг ч тэд дахин сонгогдохдоо ашиглаж байна. Өөрөөр хэлбэл ядуус руу чиглэсэн, тэдний дутуу хэрэгцээн дээр тоглолт хийсэн, сэнхрүүлсэн амлалт шийдвэр сонгууль ойртох тусам гарсаар байгааг бид харж байна.

Өнөөгийн нийгэмд ялангуяа нийслэлд орох оронтой, унах унаа тэрэгтэй байна гэдэг сайн сайхан амьдарч байгааг илтгэх хэмжүүр болсон. Иргэдэд үүнээс цааш зүтгээд илүү давсан амжилтад хүрэх боломж нийтлэгээрээ маш бага. Гэтэл дэлхийн бусад оронд байр, машин гэдэг анхдагч хэрэгцээ. Энэ ялгааг эрх баригчид бий болгосон. Тэгсэн хэр нь энэ буруугаа дахин сонгогдохдоо эргүүлэн ашиглаж маркетинг болгон хувиргаж айна. Энэ шийдвэрүүд шийдвэр гэхээсээ илүү Засгийн газрын хууль бус сонгуулийн сурталчилгаа гэж харагдав.

-Чуулган хуралдалгүй хоёр өдөр завсарлаж, гишүүд сонгуулийн сурталчилгаагаа илүүд үзэв-

Долоо хоног бүрийн пүрэв баасан гарагт УИХ-ын чуулган хуралдах учиртай. Гэсэн ч энэ долоо хоног чуулган шалтгаангүйгээр хуралдсангүй.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн. Энэ удаагийн хаврын чуулган Г.Занданшатарын парламентын сүүлийн чуулган гэдгээрээ онцлог. Мөн сонгуулийн жил учир чуулганы ирц хүрэхгүй байх, хэлэлцэхээр товлосон асуудлуудаа хэлэлцэж амжихгүй байх чиг анхнаасаа харагдаж байв.

Тодруулбал, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн. Үүнээс 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтсон.

Мөн хамгийн их хүлээлттэй нь хотын газар олголт, ногоон автобус, уул уурхайн лиценз олголт болон эмчийн чанарын сонсгол байв. Энэ бүгдийг ердөө гурав хүрэхгүй сарын хугацаанд хэлэлцэж ард нь гарах шахуу хуваарьтай байсан. Гэсэн ч одоо сарын хугацаа үлдээд байна.

Одоогийн байдлаар хаврын чуулган нээлтээ хийгээд хоёр сарын хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч 44 хууль, тогтоолын төслийн талыг нь ч хэлэлцэж дуусаагүй байгаа. Мөн дөрвөн том сонсголоос зөвхөн эмийн сонсголыг л зохион байгуулсан. Бусад гурван сонсгол болох эсэх тодорхойгүй, бүрхэг хэвээр байна.

Энэ долоо хоногийн хувьд гишүүдийн дийлэнх олонх сонгуулийн сурталчилгаандаа анхаарч, дэвших тойргууддаа ажиллаж байна. Тэдний хэн нь ч энэ дөрвөн жилийн хугацаанд гоц гойд ажил хийгээгүй тул ийн чуулганы танхимаа эзэнгүй орхив. Нам харгалзахгүйгээр бүгд ажил хийгээгүй ижил зовлонтой учир хэн нь ч чуулганы хуралдаан, хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хууль, тогтоолын төслүүдийн тухайд дуугарахгүй нам гүм, хувь хувьдаа довоо шарлуулж буй нь энэ юм.

Тэд отгон чуулганаар товлосон бүх хуулиа хэлэлцэж амжихгүй. Харин иргэдэд хэрэгтэй байж болох, баталчихвал сурталчилгаандаа ашиглаж оноо авах боломжтой хуулиудын хэлэлцүүлэгт л оролцоно. Сонгууль хаяанд ирсэн энэ үед бусад нь сонин биш байгаа нь мэдээж.

Нөгөө талаас тойрог тэлж нэг дэвшигч гурван аймаг, тэдгээрийн бүх сумдын сонгогчидтой уулзах их ажилтай нүүр тулсан тул сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаанд амжих эсэх эргэлзээтэй. Мөн өмнө нь зөвхөн тухайн аймагтаа л танигдсан байхад болдог байсан бол энэ удаа гурван аймгийн төлөөлөл болж сонгогдох тул өөрийгөө иргэдэд таниулах уулзалт тэдэнд чухал байгаа юм.

Гэвч сонгуулийн өмнөх эдгээр уулзалт бүгд хууль зөрчсөн үйлдэл. Үүнийг дагаад хяналт тавих, арга хэмжээ авах эрх бүхий байгууллагууд яагаад дуугарахгүй, тэднийг сөрөхгүй, шаардахгүй, хариуцлага тооцохгүй байгаа нь анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zuv shuuu hevleluud iim bh hergtei

Зочин
Зочин

Teneg gulugnuud

Зочин
Зочин

Яг яг пзда

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

МАН 2021 онд ИРЭЭДҮЙ ӨВ САНД хуримтлагдсан 2 их наяд төгрөгийг тайлан тооцоогүй зарцуулсан даа , Идсэн зарцуулсан мэдэгдэхгүй байгаа . Сүүлийн үед хар ПИ-АР их цацаад 800 саяыг 15 ТВ ,Ганчимэг ,Булган , ах ХЕРО Баатар нарыгаа худалдан авч хоер ч удаа нэтрүүлэг цацсны төлбөрт төлсөн нь тайлан тооцоогүй ирээдүй өв сангийн мөнгө биш байгаа даа . Одоо яаравчлаад байгаа нь бас л хар дагуулж сонгуулийн мөнгөө босгох арга гэж хардаж байгаа хүмүүс зөндөө байх юм

Зочин
Зочин

ИЙНХҮҮ МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН УДАМТ МОНГОЛЧУУД ШИРХЭГ Ч ЯДУУ ХҮНГҮЙ БОЛЧИХЛОО ҮҮНИЙХ НЬ ХАРИУД ТОПУУДЫГАА БҮГДИЙГ НЬ СОНГОЖ 126 СУУДАЛ ӨГӨХӨӨС ДӨӨ .ИРЭХ ДАВАА ГАРИГААС ОЧООД ШҮДЭЭ АВАХУУЛАХ МӨНГӨ АВЧ БОЛОХНЭЭ БАЯРАЛЛАА АГАА АНИА НАРАА АЛЬ БАНКНААС АВАХЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ АВААД ОЧИХОД БОЛОХ ЮМ УУ?

Хоньчин
Хоньчин
Reply to  Зочин

Шинэ шүд хийлгэнэ гээч дээ,хонгороо.

Z cn@yahoo.com

Turiin Erh Barih Deediin Deed Oroi Baiguullaga boloh Parliament ingej dur zorgooroo tongochij HUULIIN DEER garchihsan manargaj yavaad Alban esnii Dugnelt gargaj Mash Hatuu Turd Terselsen zuil angiar shiitgej 76-aas Neg ch huniig devshuulehgui baih CASE uusch bn shuu.

Зочин
Зочин

Zailaasai ene hed

Ард түмэн
Ард түмэн

Хятадыг бишрэн шүтэгч.урвагч,энэ албан тушаалдаа үлдэхийн тулд юугаа ч хийхээс буцахгүй гээрэй шийдсэн данхан толгойт:түүний ах төлгөн коммунист нян бактерийг,хамгийн хорон санаат хор найруулагч дамар бясаа болон мэргэжлийн хулгайч хүрэл нарыг цааш нь харуулчих шөрмөстэй хүмүүн байвал яг цаг нь болсон шүү

Хоньчин
Хоньчин

Күн алдаг намын күний үг юм биш үү?

Зочин
Зочин

Songohgui bh heregtei shuu

Гонгор
Гонгор

Наад хуримтлалын сан чинь та нарын идэх сан ард түмэнд Түй ч ноогдохгүй .Бага доромжлоорой.....

Хоньчин
Хоньчин

түмэнд хэрэгтэй юм зүтгүүлэх чамд буруу мэт байна уу?гамин минь

Зоригтбаатар
Зоригтбаатар

Хурдан батлаасай даа, гэхдээ АН гарвал дор нь л хүчингүй болгочихно л доо,
АН гарвал НАТО-гийн бааз болж Украйны араас орох нь тов тодорхой,
АН гарвал хамгийн түрүүнд гол зорилгоо болгосон Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт хураалгасан Эрдэнэт зэрэг 30 гаруй үйлдвэр уурхайнуудыг буцааж авцгаана,
АН гарвал МАНгаруудын бий болгосон бүх халамжийг арилгана,
Баялагийн сангийн хуулийг хүчингүй болгоно,
Хонгилоо хүчирхэгжүүлж хэргээс мултарцгаана

Баяраа
Баяраа

АН дахиад гарвал монгол улсыг зарна шүү.Сайханбилэг Элбэгдорж хоёр деполт зарлаж байгаад монголыг хятадад зарах гэж оролдоод амжаагүй.Харин дахиад гараад ирвэл ядах юмгүй зарна шүү болгоомжтой байх хэрэгтэй

Back to top button