Нийгэм мэдээ
Хорих анги ажилтнаа 0,07 га газартай болгож, хашаа, гэр барьж өгчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь 419 дүгээр нээлттэй хорих ангийн хамт олон нэг ажилтандаа газар, хашаа, гэр иж бүрнээр нь тохижуулан бэлэглэжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж байгаа “Асуудлаас шийдэлд” тэмцээний хүрээнд тус ангид идэвх зүтгэл, үр бүтээл гарган тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Лхамжавын гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.

Ингэхдээ түүний гэр бүлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын II багийн нутаг дэвсгэрт 0.07 га газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлж, 5 ханатай, иж бүрэн тавилгатай гэр, дөрвөн тал хашаа барьж, тохижуулан хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тогтвортой ажилласан ажилтан гэр хашаагүй байсан юм байх даа ...