Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайнд барууны ба ОХУ-ын хэвлэлүүд хэрхэн нөлөөлөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 2-р сарын 24-нд мэдэгдэл хийсний дараа Орос цэргүүд Украины газарт нутагт давшин орж ирсэн.

Тэр цагаас хойш Орос-Украины дайн дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Украины дайны эргэн тойронд ямар явдал өрнөж байгааг дэлхийн хэвлэл мэдээллүүд олон нийтэд хүргэдэг.

Ийм учраас ямар байдлаар мэдээллээ хүргэх нь олон нийтийн үзэл бодолд нөлөөлж, энэ нь цаашлаад бодлого гаргаж буй улс төрчдөд нөлөөлөх том ач холбогдолтой.

АНУ-ын албаныхан 2023 оны наймдугаар сард тооцоолсноор тус дайны улмаас ОХУ, Украины 500 мянга гаруй цэрэг шархдаж, амь үрэгдсэн байна.

Украин бол ОХУ-тай харьцуулахад эдийн засаг, цэргийн хүчин, хүн амын тоогоор хавь илүү улс. Ийм учраас Украинд барууны орнуудын дэмжлэг маш чухал.

Барууны хэвлэлүүд Украины дайныг хэрхэн мэдээлдэг вэ

Дайн эхэлсэн цагаас хойш CNN, BBC, The Guardian, Fox News гэх мэт барууны орнуудын томоохон хэвлэлүүд, улс төрийн баруун зүүний талыг дэмждэгээсээ үл хамааран Украиныг дэмжсэн байр суурьтай мэдээлж ирсэн. Ийм учраас барууны орнуудын иргэд Украины талд үзэл бодолтой байсан билээ.

Оросын эсрэг хийж буй дайнд АНУ-аас илгээсэн зэр зэвсэг Украинд маш том дэмжлэг болсон. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ дахь улс төрийн барууны үзэл бодолтой хэвлэлүүд Украины дайнд АНУ хэт их мөнгө зарцуулж байна, үүний оронд дотоодын асуудлууддаа анхаарах хэрэгтэй гэх агуулга мэдээлэх болсон юм.

Мөн 2023 оны зун Украины армийн сөрөг довтолгоо амжилтгүй болсны улмаас олон нийтийн үзэл бодол өөрчлөгдсөн бололтой. Тухайлбал “Gallup” фирмийн явуулсан санал асуулгаар 2023 оны 10-р сард Бүгд найрамдах намыг дэмждэг америкчуудын 55 хувь нь ОХУ Украины газар нутгийг авч үлдсэн ч хамаагүй дайныг хурдан дуусгахыг дэмжжээ.

Харин аль нэг намыг дэмждэггүй иргэдийн 49 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 19 хувь л дайныг түргэн дуусгахыг дэмжсэн байна.

2022 оны наймдугаар сард Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүсийн 46 хувь, аль нэг намыг дэмждэггүй иргэдийн 34 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 19 хувь л дайныг хурдан дуусгахыг дэмжсэн юм.

Тэгвэл Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 14 хувь, аль ч намыг дэмждэггүй иргэдийн 35 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 65 хувь Украин тусламж хүссээр байгаа цагт дэмжлэг үзүүлэх ёстой гэж хариулжээ.

Мөн Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 84 хувь, аль ч намыг дэмждэггүй иргэдийн 63 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 34 хувь дэмжлэгт ямар нэгэн хэмжээний хязгаар тогтоох ёстой гэж үзсэн байна.

Мөн “Pew Rearch” фирмээс явуулсан санал асуулгаар бол 2022 оны гуравдугаар сард Мөн Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 9 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 5 хувь АНУ нь Украин руу хэт их хэмжээний тусламж илгээж байна гэж үзжээ.

Харин 2024 оны дөрөвдүгээр сард Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 49 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 16 хувь АНУ нь Украин руу хэт их хэмжээний тусламж илгээж байна гэж хариулсан байна.

Мөн 2022 оны гуравдугаар сард Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 49 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 38 хувь АНУ нь Украин руу хангалтгүй тусламж илгээж байна гэж хариулсан юм.

Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сард Бүгд найрамдах намыг дэмждэг иргэдийн 13 хувь, Ардчилсан намыг дэмждэг иргэдийн 36 хувь АНУ нь Украин руу хангалтгүй тусламж илгээж байна хэмээжээ.

АНУ-ын хэвлэлүүдийн хувьд Бүгд найрамдах нам буюу улс төрийн барууны үзэлтэй “Fox News” гэх мэт хэвлэлүүд Украины дайнд хэт их мөнгө зарцуулж байна гэх агуулгыг өнгөрсөн жилээс хөндөх болсон.

Харин Ардчилсан нам буюу улс төрийн зүүний үзэлтэй “CNN”, “MSNBC” гэх мэт хэвлэлүүд Украины дэмжсэн агуулгаа барьсаар байгаа юм.

Улс төрийн барууны үзэлтэй хэвлэлүүд Украины дайнд АНУ хэт их мөнгө зарцуулж байна гэх агуулгыг мэдээлж эхэлснээс хойш Бүгд найрамдах намыг дэмждэг америкчуудын үзэл бодол өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно.

Энэ нь цаашлаад Бүгд найрамдах намын улс төрчдөд хүртэл нөлөөлөв. Тухайлбал өнгөрсөн жилийн аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст Украин руу илгээх 60 гаруй тэрбум ам.долларын цэргийн тусламжийн хуулийн төслийг өргөн барьсан.

Тус хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд эсэргүүцэж, царцаасан юм. Үүний улмаас тус хуулийн төсөлд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, дотоодын асуудлуудад зориулсан санхүүжилт нэмсэн.

Зэр зэвсгийн тусламж царцсанаас болж ОХУ-ын арми фронт дээр хэд хэдэн томоохон ахиц гаргасан юм. Тухайлбал хоёрдугаар сард Авдеевка хотыг Оросын арми хяналтдаа авсан.

Ингэж өөрчлөлт оруулсны эцэст Төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сард тус хуулийн төслийг дэмжиж, Байден гарын үсгээ зуран баталсан байдаг. Үүнээс харвал хэвлэлүүдийн Украины дайнд үзүүлэх нөлөө асар том байна.

ОХУ-ын хэвлэлүүд хэрхэн мэдээлдэг вэ

Орос-Украины дайныг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөв” гэсэн агуулгаар Орос хэлээр интернет хайлт хийхэд илэрц гарч ирэхгүй байгаа юм.

Ингээд, Google хайлтын системийг өөрчилж, Оросын Yandex (Яндекс) хайлтын систем рүү нэвтэрч, дээрх агуулгаар хайлт хийвэл янз бүрийн мэдээлэл гарч ирж байгаа ч авахыг хүссэн агуулгатай минь тохирох мэдээ, мэдээлэл гарч ирээгүй.

Харин, оросын ч тэр украины ч тэр аль нэг талд холбоо хамааралгүй хувь хүн, чөлөөт уран бүтээлчдийн бичиж нийтэлсэн мэдээлэл, судалгааны материал, бас бус орчуулгын материалууд байна. Тэдний дундаас https://spravochnick.ru/ гэх хуудсанд ингэж бичсэн байна.

Зургийн эх сурвалж: University of Manchester

Тус хуудсанд өргөн утгаараа Орос, Украины хооронд “Мэдээллийн дайн” явуулах үндсэн аргуудыг дор дурджээ:

  • Ташаа мэдээлэл түгээх
  • Аль нэг талын эрх ашгийн төлөөх үйл явдлын өрөөсгөл мэдээлэл;
  • Бүрэн бус мэдээлэл түгээх
  • Хуурамч мэдээлэл тараах
  • Үйл явдлыг хэтрүүлэгтэйгээр мэдээлэх
  • Доромжлон гутаах агуулга ашиглах
  • Үйл явдлын талаар тайлбар мэдээлэл өгөх эрх бүхий мэдээлэгчдийг татан оролцуулах
  • Хүчтэй сэтгэл хөдлөлийг ашиглах (өрөвдүүлэх, үзэн ядуулах, айлгах тактик буюу арга мэх хэрэглэх)
  • Ижил үйл явдлын хариуцлагыг эсрэг талд нялзаах
  • Өдөөн хатгаж турхирсан анимэ буюу хүүхэлдэйн кино, бас уриа лоозон ашиглах
  • Дайсны дүр төрхийг бий болгох

Мэдээллийн дайнд техник технологийг түлхүү ашиглаж байна. Гүйцэтгэх үүрэг нь ч чухал аж. Зарим жишээг дор дурдвал:

  • Үг хэллэгийг олон удаагийн давтамжтайгаар хэрэглэх
  • Гэрэл зураг, дүрс бичлэг, аудио бичлэгийн монтаж
  • Телевизүүдийн хөтөлбөрийг таслах, зөвхөн нэг мэдээлэл дамжуулах, анхаарал татсан буюу сенсацтай мэдээллээр солих
  • Мэдээллийн хөтөлбөрүүдийн өмнө шаардлагатай мэдээллийг өөрчлөхийн тулд богино хэмжээний хөтөлбөр боловсруулах

Зарим тохиолдолд “цорын ганц зөв” үзэл бодлыг түгээхийн тулд “дайсны” радио, телевизийн сувгуудыг бүрэн хаадаг. Бусад арга техникт гэвэл цензурт нэвтрүүлэг цацах, “найдваргүй” гэж үзсэн сэтгүүлч, сурвалжлагчдыг нэвтрүүлэгт оруулахгүй байх зэрэг арга мэх хэрэглэдэг.

Украин, Оросын мэдээллийн сөргөлдөөний тодорхой жишээ болгон дараах зүйлийг дурдаж болно.

  • Юлия Тимошенкогийн Украины ард түмэнд хандан хэзээ ч биелээгүй Будапештийн санамж бичгийг дурдсан дүрс бичлэгийг нэвтрүүлэх (нэг ёсондоо алдаан дээр нь дөрөөлөх)
  • 2014 оны 7-р сард Украинд болсон Малайзын агаарын тээврийн Боинг онгоцны ослын талаар дурдах (сэтгэл хөдлөлийг ашиглах) гэх зэрэг

АНУ-ын тагнуулын агентлагууд ОХУ сүүлийн үед Украин болон түүний өндөр албан тушаалтнуудын эсрэг худал мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж мэдэгдэв. Фокус нь Кремль ямар гол зорилгод хүрэхийг хичээж, хэр амжилттай байгааг олж мэдэв.

Мөн, https://focus.ua/politics/ гэх Украины вэб хуудсанд, “Хожигдох тоглоом. Оросын суртал ухуулга Украины холбоотнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?” гэх мэдээлэл байгааг хүргэвэл:

“АНУ-ын тагнуулын агентуудаас, сүүлийн үед ОХУ Украин болон түүний өндөр албан тушаалтнуудын эсрэг худал мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа улам эрчимжүүлсэн талаар мэдэгдэв. Үүнийг нь “Фокус” мэдээллийн агентлаг Кремль чухам ямар гол зорилгод хүрэхийг хичээж, хэр амжилттай байгаа талаар олж мэдлээ” гэж байгаа юм.

Мэдээллийг цааш нь авч үзвэл

“ОХУ Украин улсын нэр хүндийг гутаан доромжлохын тулд худал мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа эрс нэмэгдүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээлжээ. АНУ-ын тагнуулын байгууллагынхны үнэлгээгээр мөн “CNN” агентлагийн олж авсан мэдээллээр, Цагаан ордны нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны нотолсноор ОХУ сүүлийн долоо хоногт болсон үйл явдлуудыг далимдуулан Киевийг, тэр тусмаа Ерөнхийлөгч Володимир  Зеленскийн чадавхийг шүүмжлэхэд ихээхэн анхаарах болсон” гэжээ.

“Байдены Засаг захиргааны нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан хэлэхдээ, "Орос өргөн цар хүрээтэй дайн эхлэхээс өмнө Украины Ерөнхийлөгчийн талаар ташаа мэдээлэл тарааж байсан ч сүүлийн үед энэ үйл явц нь улам даамжирч байгаа талаар АНУ-ын тагнуулын сүүлийн үеийн мэдээлэд дурдсан байна.

Оросын талаас гаргаж байгаа ташаа мэдээлэл нь Украины цэргүүдийг Авдеевкагаас гаргах, мөн Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах гэсэн гол хоёр сэдвийг хамарч байгаа юм. Орос, Украины Зэвсэгт хүчин ухарч байгаа үйл явц бол стратегийн шийдвэр биш, харин ч “өөр сэдэлтэй алхам гэдгийг харуулахыг хичээж байна (энэ нь чухам ямар алхам болохыг CNN агентлагийн эх сурвалж дэлгэрэнгүй яриагүй). Мөн сонгуулийн тухай ярихдаа Москва В.Зеленскийн хууль бус байдлын талаарх сэдвийг хөндөхөөр оролдож байна” гэжээ.

Зургийн эх сурвалж: DW

Мөн, “CNN” агентлагийн эх сурвалжийн хэлснээр, АНУ Оросын талын ташаа мэдээлэл Украинд нөлөөлж байгаад санаа зовних бус харин оросуудын явуулга холбоотнуудад хэрхэн ноцтой нөлөөлж байгаад зовж байгаа, учир нь энэ нь Киевийн дэмжлэгийг сулруулж болзошгүй" гэсэн байна.

Ташаа мэдээлэл түгээж байгаагийн цаана Оросын тагнуулын алба байгаа гэж АНУ-ын тагнуулын агентууд үзэж байгаа бөгөөд ХМХ (Xэвлэл Мэдээллийн Хэрэгсэл), хуурамч цахим хуудас/аккаунт, олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээллээ цацаж байгаа аж.

“Бид энэ бүхнийг Оросын тактикийн зүй ёсны хувьсал эсхүл логик хөгжил хэмээн авч үзэж байгаа, бид тэдгээр хуурамч мэдээллийн тархац газар авч байгааг, бас цаашид ч өснө гэдэгт итгэлтэй байна” гэж “CNN” агентлагийн эх сурвалж дүгнэжээ.

ВВС агентлаг: Оросын төрийн мэдлийн телевиз “үзэгчдэд түрэмгийлэл, үзэн ядалтын туйлын сэтгэл хөдлөлийг өдөөх зорилготой сэтгэлзүйн арга техникийг ашигладаг бололтой” гэсэн гарчигтай бичвэр нийтэлсэн юм. Тус нийтлэлээс харвал:

  • Хэвлэлийн бага хурал
  • Онлайн үйл ажиллагаа
  • Хакерын халдлага, сүлжээний сул талыг ашиглах
  • Гадаадын сэтгүүлчид
  • Нэр нөлөө бүхий сэтгүүлч, манлайлагчдыг хахуульдах
  • Багш нарт зөвлөгөө өгөх
  • Медиа вирус
  • Орос хэлтнүүдийн мэтгэлцээн, уралдаан тэмцээн
  • Үлгэр домогжуулах, алдаршуулах
  • Z-уран бүтээлчид ашиглан Оросын тал суртал ухуулга явуулдаг байна

Ерөнхийлөгч Путин суртал ухуулга явуулах арга сүлжээ асар өргөн бөгөөд үүнд нь тусалж, оролцдог хүмүүсийг шагнадаг байна. Тухайлбал ОРТ-1 телевизийн ерөнхий захирал Константин Эрнстийг “Эх орондоо гавъяа байгуулсан” 1-р зэргийн одонгоор шагнасан. ОРТ-1 телевизийг төрийн удирдлагад байдаг телевиз хэмээн үздэг бөгөөд Путин, Эрнст хоёр найзууд байсан билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэхэд оруулсан асар их хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй ажилласных нь төлөө Константин Эрнстэд ийнхүү 1-р зэргийн одонгоор шагнасан байгаа юм.

Эх сурвалж: Pew Research, Gallup, CNN, BBC

Б.БУЯНДОРЖ

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-13 09:52

Агуулгаар нь ойлгохоос найруулга зүйн уялдаа �##�га арай л гэж ойлголоо

ЗОЧИН
ЗОЧИН
2024-05-14 08:01
Reply to  Зочин

Трамп сонгуулийн сурт�##�чилгааны үеэр бид украйн зүгээр мөнгө огт өгөхгүй .ЗЭЭЛЭЭР АВБАЛ ӨГНӨ гэж ярьжээ .БН нам гарв�##� дайн бараг зогсох байх аа. НАТогийн дарга одоо УКрайн НАТОд элсэе гэж бодож байв�##� ОРОСд эзлэгдсэн нутгаа орхиод НАТОд элсэх боломж бий гэж мэдэгдсэн байна .

Зочин
Зочин
2024-05-13 13:07

Украйн бол ОХУ-тай харьцуулахад эдийн засаг хүн амын тоо, цэргийн хүчин чадлаар хавь илүү гэж бичжээ. Энэ юу гэсэн үг вэ? Харин ОХУ нь украйнаас хавь илүү баймаар юм.

шал худлаа
шал худлаа
2024-05-13 13:45

Өөрсдөө АН-даа худ�##� статистик зохиогоод бас л яаж ард иргэдийг хулхидах вэ гэдгийг бусад орны улс төрчдөдөө зааж өгч байгаа юм биздээ. Эх сурв�##�ж гээд байгаа эдгээр сонингууд зөвхөн АНУ-н Сенат нь гадаад оронд байрлаж буй цэргийн ангид их мөнгө төлөвлөөд дундаас илүү гаргаж авах төлөвлөгөөг нь нв буюу тэднийг /хуйв�##�дааны эздийн сонингууд. Учир нь хэн ч цэргийн зардлыг нэг бүрчлэн ухаж үздэггүйд л /цэргийн нууц, улсын нууц гээд/ гол учир нь байгаа юм. Тэгээд л их баян байхаас яахав. үр дүнд нь хичнээн хүн үхэх тэдэнд падгүй.

Цогяг
Цогяг
2024-05-13 20:48

Амeрикийн шатрын хүү Украйн мөхлийн ирмэг дээр иржээ

Холбоотой мэдээ

Back to top button