Нийгэм мэдээ

Куандык Бишимбаевт 24 жилийн хорих ял оноолоо

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр шүүхээс 24 жилийн хорих ял авав. 44 настай Куандык Бишимбаевыг бусдыг эрүүдэн шүүж, хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Уг хэргийн шүүх хурлыг долоон долоо хоногийн турш шууд дамжуулсан. Шүүх хурлын үеэр Бишимбаевын эхнэрээ зодож, цохиж буй бичлэгийг үзүүлсэн. Мөн түүний гар утаснаас 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн бичлэг олдсон байна. Тухайн бичлэгт Бишимбаев эхнэр Салтанат Нукеновойг хэдэн цагийн турш хүчирхийлсэн нь баримт болон үлджээ.

Казахстан улс өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийг баталсан. Уг хуулийг баталхад Бишимбаевын хэрэг томоохон нөлөө үзүүлжээ.

Шүүх хурлын үеэр Бишимбаев эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч зарим гэмтлийг эхнэр нь өөрөө өөртөө учруулсан гэж хэлжээ. Мөн эхнэрээ эрүүдэн шүүсэн гэдгээ, алахаар төлөвлөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.

Куандык Бишимбаев 2016 оны V-XII сарын хооронд Эдийн засгийн сайдаар ажиллажээ. Тэрбээр 2018 онд хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж, арван жилийн хорих ял сонссон ч өршөөлд хамрагдаж гурван жил хүрэхгүй хугацааны дараа суллагдсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:30

ЭНЭ ХАСАГИЙГ НАВАЛЬНЫЙ АМИА АЛДДАГ ШОРОНД ХОРЬЧИХОО ЭСВЭЛ МАНАЙ МОНГОЛЫН ҮХЭЛ ХАНХАЛСАН БАГАНУУРЫН ЧАНГАД ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛ ЭНЭ НӨХӨР ТӨГСЛӨӨ ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙГ АЛЖ БАЙХААР НАДАД ӨГЧИХГҮЙ БИ ХАЛАМЖЛААД Л АВААД ЯВАХ БАЙСАН

Холбоотой мэдээ

Back to top button