Top StoriesНийгэм ярилцлага

Төв Гандангийн тогоочоор 32 жил ажилласан Ё.Ядамсүрэн: 200-600 литрийн жанлав шингэсэн эртний тогоонуудад 700 ламын хоол хийдэг

Улсын 6 удаагийн хөдөлмөрийн аварга, аймгийн начин, хошууч Ё.Ядамсүрэн гуай өдгөө 86 настай. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ахлах тогоочоор 32 жил ажиллаад 2021 онд ковидын үеэр ажлаасаа гарах хүсэлтээ өгчээ. Харин үүнээс өмнө Цагдаагийн байгууллагад 26 жил мөрдөн байцаагч, өмчийн ахлах төлөөлөгч хийж байгаад 1990 онд 52 насандаа тэтгэвэртээ суусан.

Тэтгэвэрт гараад гэртээ яг 12 хоноод ажилд орьё гэж бодсон. Ингэхдээ хэрэг зөрчил бага гарч, архи дарс бага хэрэглэдэг газар гандан хийд л байх болов уу гээд өөрт тохирох ажил бий эсэхийг сураглахаар очсон гэнэ. Ингэж л тэр МБШТөв хийдийн найман дацан, хоёр дуганы 700 гаруй лам хуврагийн манз цавыг 32 жил барьж.

Уг нь Ё.Ядамсүрэн гуай Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн хүн боловч аав, ээжийгээ ачлах хүсэл, хувь тохиолоороо мөрдөн байцаагч болчихсон юм байна. Баялаг гэгээн сайхан амьдралын түүхтэй цэл залуухнаараа хөнгөн шингэн буурайтай ийн ярилцлаа.  

-Таны угсаа удам, унаган нутаг хаанах вэ. Өөрийгөө танилцуулаач?

-Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат 1939 оны туулай жилийн намар төрсөн хүн. Малчин айлын хүүхэд. Тэр үед айлууд хувийн малтай байсан учраас хөвгүүдээ бараг сургуульд оруулдаггүй байсан. Би ч гэсэн бусдын адилаар аав, ээждээ тусалсаар 1952 онд 13 нас хүрч байж сургуульд сурсан. 1961 онд Хужирт сумынхаа 10 жилийн сургуулийг дүүргээд Эдийн засгийн дээд сургуульд элссэн. 1965 онд сургуулиа төгсөөд тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд хуваарлигдсан. Тэндээсээ Цагдан сэргийлэх байгууллагад орж мэргэжлийн бус ажил хийж, Өвөрхангай аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдсон. Ингээд 12 жил мөрдөн байцаагч, дараа нь  өмчийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад 1986 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар намайг татаж Улаанбаатарт авч ирсэн. Эндээ өмчийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарч 12 хоног амарсан байдаг юм. Тэгээд Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд ирж ажилд орж жил орчим харуулын ажил хийгээд энэ хооронд тогоочийн курс дүүргэж, гандандаа тогоочоор 32 жил ажиллаад 2021 онд гэртээ суусан. Ахынх нь амьдралын түүх ийм л хоёр байгууллагатай холбоотой доо.

-Эдийн засгийн сургууль төгсөөд яагаад цагдан сэргийлэх байгууллагад орчхов?

-Нийгмийн аюулаас хамгаалах яамны санхүүгийн хэлтэст хуваарлигдсан ч ээж, аав хоёртоо ойрхон байх гээд Өвөрхангай, Архангай аймагт нягтлангаар явья гэсэн юм. Гэтэл орон тоо байхгүй өөр ажил хийх үү гээд мөрдөн байцаагчийн ажилд орсон. 45 хоног сургалтад сууж, мөрдөн байцаагч болсон доо.

-Огт төсөөлөөгүй салбарт ороод ямархуу байсан бэ?

-Анхандаа хууль мэдэхгүй, хүн байцаах асуух ажил жаахан төвөгтэй. Гэхдээ тэр үеийн хашир туршлагатай ахлах төлөөлөгч нараасаа их юм сурсан. Тэднийхээ заавар, зөвлөгөөг сайн авч байсан учраас 12 жил энэ ажлыг хийхэд надад буруу зөрүүтэй алдаа, гомдол санал гараагүй. Асуудлыг хуулийн дагуу зөв шийдэж, хүнийг хилсдүүлэхгүй бас завшуулж болохгүй гэсэн зарчмаар л ажилласан.

-Санаа нь бол аав, ээждээ л ойрхон байх гэсэн хүсэл шүү дээ?

-Тийм ээ. Архангай, Өвөрхангай аль нь ч байсан аав, ээждээ ойрхон байна. Миний аав, ээж хоёр их л баяртай байсан санагддаг. Аав тэр үед “хүнийг хилсдүүлэв, ялыг хүнддүүлэв бас завшуулав. Хар цагааны заагаар л яваарай” гэж захидаг байсан. Энэ зарчмаар л явсан хүн дээ, би.

-Адармаатай, амь нас сорьсон зүйлс тохиолдож байв уу?

-Тохиолдолгүй яахав, том том хэрэг их гарна. 70-100 бодын хэрэгтэй, улсын мянгат малчин хүн хүртэл малаа нууж, нэгдлийн малыг хольсон сольж идсэн гээд олон хэрэг илрүүлсэн. 12 жил болоход 800 гаруй холбогдогчтой 500 хэргийг мөрдөж шийдсэн байдаг.  

-Тэгээд яагаад өмчийн ахлах төлөөлөгч гэж ажилтай болов?

-Өмчийн ахлах төлөөлөгч бол миний эдийн засагч мэргэжилтэй холбоотой ажил л даа. Аймагтаа уг ажлаа хийж байтал 1986 онд Улаанбаатар хот руу татсан. Хөгшинтэйгээ 1966 онд гэр бүл болоод  Өвөрхангай аймагт бид хоёр 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болчихсон байхдаа хот руу ирсэн. Хүүхдүүд ч эхнээсээ оюутан болцгоосон байсан юм. Хотод ирээд өмчийн төлөөлөгчийн ажил маань улсын мал тууврын ажлыг хариуцаж хийсэн. Хавар аймгуудаар явж ямар хүмүүс мал туух, урьд нь мал тууж ашиглаж завшиж байсан янз бүрийн үл бүтэх хүмүүс орж уу гэдгийг шалгана. Тууврын замд болохоор малаа дутааж, ашиглаж шамшигдуулж байна уу гэдгийг бас хянана. Үүнтэйгээ холбоотой гомдол мэдээллийг шийдвэрлэнэ. Энэ мэтээр улсын малын өмчийг голчлон хариуцсаар 1990 онд тэтгэвэртээ гарсан.

-Цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гараад гэртээ 12 хоноод ажил хайж, ганданд очсон-

-Тэтгэвэрт гараад 12-хон хоноод ажил хайгаад гарч. Залуухан болоод тэгэв үү, амьдрал нийгмийн байдал ажиллахыг шаардаж байв уу?

-Би чинь хэзээний ажил л хийж байвал болдог хүн байлаа. Ямар сайндаа 84 нас хүртлээ ажил хийхэв дээ. Тэр үед чинь 52-хон настай тэтгэвэртээ гараад ажилгүй болчхоор байж сууж чадахгүй байсан юмдаг. Харин энэ жилээс жаахан залхуу болох шинжтэй шүү /инээв/.

-Та яагаад төв ганданд ажилд орохоор зорьж очсон юм бол. Өөр сонголт байсан уу?

-Манай өмчийн хэлтсээс тэтгэвэртээ гарахад “Та малчин бол. Бид нар танд тусална. Өвөлжөө өтөг, өвс хадлангаас битгий ай. Бид нар бэлдэлцээд өгнө” гэсэн юм. Тэгээд хөгшиндөө хэлэхэд “Хэрэггүй ээ, хүүхдүүд зарим нь сургуульд сурч байна” гээд зөвшөөрөөгүй. Ингээд бодож, бодож хэрэг зөрчил, архи дарс бага хэрэглэдэг газар Гандантэгчинлэн хийд л байх болов уу гэж санаад юу ч болсон нэг уулзаадхая гээд очсон. Боловсон хүчин нь “Та юу хийж байсан, аль нутгийн хүн бэ” гээд бүх л юмыг маань асуулаа. Өөрөө ч манай Хархорин сумын лам хүн байв. Тэгээд ярилцаж дуусаад харуулын даргатай уулз гэхээр нь яваад ортол бас Өвөрхангай аймгийн харьяат, НАХЯ-нд ажиллаж байсан миний найз сууж байна шүү. Ажил хайгаад явж байна гэтэл чамайг авалгүй яахав дээ гээд харуулаар орсон. Удаа ч үгүй гандангаас тогоочийн курст суу гэсэн үүрэг өгдөг юм даа. Ингээд бас Төмөр замын тэнд нэг курст 45 хоног сууж, үнэмлэх аваад 53 насандаа МБШТав Гандантэгчинлэн хийдийн тогооч болов оо.

-Ажлаа эхэлсэн тухайгаа дурсвал?

-Намайг тогоочоор ажилд ороход гандангийн лам хувраг нийтдээ 700–гаад хүн байсан. Үүнээс гадна цалин авдаггүй лам нартайгаа нийлээд 1000 гаруй хүн байсан. Ажилд ороод сурсан мэдснээ хэрэгжүүлж нэг хүний хоолны орцын тооцоо гаргасан. Лам нарын тогооч гэхээр олон төрлийн нарийн хоол хийхгүй л дээ. Зочин гийчин, гадаад дотоодын төлөөлөгч ирвэл янз бүрийн хоол хийнэ үү гэхээс бусад үед лам нартаа өглөө бэрээс цай, өдөр нь гурилтай сайхан хоол, цай, заримдаа хуушуур, буузаа барина. Дандаа л монгол хоолоо хийгээд гучаад жил ажилласан даа.  

-Хоёр дацан, найман дуганы 700 хүний хоол хийх бас л айхтар том ажил байх даа?

-Намайг анх ороход нэг бэлтгэгч, нэг цэвэрлэгч байсан. Тэгээд нөгөө бэлтгэгчтэйгээ хоёулаа хоолоо бэлдээд үйлчлэгч маань цэвэрлэгээгээ хийнэ. Сүүлд явцын дунд тогооч бэлтгэгч 2-3 хүн бэлдээд тавуулаа ажилладаг болсон. Ажил ихтэй. Их оройтоно, өглөө 04 цагт гэрээсээ гарна. Их хуралтай өдөр хонож ажиллана. Буянтай сайхан ажил шүү дээ. Эхэн үедээ шүтлэг муутай байлаа. Одоо бол шүтлэгтэй, мааниас эхлээд ойр зуурын жижиг тарни ном мэддэг болсон. Сурахаас ч өөр аргагүй юм билээ. Буян гэдэг заавал байх ёстой, бурхан ном гэдэг хүчтэй, бурхан хүнд заавал тусалж байдаг гэдгийг ойлгосон доо, ах нь.  

-Өнгөрсөн хугацаанд хэдэн хамбатай хамтарч ажиллав?

-Гурван хамба. Эндээс саяны хамба багштайгаа удаж дээ. Би ч, хамба багш маань ч гучаад жил ажиллалаа даа.

-Д.Чойжамц хамбын маань манз цав нь бусдаасаа өөр байсан уу. Гандан хийдийн хоолны онцлог нь юу байсан бэ?

-Хамба багш маань хурлынхаа хоолноос л иднэ. Манай зарим настай лам нар хуралдаа суувал л хоолноосоо хүртэнэ. Хуралдаа суугаад номоо уншаагүй бол идэхгүй ээ гэдэг. Манай хурал тийм дэгтэй. Лам нарын хоолонд хонь, үхрийн мах, гурил, будаа хэрэглэнэ. Олон жил хэрэглэж жанлав шингэсэн 200-600 литрийн том тогоонуудтай. Их эртний жанлав шингэсэн сайхан тогоонууддаа хоол хийхэд урамтай гэж.  

-Ааваасаа ном сураагүй алдаагаа засах гэж буяны мөр хөөсөн-

-Та бурхны шашинд ихээ гүн сүсэгтэй хүн байна. Танай гэрт орж ирэхэд гандан хийд мэт л санагдлаа?

-Аав минь найман настайгаасаа 25 хүртлээ хүрээ хийдэд шавилж суусан хүн. 1920 онд хувьсгал гарахын өмнө манай ээжтэй танилцаж, албан ёсоор ламынхаа сахил санваарыг өгөөд хар болсон түүхтэй. Гэсэн ч манай аав үргэлж номоо уншдаг хүн байлаа. Харин би аавыг дагаж уншиж сураагүй нь миний алдаа болжээ гэж боддог. Ямар ч байсан алдсан алдаагаа засах гэж буяны мөр хөөж ганданд орсон минь буян заяагаа хайрласан.  

-Гандангаасаа явахад ямар байв танд?

-Коронагийн үеэр 2021 онд хүүхдүүд өвчний дундуур ажил хийхээ боль гэсэн. Тэгээд хамба лам дээр өргөдөл бариад ортол “Байж бай” гэсэн. Гэвч хүүхдүүд дахиад л одоо ажил хийх хэрэггүй гээд. Ингээд өргөдлөө тамгынхаа газартаа өгчхөөд гэртээ суусан. Тэгээд харин ноднин 2023 нэг тушаал гарсан байна шүү. Хамба ч, тамгын газар та ажлаа хийж бай. Захиргаа хурлаар шийднэ гэдэг байсан. Одоо гандангаараа байнга очно. Бурханууддаа мөргөнө. Уржигдар очиж мөргөөд хуралд сууж, Алтанганжуурын авшига өгч байгаа лам багшид мөргөөд ирлээ.  

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай хөгшин Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат. Хүний өргөмөл ганц охин. 1961 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийг төгссөн. Одоо манай хөгшин 83 настай. Анагаахын дээд сургуулийн эмзүйн ангийн анхны төгсөгч. Эм зүйчээр одоо хэр нь ажиллаж л байна. Эмийн эрхлэгчийн нэртэй, хэдэн хүүхэд сургаж заадаг юм. Манайх 7 хүүхэдтэй. Одоо зургаа нь байна даа. Ач, зээ, зээнцэр, хүргэн, бэр гээд бид хоёр чинь одоо дөчин хэдүүлээ болсон байна.

-Бөхийн түүхээсээ та бас хуваалцаач?

-Би бага залуугаасаа барилдах сонирхолтой. Бөх барилдаж байгаа газар л явдаг хүн байлаа. Аймгийн начин цолтой. Мөн 1963 онд чөлөөт бөх монголд анх удаа бий болоход секцээр явж сурсан. 1965 онд төгсөөд Өвөрхангайд очиход чөлөөт бөх огт байдаггүй. Тэгэхээр нь БТСГ-ын дарга дээр ороод Монголд чөлөөт бөхийн улсын аварга анх удаа болох гэж байхад  манай аймаг чимээгүй байгаад байна гэж хэллээ. Гэтэл нөгөө дарга “Чи мэддэг бол залуучуудаас аваад дасгалжуулаад тэмцээнд орооч, би дэмжинэ” гэж байна. Тэгэхээр нь гарч гүйгээд сургууль дээр очиж хэдэн багш, сурагч нар элсүүлж аваад анхны секцийг байгуулсан. Бөхчүүдээсээ ч оруулсан. 1965 оныхоо 10 дугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээн болоход манайх нэг хүрэл медаль,  хоёр хүн шагналт байр, бусад нь нэг хоёр давж нийт дүнгээрээ улсад 4-р байранд орсон.

-Хэдэн шавь төрүүлсэн бэ?

-Чөлөөт бөх, самбо бөх, үндэсний бөхөөр олон шавь бий. Үндэсний бөхөөр миний шавь нараас надтайгаа нийлээд 5 хүн аймгийн начин цолтой. Спортын мастер нэг, зэрэгтэй тамирчин 3 төрсөн. 1957 оноос манай аймаг дасгалжуулагчтай болж би зөвхөн цагдаа гал командын тамирчдаа чөлөөт, самбо бөхөөр дасгалжуулж эхэлсэн. ААШТ-нд манайх гурван жил дараалан самбо чөлөөтөөр хоёр цом авч билээ. Наашаа хот руу нүүхдээ хоёр цомоо байгууллагадаа хүлээлгэж өгөөд ирсэн.

-26 жил мөрдөгч хийхэд надтай нэг ч хүн хэрэлдэж хэдэрлээгүй, харин ч хэргээ Ядамсүрэн байцаагчид оччихоосой гэж ярьдаг байсан гэдэг-

-Таныг хугацаанаас нь өмнө хошууч цолоор шагнасан гэсэн байсан. Та цагдаагийн байгууллагын амжилт сайн, сайхнаасаа ярьж өгөөч?

-Би НАХЯ-ны хөдөлмөрийн аваргаар хоёр удаа, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хөдөлмөрийн аваргаар 3 удаа, Улсын мөрдөн байцаах албаны хөдөлмөрийн аварга нэг удаа болсон. Зургаан удаа улсын аварга болсон болохоор хошууч цолыг хугацаанаас нь өмнө олгосон байх.

-Та яаж ийм сайхан эрүүл саруул, хөнгөн шингэн сайхан байна вэ?

-Бурхны буян, аав, ээж надад сайн бие бялдар өгч, дээрээс нь өөрийгөө жаахан дайчилсных юм даа. Биеийн тамир спортоор хичээллэж, уйгагүй хөдөлмөрлөж ажиллаж явсны хүч гэж дүгнэж байгаа. Миний хөл бол гайгүй. Харин одоо нүд л их муудаж байна.

-Хүмүүст хамгийн түрүүн хэлчих юмсан гэсэн үг бий л байх?

-Ах нь үр хүүхдэдээ хүнтэй эв найртай яв, хүнд тустай яв, хийх ёстой ажлаа өөрийн сэтгэлээр үнэнчээр зүтгэж ажилла гэж үргэлж захидаг хүн. Хамгийн гол нь хүнтэй эвтэй явах ёстой юм даа.

-Та яагаад ингэж ойлгов?

-Хүнтэй эвтэй явж ирсэн учраас надад муу санаж байсан хүн ер байдаггүй юмшиг надад санагддаг. Хүн бүхэн л Ядамсүрэн гуай, настай нь Ядамсүрээн баярлалаа, танд баяр хүргэе гэсэн хүмүүс надтай таарч явсан даа энэ амьдралд. Миний өөдөөс маргаан хэрүүл хийж байсан хүн ер байхгүй. Сайн эрчүүд хүртэл миний өөдөөс хэрэлдэж, хэдэрлэж байгаагүй. Харин ч хэрэг хийсэн хүмүүс  Ядамсүрэн байцаагч дээр оччих юмсан, хурдан шуурхай шийддэг, хүнийг аашилдаггүй хүн юм гэнэлээ гэж ярьдаг байсан тухай сонсож байлаа.

-Одоо та юу хийж байна?

-Бурхандаа залбирч, өөрийнхөө мэдэх маань тарниа уншина. Том юм мэдэх биш дээ. Би аав, ээжээсээ тавуулаа. Хоёр ах, нэг эгч, нэг дүүтэй байсан одоо ганцаараа үлдлээ. Миний өөрийн болон эцэг, эхийн талуудын хамгийн ахмад нь би болчихлоо. Би 13 настайдаа сургуульд орж, бид 31-үүлээ сургуулиа төгссөн. Одоо есөн хүн л үлдлээ. Тэр үеийн эрэгтэй хүүхдүүд их орой сурагч болдог, 23, 22, 21 настай аравдугаар ангиа төгсдөг байсан. Манай ангийн 23 настай төгссөн гурван хүнээс би л ганцаараа үлдлээ. Ингээд бодохоор миний ээлж нэг л өдөр ирнэ дээ. Одоо яах вэ бас ч хөл гар сайн болохоор гандандаа очиж эрүүл энх, сайн сайхан болохын төлөө мөргөөд гарах юм даа.

Ё.Ядамсүрэн гуай 86 настай ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Бүх л мэдээллээ он, сар, тоо баримттай ярих аж. Түүний гэргий одоо 83 настай ч эмзүйн чиглэлээр оюутнууд бэлддэг гэнэ. Буянтай, намбагар сайхан буурлууд юм. Бие биедээ хүндэтгэлтэй, нэгнээ сонсож бас дэмнэх нь жижигхэн үйлдлээс ч илт. Хөгшнөө ярилцлага өгч байх зуур гэргий нь намтар түүхийг нь бичсэн цааснаас нягталж мэдээлэл өгч байв.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-15 08:09

ЯМАР САЙХАН БУЯНТАЙ БУУРАЛ ВЭ? ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ХОЁР БУУРАЙДАА

Дэл
Дэл
2024-05-15 08:29

Ok

Зочин
Зочин
2024-05-15 10:52

Эерэг мэдээ унших бүр эгүүрийнхэнд баярлаж нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж яваа хамт олон юм даа гэж бахархан боддог. Амжилт хүсье

зочин
зочин
2024-05-15 10:59

Ядамаа буурлынхаа сэтгэл шингэсэн гарын хоолыг олон жил идсэн дээ.

Зочин
Зочин
2024-05-15 14:02

Сайхан буянтай хүн байна даа

С.Даш
С.Даш
2024-05-15 15:03

Буянтай буурлууд минь уртаас урт наслан жаргаарай

Зочин
Зочин
2024-05-15 19:24

Сайхан зусаж байна уу. Таньдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Хулгар
Хулгар
2024-05-16 12:02

Нүглээ сайн намичилж дээ..НАХЯны төлөөлөгч олон хүнд жан хүртээж бсан биз.тгд л 3 4 удаа аварга бно ш дээ ойлгомжтой..

Монгол хүү
Монгол хүү
2024-05-18 00:26
Reply to  Хулгар

Хулгайч �##�уурчинд ялыг нь өгөх нь нүгэл биш юм гэдгиыг энэ хүний наснаас ойлголоо

Enebish.
Enebish.
2024-05-16 15:22

Ёстой сайхан хүний хөрөг мэдээлэл уншлаа.
Хоёр буурайд эрүүл энхийг хүсье.
Дээр үеийн төрийн хүмүүс мөн ч шударга хийх ажлаа ягшт�##� хийдэг байсан даа.
Миний аав ээж 2 ч адилхан хөдөлмөрийн төлөө хүмүүс байсан даа гэж бодогдлоо.
Цагаахан мөртэй явах шиг сайн зүйл хорвоод үгүй .

Зочин
Зочин
2024-05-16 15:49

Хүүхнүүд бол бөмбөг
Эмэгтэй хүн бол нанхиадуудын хувьд оймс, гут�##�, бандааш шиг л ахуйн эд зүйлс юм. Тийм ч учраас тэд бол эмэгтэйчүүдийг олон зуун жилийн тэртээгээс худ�##�даж авдаг, бие биедээ эд бараа шиг зардаг. Нанхиад хүн бол эм хүнийг ашиглаж эдэлж эдэлж дургүйгээ хүрэхээр бие биедээ зарчихдаг. Нэг гэрийн аав, хүү, хүргэн, өсвөр насныхан бүгд дундаа нэг эмэгтэйгээр хуялаа тайлах нь тэдний түүхэнд энгийн үзэгдэл байв. Европ бүсгүй бол нанхиадуудын хувьд мөрөөдөл. Европын хөх, �######� томтой урт шарг�##� үстэй хүүхэн ч нанхиадын тосгонд хүнтэй суухаар очсон биш бүх тосгоныхонд нь хүчээр биеэ үнэлэхийг нөхөр болох нанхиад эр нь шаардаж эсэргүүцэхэд нь зодож нүдсээр хөөрхий бүсгүй бүх тосгоны эрчүүдийн хуял тача�##�ыг тайлагч хүүхэн болоод нас барсан гунигт түүхтэй. Нанхиадууд хүүхнүүдийг эдэлж бах таваа хангаад бие бие рүүгээ эгээ хөл бөмбөг шиг дамжуулдаг. Ингэж дамжуулахдаа бие биедээ мөнгөөр зардаг. Хүүхэн бол зүгээр л нэг бараа таваар. Тэд чинь маш олуулаа идэж уухаа ч хуваана, унтаж янаглах хүүхнүүдээ ч дундаа хувааж хэрэглэдэг заншилтай. Тэдний хувьд эмэгтэй хүн бол боол, зарц, �########�, биеэ үнэлэгч. Дургүйг нь хүргэсэн хүүхнүүдийг тэд хар тамхинд оруулах, тэмбүү х�##�даах, хөл гарыг хуг�##�ах, хөл гарыг нь давслаад шувуун хөлтэй болгодог эртний аргатай.
Нэгэн тосгоны хөгшин төгцөг болсон нанхиад эр хүүгийнхээ эхнэрийг татаж чангаагаад дийлэхгүй болохоороо тосгоны з�##�уухан хэдэн нанхиад эрчүүдээр бэрийнхээ дөрвөн мөчийг хөдөлгөхгүй бариулж байгаад бэр хүүхнээ хүчиндээд дараа нь өнөөх з�##�уусаараа давхар хүчиндүүлсэн түүх байдаг. Нанхиадууд бол африкийн цөөвөр чоно гэж жижиг биетэй зэгэл зүстэй олуулаа нийлээд том том ан бариад иддэг амьтадтай яг ижил. Тэд ямар л бол ямар л хүүхнүүдийг олуулаа нийлээд эзэмдээд эдлээд хүчирхийлээд явж чадна. Нанхиадууд бол хүн харх тэд эмс охид хүүхнүүдийг идчихдэг. Тэд шөнө бүр охидыг эдэлдэг ноолдог. Сарын тэмдэг ирсэн ч тоохгүй эдэлж эзэмддэг.Нэг ч шөнө �##�гасахгүй секс хийдэг. Тэд охидыг сэглээд сийчээд жирэмсэн болгож хаядаг. Дахин өөр онгон охиныг эргүүлдэг. Нанхиадууд Монгол эмэгтэйг з�##�уугаас нь эдлээд гуч дөч хүрэхэд нь хаяж өөр з�##�уу охидыг эхнэр болгоно. Шөнө бүр секс хийхээс з�##�хсан охид хүүхнийг шууд хаяна, �##�на, хорлоно.Ардын жүжигчин Жамсранжав яагаад з�##�уу авгай авсан вэ? Тэр нанхиад хүн байсан түүний хуял тача�##�ыг хөгшин авгай нь хангаж дийлээгүй учраас з�##�уухан эхнэр авсан.

Зочин
Зочин
2024-05-16 18:33

Яасан сайхан мэдээ вэ? Гайх�##�тай.

Зочин
Зочин
2024-05-16 18:33

Сайхан мэдээлэл баына. Гялайлаа.

Зочин.
Зочин.
2024-05-16 18:34

Гайх�##�тай

Зочин.
Зочин.
2024-05-16 18:35

Гайх�##�тай. Сайхан мэдээлэл байна.

Холбоотой мэдээ

Back to top button