Хуулийг гууль болгогч, хэрэгжүүлэхийг шаардагч хоёр

Тэдний дайн 2023 оны аравдугаар сараас л эхэлсэн. Өдгөө хурцаджээ. Энэ сарын эхээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хандав.
Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах ёстой Төв банк болон банкны удирдлага чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Бүр тодорхой хэлбэл, ихэнх банкны 95 хувь нэг хүн эсвэл хуулийн этгээдэд төвлөрсөн. Үүнийг задлах хуулийг баталсан ч, өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй байгааг хөнджээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Х.Лхагвасүрэнг шүүмжилж, шалгуулах агуулга зөв гэж харагдана. Банкны тухай хуулийн хэрэгжилтээс үүднээс тэдний дайн цахим орчинд өрнөх болов. Хөгжлийн банкны зээлийн асуудлаараа давж заалдах шатны шүүхээс цагаадчихсан асуудлыг нь сөхсөн сошиал ажиллагаа явуулахаас эхлээд нэр дэвших мандат, өгөхгүй байх агуулгаар ч, хатгаж буй.
Хуулийн хэрэгжилтийг Төв банк хангах ёстой. 2021.01.29-ний өдөр батлагдсан энэ хуульд зааснаар 2022 оны 6 сар гэхэд IPO хийж дуусгах ёстой байв. Төв банк, арилжааны банкууд ч хийсэнгүй. 2023.12.31-нд сүүлийн хугацаа ч дууссан. Банкны тухай хуульд томоохон банкны эздийн эзэмших хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Манай улс банкны салбарын монополийг задлах тухай яриад удаж буй ч, стратегийн хөрөнгө оруулагч татаж ажлыг Б.Лхагвасүрэн ийн хийсгэж буй хүн.
Суудлаас нь буулгах тухай яригдаад удаж байгаа ч, дийлдэхгүй суусаар байна гэж хэлж болно. Төв банк нь УИХ-ын даргын харьяа байгууллага тул Г.Занданшатар спикерийн суудлаа авснаас хойш 9 сарын дараа М.Энхболдын үед тус байгууллагыг удирдаж байсан Н.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилуулсан. Уг томилгоог хийхэд спикер Г.Занданшатараас гадна Монголбанканд ажиллаж байгаад, УИХ-д суусан өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөлөл үлэмж өндөр байв. Мөн Г.Занданшатарт Ерөнхийлөгч асан Х.Батттулга нөлөөлсөн гэх яриа байдаг.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИН ХУДАЛЧ БӨГСНИЙ ХУДАЛДАГЧ НАР ТӨРД АЛЦАГНАЛДАЖ САМАРДАГ ЗЭВҮҮН ЦАГ ҮЕ БОЛОЙ
ЭНЭ ҮХРИЙН НОЙТОН БААС ЗЭЛНИЙ ДЭРГЭД ЛАГЛАЙН БАЙГАА МЭТ ЛХАГВАСҮРЭН �######�АХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛООД ӨНГӨРСӨН ШҮҮДЭЭ. ҮНЭНДЭЭ ЮУ Ч МЭДДЭГГҮЙ, ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ШАВАР ЧҮҮЧИЛ ШҮҮДЭЭ
Ганхуягаа хүү минь, МАН ч шударга шулуун хүнд тун ха лтай шүү дээ, нэг хэрэг зохиогоо л чамд тохчино шүү!!!
Lhvgasuren ali ert shalgagdaad bh gazraa yvah yostoi hun , gevch ar n tom ym bn , ger buleeree bankind ajildag huuli bhgui shuu !