Нийгэм мэдээ

Эмнэлгийн жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэй авсан бол мөнгөө буцааж авах боломжтой

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлсэн, ор хоногийн төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан, хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, эм тариаг ар гэрээс нь авахуулсан, өөр эмнэлгийн нэр зааж оношилгоо шинжилгээнд явуулсан, иргэнээр нэмэлт төлбөр төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан тохиолдолд иргэн ЭМДЕГ-т хандах нь зүйтэй аж.

Мөн эдгээр тохиолдолуудад 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдээрэй.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button