Нийгэм мэдээ
Хууль: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван жилийн хорих ял онооно

Ойрын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол ихээр бүртгэгдэх болсон. Эдгээрийн голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарсан. Иргэд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол үүрүүлэх шийтгэл, хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлээд буй.
Харин өнгөрсөн нэгдүгээр сард Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан билээ.
Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар:
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
- Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноохоор болж байна.
- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
- Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.
- Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
- Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар боллоо.
- Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна.
- Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв! Хөгжилтэй орнууд торгуулиар л хамаг болохгүй юмаа шийддэг. Ямарч орны хүмүүс ухамсар яриад явахгүй!
Zub
Zuw shu mash zuw shiidwer bna
Эрүүл бол 5_8 жил согтуу бол 3_8 жил гэснийг ойлгосонгүй архи уухыг өөгшүүлсэн юм шиг
Эрүүл бол 5-8жил жил жолооны эрхийг хасч, 1-5 жил хорих ял өгч, согтуу бол 3-5 жил жолооны эрхийг нь хасч, 1-3 жил хорих ялтай гэдэг бол согтуур�##�тай тэмцэх биш дэмжсэн хэрэг болжээ. МАН гаруудаа...
Наад бичигч чинь будилуулж байгаа юм. Энэ eguur, Zarig-ийнхан гэж хэдэн өгүүлбэр зөв холбож чадахгүй, байнга �##�даатай бичнэ, засрахгүй юм аа
Авто замын осол бас л хэцүү дээ.Хэн ч санаатай хүн дайрахгүй.За тэр согтуу үеийн арга хэмжээ бол яах вэ.
Яг зөв шүү санаа нийлж бна
яагаад хүн �##�сан жолоочийн жолоодох эрхийг нь бүх насаар нь х�##�ж болохгүй бгаам бэ
м�##�уудаа
Эхний удаа толгой илээд өнгөрүүлнэ.
Zow shu
зөв шийтгэл өшөө хатуу байх хэрэгтэй монголчууд архинд живж согтуу жолооч өдөрт хэдэн арваараа хөлхиж явна я
ehnii udaa gedegee bolichih tehuu
Хүн зориуд тэгнэ гэж байхгүй эхний удаад нь хөнгөн шийтгэж сайн сануулах хэрэгтэй юм л бол торгоно барина хорино �##�на хядна гэж хуцдагаа болих хэрэгтэй үнэхээр дайтах гэж байгаа бол �##�ацаж болно ш зүгээр сууж байгаад та нарт �##�уулана гэж байхгүй
Зөв зөв . Торгуулийг өндөр болгоод төлж чадахгүй бол хориод өгөхөөр нам болох байлгүй.Манайхан чинь чанга гараар хүмүүждэг хүмүүс шүү дээ. Зөөлөн бодлогоор бол ......
Zamiin tsagdaa bolii doo teguul heden togrog hiij avii baiz
Согтуу хүн цэцэрлэгт хоер гартаа хурц хутга бариад савчаад байгаатай адилтгаж үздэг. Шийтгэл маш бага хэмжээтэй байна. 50 саяаас торгууль эхлэх хэрэгтэй, мөнгийг сан болгож авто осолд хохирсон гэр бүлд хүмүүст тэтгэлэг болгох хэрэгтэй. Утга нь мөнгө биш бүрмөсөн болиулах зорилготой. Гадаадын жуулчид энэ байдлаас болж Монголыг тойрч явдаг болой...
Манайхан ч азаа үзэх дуртай хүмүүсдээ.
Маш зөв шүү
маш зөв. орон нутгийн замаа засаачээ. олон хүн амь насаа �##�даж бна.
Маш зөв согтуу новшнуудыг чанга хуулиар шийтгэх хэрэгтэй архи уучихаад машин барина гэдэг �##�уурчинаас өөрцгүй гөлийсөн гөлдийсөн зомбинууд
Arai dendnee nogoo tsagdaa nar ulam hamraa sohoh ym bnldaa idej uuhaa l bodoj bgashdee yaj jolooch nartaa zowoor oilguulj uhal surtchilgaa hiihee ch mdhguin bj horino tsagdana torgohool turuun barindoo oor zuil ymar hj chadah bish
Энэ шийдвэр нь зөвхөн Ард иргэдэд биш дээд томчууд мөнгөтэй улсуудад маш хатуу үйлчлэх хэрэгтэй байна шүү.Мөнгөтэй том машин уначихсан улсууд хамаагүй ууж идэж давхиж байна шүү дээ. Даа. Ялангуяа түүний үр хүүхдүүд хэтэрхий даварч байна шүү.
Заав�##� хүнд гэж ялгамааргүй бнаа. Гэмтэл бол гэмтэл шүү. Машины хөнгөн гэмтэл хүртэл ямар их хор хохирол дагуулдаг билээ. Хүний биенд жоохон өргөс ороод ямар хэцүү бдаг билээ. Гэтэл хөнгөн гээд хохироод үлдээмээргүй бнаа
Zow gej helhed hetsvv l ym airag cola uuh ved ved huwitai garj irdeg ingheer bas hetsvv ymaa airag ch yahaw
Ene huuli ard tvmnii ervvl enh Amar Taiwan baidald todorhoi hemjeenii huwi never oruulna gej bodoj bainaa sogtuu joloochoos bolood ochnoon hvn hohirch baigaa shvvdee
DAIRCH alchihaad bhad 3-8 jil gene uu