Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Япон сурагч элсэлтийн шалгалтаа ухаалаг шил ашиглаж хуулжээ

Японд 18 настай сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтдаа ухаалаг шил ашиглан хуулсан хэрэгт буруутгагдаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр Токио хот дахь Васэда их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөхдөө ухаалаг шил зүүж, түүгээрээ шалгалтын материалын зургийг аван интернэт дээр байршуулах замаар хуулсан байна.

Васэда их сургуулийн удирдлагад түүний интернэт дээр тавьсан зургийг харсан нэгэн хүн энэ талаар мэдээлэл өгсөн аж. Сурагч хоёрдугаар шатны шалгалт өгөхөөр ирэхэд цагдаа нар түүнийг саатуулжээ.

Токиогийн цагдаагийн газар энэхүү хэргийг элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Ухаалаг шил ашигласан өсвөр насны хүүхэд хийсэн зүйлдээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Цагдаагийн албанаас мэдээлснээр тэр “Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад тааруухан оноо авснаасаа болж би суралцах хүсэлт гаргасан улсын их сургуулийн элсэлтийн шалгалтдаа тэнцээгүй. Бусад их сургуулийн элсэлтийн шалгалтад бас тэнцэж чадахгүй байх вий гэж санаа зовсон учраас ийм санаа төрсөн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2024 18:24

Уха�##�аг шил ашиглаж чадсаны төлөө тэнцүүлчихгүй дээ ккк

Зочин
Зочин
5 сар 17, 2024 07:40

Авьяастай хүү байна, тагнуулын байгууллагад бараг тэнцчих юм биш үү, ккк

Jaguar
Jaguar
5 сар 17, 2024 10:57
Reply to  Зочин

Hucad bganbe gcy cn

Хүү
Хүү
5 сар 22, 2024 18:32

уха�##�аг шил авна

Холбоотой мэдээ

Back to top button