УРЛАГ

"The Hu" эх орондоо ирэх долоодугаар сард тоглолтоо хийнэ

"The Hu" хамтлаг 2024 онд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийх гэж байна.

Тодруулбал, Чингис хааны одонт, продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг ирэх долоодугаар сарын 20-нд "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

ARA FEST 2024 бүх насныханд зориулсан "Аялал жуулчлал, энтертайнмент" фестиваль ирэх долоодугаар сарын 01-31-ний хооронд Архангай аймагт ARA complex-т болох юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button