Нийгмийн

Баянхонгорт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.

Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж татгалзжээ.

Гэвч үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, хуйвалдааны замаар зөвшөөрөл олгосныг таслан зогсоосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав. 

2023 онд Баянхонгор аймгийн 1796907,2 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Үүнээс Баацагаан сумын Ноён Богд ууланд 3432 га, Баянлиг, Баянговь сумын нутаг Шаварбулаг гэдэг газар 3778,2 га, Баянцагаан сумын Уртхашаатын худаг хэмээх газар 8136,5 га талбайд сонгон шалгаруулалт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байсныг түдгэлзүүлжээ.

Говийн бүс нутгийн хөрс эмзэг, худаг ус бол чандмань эрдэнэ билээ. Иймд дур зоргын, хууль зөрчсөн, хүчээр түрий барьсан ижил үйлдлүүдийг таслан зогсоох болон цаашид дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна. Төсөлд:

  • Тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох, 
  • тухайн сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авах, 
  • тусгай зөвшөөрөл буюу лиценз авах хүсэлт гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхаас гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх, 
  • Зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажилд нь хяналт тавих төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгож ажиллуулдаг байх зэрэг заалтыг тусгажээ. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ч.Өнөрбаяр
Ч.Өнөрбаяр

багабандийн охины лиценз будаа болжээ. хайран 100000 доллар хахуульд авчихаад муричихсан байнашдээ багабандь гуай уурлавал ч аймшиг л даа Муу Хүрэлсүх юун гутлаа тослох хөл нүцгэн шааж очилгүйдээ. Нүцгэн цээжин дээрээ галстугаа зүүчихээд хурандаа маань ёслоод зогсож байж чадна л даа

Зочин
Зочин

удахгүй нийтээрээ цалингаа тавьж чадахгүй болно.Миний нутгийг ирээд ухаад өг гэж ямар хүн хэлэх вэдэ.Хэтэрхий попрох ч хорлож байгаа үйлдэл

Холбоотой мэдээ

Back to top button