Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Шинжилгээний бичиггүй 14,800 өндгийг хураан авчээ

Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 93 аж ахуй нэгж, иргэн хамруулав. Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго, лабораторийн шинжилгээний сорилын дүнгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 14,800 ширхэг өндгийг хураан авч, битүүмжилжээ.

Илрүүлсэн зөрчлийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-18 11:45

ӨНДӨГ АЮУЛТАЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button