СПОРТ

Б.Отгонболд “Токио-2020” олимпийн эрх авлаа

Байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн өнөөдөр Тайландын Бангкок хотод эхэлж, 18 орны эрэгтэй 42, эмэгтэй 45 тамирчин тус бүр гурван эрхийн төлөө онч сорьж байна.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд цэц сорьсон Баатархуягийн Отгонболд “Токио-2020” олимпод оролцох эрх дөнгөж сая авлаа.

Ингэснээр олимпийн эрх хүртсэн Монголын найм дахь тамирчин болов.

Түүнээс өмнө чөлөөт бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга, буудлагаар Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, марафонч Б.Мөнхзаяа, сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид олимпийн эрх авсан юм.

Сонирхуулахад, өнгөрсөн сард болсон пара байт харвааны Азийн АШТ-ээс спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртэхдээ паралимпийн эрх авсан билээ.

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close