Нийгмийн

31 насандаа Эверестэд мөнхөрсөн Л.Пүрэвсүрэн нь зам гүүрийн инженер, 2009 оноос спорт аялал сонирхжээ

Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг өчигдөр Эверестийн оргилоос 400 метрийн наана олсон талаар мэдээлсэн. Өмнө нь, түүний хамт авирсан Ц.Өсөхжаргалыг мөн нас барсан байдалтай олсон.

Энэ удаа 31 насандаа Эверестийн оргилд мөнхөрсөн Л.Пүрэвсүрэнгийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд эмгэнэл илэрхийлж байна.

Тэрээр "Хүннү" уулын клубийн алхалтын тамирчин, уулын спортын дэд мастер байжээ.

Л.Пүрэвсүрэн 1993 онд Увс аймгийн Улаангом хотод, ууган хүү болон мэндэлжээ. ШУТИС-ийг Авто зам, зам гүүрийн инженер мэргэжлээр төгсөж, 2019 онд Ирландад мэргэжил дээшлүүлсэн.

Харин 2009 оноос спорт аялалд сонирхолтой болж, 2014 оноос уул болон хаданд авирч эхэлжээ. Монголын болон европын мөнх цаст, ноён оргилуудад идэвхтэй гарч, спортын дэд мастер цол хүртсэн нэгэн байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button