Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногийн цаг агаар: Лхагвад бороо орно, 24-29 хэмийн дулаан байна

2024 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 21,25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар бороо орно. 

Салхи: 17,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 17,22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас 22-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24....+29 градус дулаан, 17, 22-нд бага зэрэг сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button