Нийгмийн

Баяр бахдал, гуниг харуусалтай ч, утга учиртай төгсгөл

Баяр бахдалтай, гуниг харуусалтай өдрүүд өнгөрлөө. Дэлхийн дээвэрт хүчилтөрөгч, хөтөчгүйгээр гарч чадсан уулчин эрс. Дугуйгаа жийсээр шүтээнтэйгээ уулзсан “Манчестер юнайтед" багийн фанат залуу. Үхлээс бусдыг эрхшээж, үхлийн дараа ч "амьдрахаа" тунхагласан уран бүтээлч.

-Дэлхийн дээврийг нэмэлт хүчилтөрөгчгүй эзэлсэн 222, 223 дахь уулчин эрс-

Уулсыг, уулчдыг, уулын спортыг биширсэн өдрүүд өнгөрлөө. Итгэл тавин хүлээсэн, залбирсан өдрүүд уй гунигаар солигдов.

31 настай Л.Пүрэвсүрэн, 53 настай Ц.Өсөхжаргал. Тэд түүх бүтээхийг хүссэн. Хүссэн түүхээ бүтээжээ. 2024.05.13-ны 11:57 минутад дэлхийн дээвэрт мөнхөд дуурсагдах нэрсээрээ, Эверестийн оргилыг эзэлж чаджээ.

Эверестийн 8848.46 метрийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэдэг тоо бий. Үүнээс ердөө 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарчээ. Тэд 222, 223 дахь нь болж чадав. Эр зориг, хөлс хүч, чадвар, амлалтаараа л давах билээ. Найман мянган метр орчмоос “үхлийн бүс” эхэлдэг. “Үхлийн бүс”-д хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасдаг аж.

Чухам иймийг давж, эх орныхоо далбааг барьчихсан гэгээн дүрээрээ дэлхийн дээвэрт халуун амьсгал, алтан амиа үүрд оршоов. Уулын оргилыг эзлээд үүлнээс дээш гараад суухад чухам ямар байдгийг тэд л мэдэрсэн биз ээ.

-Мөрөөдөлтэй амьдрахыг үлгэрлэсэн дугуйчин Б.Очирваань-

12 мянган километр зам, 20 улсын нутаг дэвсгэрийг 11 сарын турш унадаг дугуйгаар туулан Лондонд хүрч мөрөөдлөө биелүүлсэн залуу.

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань. Шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 12 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн байсан билээ. Мөрөөдлөө биелүүлж, Лондон дахь Вембли цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй FA Cup-ийн хагас финал Коунтри Сити Манчестер Юнайтед клубүүдийн тоглолтыг үзэж чадав.

Мөрөөдөл биелдэг биш мөрөөдлөө биелүүлдэг юм гэдгийг тэр монголчуудад тод томруунаар харуулж өглөө. Мөрөөдөлтэй амьдарна гэдэг чухам ийм ажээ.

-Уран бүтээлээрээ үргэлжлэн амьдрагч-

Гараас нь төрсөн сүүлчийн бүтээл Төв талбайд олны хүртээл болдог өдөр эцсийн амьсгал татсан уран бүтээлч. Р.Батцэнгэл.

Түүхэн зургийн төрлөөр уран бүтээлээ туурвиж, тэр дундаа Монголын нууц товчоог олон жил зурсан хүн. Тэрбээр бараг таван жилийн өмнө зөөлөн эдийн хорт хавдраар өвдөж, БНСУ-д ид цар тахлын үеэр эмчлүүлж байв. Сүүлийн хэдэн жил тэмцэж, тэрсэв.

Эцсийн мөч хүртлээ бүтээж туурвисаар, буцах хүртлээ эх түүхээ мөнхөлсөөр тэнгэрт дэвшиж байгааг нь харлаа. Монголчууд бид "Монголын нууц товчоо түгээмэл эх" комик номтой болж үлдлээ. Ухаан төгөлдөр, оюун санаат хүмүүн бидний дунд уран бүтээлээрээ үргэлжлэн амьдрах юм. Утга учиртай амьдарна басхүү утга учиртай үхнэ гэдэг л энэ байх.

Оюун санаа төгөлдөр, утга учиртай, үнэн мөрөөдөлтэй байж чадлаа тэд. Тэд амьдрахуйн утга учрыг олчихсон гэдгээрээ ижил байв. Эх оронч хөвгүүд байж чадлаа. Бидний ихэнх нь ийм таашаал, тийм эрч хүч, оюуны сайхныг ойлгох ч үгүй насыг барах нь үнэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-20 10:41

Бахарх�##�тай бас харуус�##�тай байна.

Зочин
Зочин
2024-05-20 16:53

Ямарч утгагүй мөрөөдөл

зочин
зочин
2024-05-22 09:57

П. Урнаа минь гарчиг чин тэнэг байна

Зочин
Зочин
2024-05-23 01:42

Фанат з�##�ууг ч мөнх бус болсон мэт нийтлэл бна, утга муу!

Ташаарал
Ташаарал
2024-05-23 07:12

Энэ хорвоод амьдрах гэж ирсэн болохоос нэр �##�дараа дурсгах гэж ирээгүй

Холбоотой мэдээ

Back to top button