Г.Дамдинням: Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсээгүй, би бүх газар шалгуулсан

МАН-ын зүгээс өнөөдөр |2024.05.20| Бага хурлаа 16.00 цагт хуралдах тов зарласан. Одоогоор Бага хурлын гишүүд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд цугларч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сонгуульд нэр дэвшүүлэх асуудал дээр манай намын дарга нар өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн.
2020 оны бага хурал мөн орой хуралдаж байсан. Энэ удаа ч мөн орой хуралдах байх. Ямартай ч бид хуульд заасан хугацаандаа 00 цагаас өмнө СЕХ-нд бүх нам эвсэл мэдээллээ өгнө. Манай намын удирдлагуудад бодлогоо боловсруулах хэлэлцэх ёстой асуудлууд байгаа байх. 2024 сонгуульд ялалт байгуулах, бодлогоо хийх ёстой ажил шүү дээ.
Нийгэм ил тод болохын хэрээр, мэдээллийг ил тод болгож, цахимжуулах, авлигын эсрэг тэмцэл өрнүүлсэн дөрвөн жил байлаа. Ер нь сонгууль гэдэг бол шинжлэх ухааны судалгаанд суурилсан, ард иргэдийнхээ хүсэл тэмүүллийг тусгасан шийдвэр байх ёстой. Тиймээс намын удирдлагуудын зүгээс энэ бодлогоо харж шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би хууль зөрчиж байгаагүй, нийтэд мэдээллээ түгээх хуультай өөрийн санхүүгийн эх үүсвэрээс өөрийн хийж бүтээж байгаагаа олон нийтэд танилцуулсан. Үүнийг буруу зүйл гэж огт бодохгүй байна. Би улсын төсвөөс хувьдаа ашиглаагүй шүү дээ.
Өнгөрсөн дөрвөн жил Дарханы замтай зууралдаж, өнгөрүүллээ. Одоогоор 90 хувьтай ажил хийгдэж байна. Хэрвээ тойрогтоо нэр дэвшвэл энэ ажлаа дуусгана. Мөн Дархан арьс ширний цогцолбор гэх том ажил гацсан. Энэ ажлыг эхлүүлнэ гэж бодож байна.
Мөн надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсээгүй. Намын хороондоо үүнийгээ баталсан. УЕПГ, УДШ, Нийслэлийн давж заалдах шатны шүүх зэргээс хариугаа аваад намын ерөнхий хороондоо тодорхойлолтоо өгсөн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэн юм бэ
Дэмий биздээ