Ярилцлага

Р.Батцэнгэл агсны гэргий У.Мягмардулам: Тэр минь одоо шонхор шиг дүүлж яваа

Зураач Р.Батцэнгэл тэнгэрт халилаа. Түүнтэй зургаан сарын өмнө, “Хүннү товчоо” номын ажилдаа ид шүд зуун төвлөрч байхад нь ярилцаж байв. Харин одоо номын эхний хувиуд хэвлэлтээс гарчээ. Одоо дэлгүүрт тараагдахад хавтаслах ажил дутуу байгаа талаар түүний гэргий У.Мягмардулам хэлж байна.

Энэ хүнд хагацлын ард, тийм хүчирхэг хүнийг алдсаны дараа удаан хугацаа өнгөрөөгүй байхад, хэвлэлд ярилцлага өгнө гэдэг том тэвчээр. Мөн сайхан сэтгэл юм. У.Мягмардулам урилгыг их ажлын зэрэгцээ хүлээн авч, цаг гарган ярилцахдаа нулимсаа тэвчиж байв.

-“Хүннү товчоо” ном хүлээлт үүсгэжээ. Өөрөө ч ямар их тэвчээр заан ажиллаж буйгаа илэрхийлж байсан. Эхнэрийнх нь хувьд, танд энэ ном ямар үнэ цэнтэй вэ?

-Манай хүн нас байсан бол илүү ихийг хийх байсан. Ажлыг маш их төлөвлөдөг, зэрэг зэрэг эхлүүлдэг хүн дээ. Тууштай, тасралтгүй. Тийм дэглэмтэй хүн. Хувийн зохион байгуулалт сайтай. Түүнд минь төлөвлөсөн ажил их байв, өшөө ихийг хийх байсан. Бие нь сул, үнэхээр айхтар тэвчээр зааж, яаж ажиллаж гараас гаргасны нь би дэргэдээс харсан. Ийм учраас энэ ном надад маш үнэ цэнтэй. Хэмжээлшгүй.

-Үнэхээр зэгсэн төлөвлөсөн гэмээр, өөрийгөө мэдэж бас удирдаж номын ард гарлаа.

-Хамгийн том онцлог бол энэ тууштай, зохион байгуулалттай зан чанар нь. Аливаа зүйлээс хэзээ ч няцдаггүй. Бүх юм төлөвлөснөөр нь явдаг. Одоо бодоход, яагаад тийм их үүрэг хариуцлага хүлээдэг, дэндүү хөдөлмөрч хүн байсан юм бол... Хугацаа нь л их богино байж дээ. Хугацаа нь бага, хийх ажил нь их тул түүнийг минь шахдаг байсан шиг. Тийм учраас ийм олон ажлыг амжуулж чадсан. “Морин хуурын дууль” гэхэд л БНСУ-д эмнэлгийн орон дээр дуусгасан ажил нь шүү дээ. Өвдөлтөө мартахад нь ч бас дэм болж байсан.

-“Өвчнөөс бусдыг санаснаар болгож ирсэн” гэж өөрөө ярьж байсан даа.

-Үүрэг хариуцлагыг дэндүү их үүрдэг хүн байсан. Урсгалаараа хүн бол “Болно доо” гээд л явдаг шүү дээ. Ер үр хүүхэд ямар орчинд амьдрах ёстой, түүнийг бүрдүүлэх, өгөх ёстой л гээд зүтгэчихдэг. Хүүхдийг бага байхад нь яс л салхилуулна. Үүргийг яс ухамсарлана. Эргэж харахад түүний минь амьдрал бүхэлдээ хариуцлага байсан.

-Хоёулаа тун хүнд сэдвээр ярилцаж байна. “Би эхнэртээ найдваргүй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээсэн. Тэр минь чадсан” хэмээж байсан. Та хүлээн зөвшөөрч чадсан уу?

-Маш удаан хугацааны өвчин зовлон гэдэг хүнийг яах ч аргагүй хүлээн зөвшөөрүүлж, сэтгэлийг бэлдэж өгдөг юм шиг байна. Гэхдээ би эмэгтэй хүн. Аягүй их зууралдаж, тавьж явуулж чадахгүй л байгаад байсан. Тун хүнд болчхоод байхад нь л дахиад ямар нэгэн боломж байгаа юм шиг. Ямар нэгэн далдын юм нөлөөлөх ч юм шиг санагддаг.

Одоо ч хүртэл би олон ажил амжуулах гэж гүйхдээ сатаараад байгаа боловч, тэр минь байгаа л юм шиг санагдаад байна. Эмэгтэй хүн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна. Гэхдээ яах вэ дээ, би бодож байна. Тэр минь одоо зовлонгоос ангижирчихлаа. Их эрх чөлөөт хүн, салхи шиг хүн. Одоо тэр шонхор шиг эрэмгий дүүлж яваа байх. Тэгж дүүлэн нисэж яваа болов уу гэхээр сэтгэл хөнгөрч л байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна гэдгийг харин мэдэрч байна.  

-Ижил өвчнөөр шаналж буй олон хүн, тэдний дэргэд бас хань ижлүүд нь бий шүү дээ. Та тэдэнд хандаж захимаар бодож явдаг зүйл бий юу?

-Үргэлж өнгөрсөн хойно “Тэгэх байж, ингэх байж” гэж бодогддог. Харамсал байдаг. Гэхдээ хүн биеэр туулж байж л мэддэг. Тэгэхээр хүнд зааж зааварлахад амаргүй. Хамгийн хэцүү зүйл бол, хөндлөнгөөс амархан юм шиг ярих явдал. Ингээч, тэгээч гэж хялбараар зөвлөх. Тэр бол аягүй харгис зүйл.

-Ийм ч, тийм ч юм хэрэглээд үз гээд л?

-Тийм. “Үхэхгүй дээ, хүн” гэж бичих жишээтэй. Удаан өвдөхөөр хүний сэтгэл зүй маш эмзэг болдог. Тийм учраас өөрийн биеэр туулаагүй зүйлийг хүнд хэзээ ч бүү зөвлө. Маш их ачаа, дарамт болж очдог юм шүү.

Ойр дотнын хүндээ өөрийгөө нээж, хуваалцаж, жаахан ч гэсэн хөнгөрч болдог оо. Гэхдээ хажууд хайртай хүн чинь байгаа бол, хайртай хүнээ хайрлаж байгаа л бол, сэтгэлийг нь л их дэмжээрэй. Ер нь харгис, хатуу үгийг бүү хэлж, өөрийн мэдэхгүй юмыг битгий тулгаарай.

-Хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж, номын ард гарсныг та нүдээрээ харсан. Өдөр бүр хүчлэн, доод давхарт буудаг хэвээрээ байсан уу?

-Зурдаг гол хэрэгсэл нь нэг давхарт байдаг учраас үргэлж бууна. Нөгөө талаар хөдөлгөөн хийх ч хэрэгтэй учраас заавал босож, багагүй хугацааг зарцуулж доош буудаг байсан. Тэр минь өдөр ирэх тусам л хүнд болж байсан. Би ядах нь аа, “Өмнөөс нь нэг ч гэсэн өдөр амьдарч, өвдөж чаддаг байсан ч болоосой” гэж боддог байсан. Хэрэв тийм боломж байсан бол түүний минь өвчнийг хөнгөлөх, оронд нь нэг өдөр ч гэсэн амьдарч үзэх гээд олон хүн дугаарлан зогсох байсан даа.

Ер нь хүний хайрыг татсан хүн шүү дээ. Онцгой хүн байсан.  

-Та түүнээс өөртөө ямар зан чанарыг хамгийн их сурсан бэ?

-Олон шүү. Ямар нэг юманд санал зөрөлдлөө гэхэд ч юм уу, аливаа бүхэнд “Цаг хугацаа харуулна” гэж хэлдэг хүн байсан. Хожим тэр нь олон юман дээр батлагддаг байсан.

Амьдрал үзсэн хүн шиг их туршлагатай нэгэн байлаа. Энгийн зүйл дээр ч, нарийн мэдрэмж шаардсан зүйл дээр ч тэр. Юмыг их голчтой харна, хэлнэ. Бид бол ойр зууртаа буруу шийдвэр гаргачих янзтай. Эцсийн эцэст түүний зөв болж таардаг байсан. Нас нь бага мөртлөө маш туршлагатай хүн байсан.

-Та анх яаж танилцаж, юунд нь татагдаж байсан бэ?

-Харизматик, сайхан хүн. Их сайхан инээмсэглэнэ. Тэдний Дүрслэх урлагийн сургуулийн төгсөлтийн ангийн охид манай ажилд ороод. Тэгээд ангийнхаа охидынхоо ажил дээр ирэх үед нь би танилцсан. Тэгж бид дотноссон.

-Та тэр үед ямар ажилтай байв?

-Бэлэг дурсгал хийдэг газар сувенир буддаг байсан гэх үү дээ. Тэдний ангийн охидууд төгсөөд, надтай цуг ажиллаж таарахгүй юу.

-Та ямар мэргэжилтэй юм бэ?

-Нягтлан бодогч. Яагаад ч юм тэр үед л тийм ажил хийж таарсан.

-Дахиж тийм ажил хийсэн үү?

-Тэгээгүй. Дандаа нягтлан бодогчоор ажилласан.

-Уран бүтээлч авьяасыг өвлөсөн хүүхэд бий юу?

-Анимейшн сонирхдог хүүхэд бий. Гэхдээ гурван хүү маань гурвуулаа IT чиглэлийнх л дээ. Мэргэжлийг би ч, тэр маань ч тулгадаггүй шүү. Хүмүүс аав нь зураач юм чинь зураач хүү төрнө гэж хэлдэг. Өөрөө бол “Албагүй ээ, хүн мэдрэмжтэй л байхад болно” гэж ярьдаг байсан.

-Та түүнийг өөр олон ажил төлөвлөж байсан гэлээ. Таны хувьд үргэлжүүлэх, залгамжлах боломжтой нь бий юу?

-Тэр хүн л үргэлжлүүлэх ёстой ажлууд. Гэхдээ би заримыг нь хийнэ.  

-Тухайлбал?

-“Морин хуурын дууль” номын франц орчуулга бэлэн болсон байна. Мөн “Монголын нууц товчоо” номын герман орчуулга бэлэн болсон. Тэдгээрийн эх бэлтгэлийг гүйцээж, хэвлэх ажил байна.

-Танд хайраа яаж илэрхийлдэг байсан бэ?

-Мэдрэмжтэй хүн учраас... Бид нэг хүн шиг л байж дээ. Хоёр биенийхээ хамгийн сайн найз нь л гэж мэдэрдэг, тэгж ярилцдаг байлаа. Тэр бол сэтгэл хөдөлгөсөн дурсамж үлдээж чаддаг хүн. Бидэнд нандин дурсамж олон. Богинохон хугацаа бий гэж мэдсэн шиг олон ч газар аялсан юм байна. Олон сайхан дурсамж бий.

-Үл ойлголцол хэр хүчтэй тохиолдох вэ?

-Байх нь байх ч хэн хэн рүүгээ айхавтар асдаггүй байсан. Зан зангаа олчихсон улс нэгнээ шархлааж, гэмтээхгүй. Тийм учраас л амьдрал болдог юм билээ.

-Та тэнгэрт хальсныг нь хэрхэн мэдсэн юм бэ. Тэр үед эмнэлэгт байсан уу?

-Эргэн тойрны хүмүүс нь бол мэдчихсэн, гадарлачихсан л байсан юм билээ. Би нөгөө л нэг тавьж чаддаггүй, хүлээлт горьдлого тээсэн чигтээ байсан. Амьсгал нь тасалдаад ирсэн ч... Эмч орж ирээд чагнахаас нааш хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Бид эмнэлэгт байсан. Намайг хараад л “Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ” гэж хэлсээр байсан. Тэр тухай л их ярьж байсан.

-Ийм хүнд сэдвээр цаг гарган ярилцсанд тань туйлын их талархаж байна.

-Хамгийн сүүлийн, хамгийн гоё ярилцлагыг чи хийж, хамгийн гоё зургийг танайх дарсан. Би гэрээс ойрхон гарсан хойгуур чи ирсэн байна лээ. Зураг нь өөрт нь ч их таалагдсан байсан.

-“Хүннү товчоо” номыг хэвлүүлэхэд тусламж үзүүлсэн хүмүүс бий юу?

-Тусламж үзүүлэхээр тохиролцсон хүмүүсээ нэг хэсэг хүлээсэн юм. Гэхдээ тэр зурж дуусгаад, яарсан. Тэгээд бид өөрсдөө зардлаа гаргасан. Эхний хэвлэлтээ үзээд, өнгө нь болж байна гэсэн. Зурагт номын хүнд тал нь тэр, өөрийн биш өнгө гарчих гээд байдаг.

Тэрээр зургаан сарын өмнө дараах ярилцлагыг өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гахай
гахай
2024-05-21 12:38

за сүртэй ш дээ байдаг л нэг өнгөрөө биз дээ шонхор шиг дүүлж байгаа нтр гэж яаж худлаа хэлж чадаж байнаа

Болдхүү
Болдхүү
2024-05-24 06:50
Reply to  гахай

За муу гахай минь зүгээр л дуугай өнгөөрч.

Зочин
Зочин
2024-05-23 18:33
Reply to  гахай

Чи энэ хүний үзсэнийг удахгүй өөрийн биеэр үзнэ.Энэ хүн нэрээ мөнхлөөд одлоо. Чиний шарил дээр тавих �##�гын чинээ чулуу ч олдохгүй дээ. Жарг�##�аа зовлон болгож дуудлаа даа чи

Зочин
Зочин
2024-05-23 10:32
Reply to  гахай

Ёоё чи ёстой дөш юмаа

Зочин
Зочин
2024-05-22 18:02
Reply to  гахай

Хань ижил нь хэлжээ

Unknown
Unknown
2024-05-22 10:16
Reply to  гахай

Shonhor shig duulehgui yavaa gj batalj chadhimu ?

зочин
зочин
2024-05-21 21:18
Reply to  гахай

Юу ч хийж бүтээгээгүй хүн яаж �##�иваа зүйлийн үнэ цэн утга учрыг ойлгохов дэ! Урсг�##�аараа баасаа цувуулаад явж бдаг хүнэнцэр биз!!!

Наранцэцэг
Наранцэцэг
2024-05-21 20:17
Reply to  гахай

Зүгээр л дуугүй өнгөрөх зүйлдээ дээр амаа татаж сур гахай минь

Зочин
Зочин
2024-05-21 19:23
Reply to  гахай

Ёстой гахай байна даа чи …

Зочин
Зочин
2024-05-21 17:14
Reply to  гахай

ёооё ямар аймар юм бэ зүгээр орхичиж бай!!! Зарим өөртөө хамаар�##�гүй сэдвиыг орхиж сур.

Зочин
Зочин
2024-05-21 13:29
Reply to  гахай

Гахай нэрэндээ таарсан мангар ч амьтан юм дөө чи кк

Иргэн
Иргэн
2024-05-21 12:44

Ом маани бадмэ хум Ом маани бадмэ хум Ом маани пема хүнг амар амг�##�ангийн орондоо тайван нойрсож доо

Гүнээ
Гүнээ
2024-05-21 14:06

Ха ха дарсан эргүү минь чи бол нохойн үхлээр үхээд ялаа шиг өнгөрүүлсэн амьдр�##� чинь ялааны ч үнэгүй дуусна.

Зочин
Зочин
2024-05-21 17:42

Үнэхээр мундаг хань.

Зочин
Зочин
2024-05-21 19:54

Үнэхээр хариуцлагатай бас зохион байгуул�##�т сайтай хүн байжээ. Тэрнээс назгайрсан хүн бол энэ насандаа байтугай хойд насандаа ч дуусгахгүй

Лхагвадулам Рэнцэндоржийн
Лхагвадулам Рэнцэндоржийн
2024-05-21 20:18

Баярл�##�аа Тэнгис ээ. Сайн хүний сайхан үйлсийг дамжуулан хэлж байсанд чинь т�##�архъя

Зочин
Зочин
2024-05-21 23:34

М.Тэнгис дүүгийн бичсэн зүйлийг уншиж "Хүннү товчоо" номын тухай тодорхой зүйл мэдэж авсан тул т�##�арх�##� хүргэж байна. Т�##�ийгаач хийе гэсэн зүйлээ гүйцэт сайхан хийж хань нь ямар өгөөмөр сэтгэлтэй эмэгтэй тул номоо хийсэнд баяр хүргэж байна.

Зочин
Зочин
2024-05-22 09:25

Мундаг хүн бсан да амьдрах гэж үүнийг хэлнэ

Зочин
Зочин
2024-05-22 09:46

Хүний сайн, сайхан хань аж. Үйлс бүхэн нь дэлгэрч яваг!

Мөөгий
Мөөгий
2024-05-22 10:23

Хөх цэнхэр тэнгэртээ
Хүмүүн та хэрэгтэй болсон юм боловуу
Хүйтэн жиндүү өвчнөөс ангижирч
Х�##�уун дулаан сэтгэл амар байна уу та
Хөх толбот хүмүүн бидэндээ
Хүннү товчоо үнэтэй бүтээлээ үлдээгээд одлоо
Хөрст дэлхийдээ тайван нойрсдоо та минь????

Мөөгий
Мөөгий
2024-05-22 10:31

Хөх цэнхэр тэнгэртээ
Хүмүүн та хэрэгтэй болсон юм болов уу
Хүйтэн жиндүү өвчинөөс ангижирч
Х�##�уун дулаан сэтгэл амар байна уу та
Хөх толбот хүмүүн бидэндээ
Хүннү товчоо үнэтэй бүтээлээ үлдээгээд одлоо
Хөрст дэлхийдээ тайван нойрсдоо та минь????

Зочин
Зочин
2024-05-22 15:15

Хавдраар өвдөж зовсон хүнийг тэнгэрт х�##�ихад өвдөх зовлонгүй дүүлж байгаа гэж бодогддог. Энийг үзсэнхүмүүс л мэдэрнэ дээ.

irgen
irgen
2024-05-22 18:52

цаг боломж биеээ боддог эрчүүд янз бүр байдаг.�##�дсан ч сэтгэлээр тэнгэрт дэвшиж бна. ум ма ни бад ми хум3 .урвагч АН МАН дотор байгаа АН нам бол архичин МАН шун�##� нам.

Оюун
Оюун
2024-05-23 00:40

Хүндэтгэж байнаа.хийж бүтээх хүсэлтэй түүндээ хүрэхийн тулд маш их тэвчээрийн ар т�##�д зүтгэсэн нь мэдээж.Хань сайн түшиг тулгуур болж тэр сэтгэлдээ жигүүр ургуулан цаг хугацаандаа ихийг амжуулсан Гайхамшигт уран бүтээлч байнаа.Хань үр хүүхдүүд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.Түүнийг болон гэр бүлийг нь хүндэтгэж бас харамсаж байна.

Зочин
Зочин
2024-05-25 07:14

Маш харамс�##�тай хайран схан бүтээлч агуу хүн бжээ гүн эмэгнэл илэрхийльё

Nnono
Nnono
2024-05-25 09:21

Uuugni saihan yriltslaga boljee. Daanch utga, ug zuin nairuulga edr ni yasan hetsuu oilgohod hetsuu yumbde!

Холбоотой мэдээ

Back to top button