УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ногоон автобусны сонсгол: Ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэсэн ч "Тэнүүн-Огоо" гуйж, удирдлагууд нь шахжээ

Ж.Чинбүрэн: Та нар улаан цайм хулгай хийхээсээ ичдэггүй юм уу. Арай л дэндэж байг аа юм биш үү. Хувийн хэвшлийнхэн мөнгө өгөөд тоодоггүй юм байж. Нийслэлийнхэн та бүхэн яасан ичдэггүй юм бэ. Гарын үсэг зураад 2023 оны зургаадугаар сарын 13-нд авчихсан байх юм. Ажлын хэсгийн ахлагч нь Мөнхболд, Баярмаа, Дөлгөөн. Та хэдийг гарын үсэг зураад бай гэдэг юм уу. Та бүхэн өнөөдөр намайг тэр шахаад үзүүлэлгүй оруулаад ийм гарын үсэг зуруулчихсан гээд. Ажлын хэсэг нь байгаа энэ олон хүн бүгдээрээ гарын үсэг зурчихсан байна. Би Гаалийн ерөнхий газрынхныг үг хэлээсэй гэж хүсэж байна. Ийм автобуснууд орж ирж байхад юу хийж байсан бэ.

Хэрэв энэ асуудал гарч ирээгүй байсан бол хэдэн хүн амь эрсдэх байсан юм бэ. Бүхлээр нь баллах байж, аймшигтай байна. Төрийн албан хаагчдаас ёс зүй асуумаар байна.

ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч: Б.Мөнхболд: Манай автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. 2023 оны зургаадугаар сарын 12-нд байгуулагдсан. Уг ажлын хэсэг дөрвөн удаагийн нийлүүлэлтээр автобуснуудыг акт дүгнэлт үйлдэн хүлээлцүүлж, хүлээж авсан байгаа. 2023 оны 8 сарын 14-ний өдрийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобусанд акт дүгнэлт үйлдэхээр автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг үүн дээр ажилласан. Уг автобуснуудыг хүлээн авч акт дүгнэлт үйлдэхэд ажлын даалгавар техникийн нөхцөлүүд дээр манай ажлын хэсэг найман төрлийн зөрчил шаардлагыг гаргаж тавьсан. Үүнээс үүдээд эдгээр автобусыг хүлээж авах боломжгүй юм байна гэж ажлын хэсэг ярилцаад удирдлагуудад танилцуулсан.

Энэ дагуу танилцуулахад Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 9 сарын нэгэн гэхэд энэ автобуснууд графикынхаа дагуу орж ирсэн байх ёстой. Дараа дараагийнхаа автобуснуудыг орж ирэхэд санхүүжилтийн асуудлууд гацаад байна. Тиймээс энэ автобуснуудыг байгаа байдлаар нь хүлээгээд авчих. Бид дараагийн автобус ирэхэд бид ажлын даалгавар дээр байгаа техник нөхцөлийн үзүүлэлтийг хангасан автобус нийлүүлнэ. Харин энэ автобуснуудыг ашиглагч байгууллагуудад өгөхөд ажлын даалгаварт тусгагдсан нөхцөлийн дагуу бүгдийг нь бэлэн болгож өгнө гэсэн албан бичгийг бидэнд ирүүлж, удирдлагаас ирсэн чиглэлийн дагуу бид гарын үсэг зурж хүлээж авсан.

НЭМЭЛТ: 10:30 цаг

-Ногоон автобусны сонсгол: Өөр мотор тавьж, угсарсан хойно нь будсан байсан-

Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар хэлэлцэж эхэллээ. Энэ хүрээнд 25 гэрч дууджээ.

Дунд багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус

"Hyundai county" маркийн автобусны техникийн тодорхойлолтод нийцээгүй зургаан үзүүлэлт

  • Гэрэл бууруулагчгүй, дан шилтэй
  • Зочигчдын зааланд гурваас доошгүй халаалтын төхөөрөмж байх ёстой ч 2 халаалтын төхөөрөмжтэй
  • Орох гарах хаалганы гишгүүр 30 см-ээс илүү өндөртэй
  • Гадна толь халдаггүй, энгийн
  • Тээврийн хэрэгслийн урд, баруун, хойд гэсэн гурван талд гадагш харсан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбар байхгүй
  • Хяналтын камер болон бусад техникийн тодорхойлолтод заасан нэмэлт төхөрөмжөөр тоноглоогүй

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авсан актад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Нийтийн тээврийн автобус худалдан авах дугаар номер ННТГ23001-01 гэрээнд заасны дагуу БНСУ-д 2023 оны зургаадугаар сард үйлдвэрлэсэн "Daewoo" маркийн "BS-106" загварын 20 ширхэг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй, автобусны техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна гэж дүгнэлээ гэжээ.

"Daewoo" маркийн "BS-106" загварын автобусны техникийн тодорхойлолто нийцээгүй найман үзүүлэлт

  • Мотор нь дизель евро V босоо байрлалтай байна гэсэн ч евро II мотортой байсан
  • Урд хойд тэнхлэг хийн нум амортизатортай байх ёстой боловч хуудсан нумтай байсан
  • Гэрлийн тусгалын чадлын хэмжээ 10000 сd-225000 cd байх ёстой ч ойрын гэрлийн чадал 10000-аас доодх үзүүлэлттэй болох нь тогтоогдсон
  • Хөгжлийн бэрхшэлтэй иргэд зориулсан шат, тавцангүй, тэргэнцэр байрлах тусгайлан бэхэлгээ бүхий талбайгүй
  • Чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбар хийгдээгүй Камерын хяналтын систем нь 8 болон түүнээс дээш суваг онлайнаар ажиллах "DVR" төхөөрөмж суурилуулаагүй
  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулаагүй
  • Зорчигчдын суудал бүрт гар утас болон нэмэлт төхөөрөмж цэнэглэгч, хогийн сав байршуулаагүй
  • Автобусны кузовыг үйлдвэрлэлийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу будаагүй, бусад эд анги руу нь давуулж буюу угсарсан хойно нь будсан. Цонхны онгойх буюу урд хэсэг зайтай.

НЭМЭЛТ: 09:30 цаг

-Ногоон автобусны сонсгол: Өнөөдөр 31 гэрчийг дууджээ-

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар, Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.  

НЭМЭЛТ: 09:00 цаг

-98 гэрч дуудсан ногоон автобусны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Өнөөдөр "Ногоон автобусны" гэх хэргийн хүрээн дэх нотлон баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

УИХ-аас байгуулсан холбогдох Түр хороо өнгөрсөн долоо хоногт товыг тогтоосон. Сонсголд 98 орчим гэрч дуудна гэдгийг мэдээлэв. Үүнд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нар багтаж буй.

Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалах бөгөөд, өнгөрсөн хугацаанд Түр хорооны хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон тул энэ хавар багтаж, сонсгол болох эсэх нь эргэлзээ дагуулж эхлээд байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2024-05-22 14:08

Нөгөө гишүүд нь цагдаагийн байцаагч нар болчихсон. Ийм жүжиг хэнд хэрэгтэй юм. Цагдаа, шүүх нь шийдэх ёстой биздээ.

Зочин
Зочин
2024-05-22 15:35

арлын дугаар 30 жилд дахин давтагддаг гэж Монголын ард иргэдийг басан доромжилж байсан нөхдүүдээс арлын дугаарын т�##�аар дахин асуух хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2024-05-22 19:48

БОЛЖ БАЙНА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЭЕ

Зочи6н
Зочи6н
2024-05-22 23:36

tsagdaa nohor gaaliin darga bolson gaalin buh udirdlaga erh medliig avsan ta nar yaj huuchniig shine gej zovshoorch chadaj bnaa ard tymend tailbarla daa chi otgonjargal guai

Зочин
Зочин
2024-05-23 07:40

ХУЛГАЙ ХИЙХ ГОЁ ЮМ АА

зочин
зочин
2024-05-23 11:43

Сумьяабазар яагаад УИХ -ын гишүүний өндөр ямба , дархан эрхээсээ татг�##�заж хотын дарга болохоор улайрч санасандаа хүрсэн чухам логик санаа нь хотын төсвөөс болон өөр олон мөнгөний эх үүсвэрээс өөртөө ашиг унагах энэ л байж . булхай нь илэрч үнэн нүүр царай нь олонд танигдсан нь зөв болжээ .

Зочин зочин
Зочин зочин
2024-05-23 17:50

Бүгдийг нь хорих хэрэгтэй. Зүгээр л хулгай. Оролцсон бүх хүний хөрөнгийг хураах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-05-23 21:22

Сумъяабазарыг баривчилж авчираад сонсголд оруулаачээ

Зочин
Зочин
2024-05-24 16:42

Татвар төлөгчдийн мөнгөөр ц�##�ин авч амьдарч байж үнэн зэвүүн тэдний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хийсэн! Тэнүүн огоо гэж хогийн амьтад, мөн ч олон жил ямбий тормосгүы хог дээр хаямаар сэгээр иргэдийн мөнгө луйвардаж иргэдийг хохироож, нялх хүүхэдтэй жолооч эмэгтэйг агаарт оруулсан!, жинхэнэ гэмт хэрэгтэнгүүд, олон хавар нэгэндээ гэгчээр одоо л луйвар нь баригдаж иргэд аюулаас аврагдлаа, хэчнээн ч иргэд, жолооч нар хохирох байсан юм новшнууд !

Зочин
Зочин
2024-05-24 20:39

Авлига авч байж л гарын үсэг зурж байгаа биз дээ

Зочин
Зочин
2024-05-24 22:52

Монгол дээр дооргүй хулгай авилга болцон новш юмаа нээрээ. Жижиг дунд ААНэгжүүд нь хэдэн ажилчдынхаа ц�##�инг ч тавьж хүчирэхгүй болоод байхад дээгүүрээ авилгаар л бүх ажил явж байнадоо. Идээд2 цуслаад2 ханадаггүй новшнууд юмаа. Үхэл ирвэл нэг ч төгрөг ч авч явж чадахгүй шдээ. Үхээсэй бүгдээрээ.

Холбоотой мэдээ

Back to top button