Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ихэнхэд нь МАН илүүрхэж, АН жулдах орон нутгийн долоон тойргийн нюанс

МАН, АН-аас орон нутгийн долоон тойрогт нэр дэвших дүрүүд ямар байх вэ. Тэдний дунд чухам өрсөлдөөн гарч болох вэ зэрэг нюансуудыг хүргэе.


I тойрог: МАН-ын лидерүүдтэй Х.Баттулгын сойсон хүмүүс үзнэ

Нюанс:

Хангайн бүс бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын амлаж авсан тойрог. Энэ утгаараа МАН-ын кандидатууд баахан эмээнгүй байсан ч, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын лидерүүдээ зэрэгцүүлж илгээв. Өнгөрөгч зуны тохироо ёсоор Г.Занданшатар ахлах хувилбар биеллээ олсон.

Хангайн бүсийн тойрогт саналын хүчтэй жим байгаа тул С.Чинзориг, Ерөхийлөгчийн дэмжлэгтэйгээр Б.Даваадалай, сүүлийн судалгаагаар эрс чангарсан А.Цогцэцэг гэхчлэн нийтэд нөлөөгүй ч, санал хайрцаглах дүрүүдээ гаргаж ирлээ.

МАН-ын лидерүүдийн эсрэг Х.Баттулга тооцож байгаад, С.Ганбаатар, А.Адъяасүрэн нараасаа гадна 10 жилийн боловсролтой, муу сайн бүхэнд их айхтар тархи нь гүйдэг Д.Жаргалсайханаа илгээсэн. Гашуунсухайт-Зүүнбаянгийн төмөр зам дээр хамтран найрлагч. АН-ыг Архангайд эрх баригчид баахан сарниулж, хамгийн олон сонгогчидтой Өвөрхангайн улаан талын нөлөөллийг сөрөг хүчний өмнөөс эсрэгцүүлэн тооцов.

МАН-ын сайд, лидерүүдийн эсрэг Х.Баттулгын өрсөн дэглэлт С.Ганбаатараар ахлуулж орлоо.


II тойрог: Э.Болормаа, З.Нарантуяа нар улс төрд хортой, элдэв бохир аргад гаршсан МАН-ын томчууд дунд өрсөлдөнө

Нюанс:

Улс төрд хортой, элдэв бохир аргад гаршсанаараа алдартай МАН-ын томчуудын өрсөлдөх тойрог. Налайх руу “цөлөгдөх” дөхсөн Д.Амарбаясгалан, мандат авахгүй “жийгдэх” шахсан Ч.Хүрэлбаатар, мөнгөний эр бяртай Б.Чойжилсүрэн, Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт нар өрсөлдөх нь.

Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй З.Мэгдсайхан С.Бямбацогтыг сайн дагахгүй л, “хаяагаа хадруулах” эрсдэлтэй. Сая нэр дэвшилтээр гэхэд л Ч.Хүрэлбаатар Н.Цэрэнбатыгаа “хорлочихсон”. Одоо сонгуульд хэнтэй ханьсах вэ гэдэг нь сонин.

АН-аас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын мөнгөтэй, О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж нарын сул дүрүүд үзнэ. Энэ их хар хор, мөнгөтэй эрчүүдийн эсрэг сөрөх хоёр онцлох дүр нь МАН-ын Э.Болормаа, АН-ын З.Нарантуяа. Бусдаар бол ерөөс МАН-ынхны дотоод өрсөлдөөн зонхилох юм.


III тойрог: Т.Аубакирийн рейтинг унаж, Б.Бейсен Х.Баттулгын хүнийг хөтөлж, бие даагч Д.Бауыржан үндэсний цөөнхүүдийн дэмжлэг сайтай байна-

Нюанс: МАН Бага хуралдаа казак иргэдийн төлөөлөл оруулах, төрийн өндөр албан тушаалд квот олгох зэргээр найр тавьж ирсэн. Эрх баригчид БХБ-ын сайд хүртэл хийлгэж байсан Х.Баделханд энэ удаа мандат өгөхгүйгээр Т.Аубакир тэргүүтэй залууст итгэл өгөв. Гэтэл Т.Аубакир нь Баян-Өлгий дэх томилгооны баахан асуудал, аймгийн намын хорооны хагарал бутралд гол оролцоотой гэх нэр муутай буй. Түүнтэй хамт нэр дэвшихээр аймагтаа шатахууны магнатаараа алдартай Х.Жангабыл эртнээс бэлтгэсээр орж ирэв. Хөгжлийн банкны дэд захирал З.Батырбек тооноор гэнэт орж ирсэн нэр дэвшигч байлаа.

Х.Баттулгын зөвлөх байгаад өдгөө гадаад дахь дансаараа тэрбумтны эгнээн шилжээд буй Ш.Жандос, аймгийн Засаг дарга асан Х.Дармен нар Б.Бейсентэй хөтлөлцөв.

Эдгээр дээр МАН-ын гишүүнчлэлээс Т.Ауыбакирийн нөлөөгөөр жийгдсэн, Засаг дарга асан Д.Бауыржан бие дааж нэр дэвшинэ. Түүний хувьд бага ястнууд буюу үндэсний цөөнхүүдийн дэмжлэг өндөр байгаа аж.


IV тойрог: МАН-ынхан нэг их гялтайгаагүй тойрогт Х.Баттулга гэнэтийн бэлэг болж бужигнуулна

Нюанс: Тооцооллоос гарсан тойрог. Тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байв. Ингэхдээ Ж.Батзандан, Б.Ариун-Эрдэнэ зэрэг олигтой бус дүрүүдтэй хөтлөлцсөөр орж ирсэн юм. Х.Баттулгын рейтинг таамаглашгүй ч, ШИНЭ намаас урвасан Ж.Батзандангийн санал авах байдлыг орон нутагт илүү гэж тооцсон нь энэ юм.

Харин нөгөө талд МАН муу нэртэй дүрүүдээ жийх хүсэлтэй байсан ч чадсангүй. “10 хувийн шантааж" нэршилтэй Ц.Даваасүрэнг хасах чиглэл барьж, Э.Золбоог заалнаас дэвшүүлээд барсангүй. Ц.Анандбазарын бизнесийг "Эрдэнэт үйлдвэр" дээр дэмжиж, Х.Бадамсүрэнгийн мөнгө угаалтад оролцсоор ирсэн Д.Үүрийнтуяа, ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягтай ойр явсан Д.Батлут нар нэрсээ баталгаажуулав.

Жуулчдад хонь бэлэглэх сэлтийн элдэв ажил сэдэж, орон нутагт бэлтгэлээ базаасан арай гялтгар дүр нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ юм. Нэр дэвшилтийн бужигнаан дунд, сонгуулийн өмнө “Цавчаа ногоон”-ы нээлттэй сонсголыг ямартай ч явуулж, ард нь гарсан Ж.Бат-Эрдэнэ мандаттайгаа үлдлээ. Хуучнаар МАН доторх М.Энхболдын фракциас тэр бараг ганцаараа мандат авч чадав.


V тойрог: МАН-аас ганц хоёр дүр цойлдоггүй л юм бол аль аль нам нь баахан сул хүмүүстэй тойрог

Нюанс:

МАН-аас уг бүсийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж орно. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Ж.Энхбаяр ялалт байгуулах, сошиалд харьцангуй эерүү Ч.Ундрам чамгүй санал зулгаах чигтэй дүрүүдээр нэрлэгдэж байна. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг олон нийтэд төдийлөн танигдаагүй.

Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас муу рейтингтэй гэгдэж байсан Д.Өнөрболор намдаа овоо мөнгө хаяж байж орж ирсэн гэгдэв. МАН-ын муу хувилбарууд нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын төлөөний хүн Б.Тулга, “Поп” Н.Дамдинням, “Шилэн” уриатай Б.Цогтгэрэл нар өрсөлдөх нь ээ.

Нөгөө талд АН-аас С.Баярцогт Сэлэнгэд санал сайн авах ч том утгаараа Оюу толгойн авлигын хэргээ УДШ дээр цагаатгасан кэйс нь сүүлийн үед сөрөг жин дарж, рейтинг нь унав. Ц.Туваан, Д.Эрдэнэбатаас гадна “Марс” төслийн С.Эрдэнэболд, С.Эрдэнийн гарын хүн Д.Үүрийнтуяа нарын сул дүрүүд МАН-ынхнаас хол давахааргүй.

МАН-аас хэдэн дүр цойлдоггүй л юм бол аль аль нам нь баахан сул дүртэй тойрог болов.


VI тойрог: МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн дүү нартай зэрэгцэж өрсөлдөх дүрүүдийг сулруулж, тойрог суллажээ

Нюанс:

МАН-ын дарга тойргийн жагсаалтаа өөрөө тэргүүлж, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр, Хэнтийгээс сонгогдсон гишүүн Ц.Идэрбат нарыг дагуулав. 1990 оны залуу дэд сайд М.Ганхүлэгээ ч татахаа мартсангүй. Харин П.Анужингийн аав Сүхбаатарынх нь гэдэг утгаар нь 2020 онд олдоогүй тойргоор нь шагнав. 2020 онд арга буюу Сонгинохайрхан руу явж байсан түүний хувьд намын даргынхаа сүүдэр дор гараад ирэх вий хэмээн шүүмжлүүлж эхэлсэн.

АН-аас эл тойрогт Ж.Батсуурь, Н.Ганибал, АПУ-гийн П.Батчимэг, газрын наймаачнаараа алдартай Т.Пүрэвхатан нар кандидатаар нэрлэгдэж байсан. Гэвч Ж.Батсуурь, П.Батчимэг нарыг жагсаалтын дэслэлд оруулж, энэ тойргийг МАН-д султгаж өгсөн гэгдэж буй. УИХ-ын гишүүн асан Шинэбаяр агсны хүү Бямбасүрэн АН-аас энэ тойрогт рейтинг өндөртэй, сайн дүрээр нэрлэгдэж байна.


VII тойрог: Б.Дэлгэрсайхантай Ерөнхийлөгчийн Ө.Золбаяр хөтлөлцөж, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан нартай

Нюанс: Говийн бүсэд эрх баригч намын Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг нарын мөнгөжүү хүмүүстэй АН-аас орон нутгийн Тавантолгойн мөнгөөр бийлэгжсэн Р.Сэддорж өрсөлдөнө. Р.Сэддоржтой хамт Х.Баттулгын сойж буй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөтлөлцөнө.

Харин МАН найман жил дуугүй дүмбийж суусан Г.Мөнхцэцэгт нам нь дахин мандат олгосон нь гайхмаар зүйл байв. Түүний хажууд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Ө.Золбаяр орж ирсэн нь шинэлэг сонголт боллоо.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хөлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн зөвлөх Ө.Золбаяр дээр ашиглах тохироо хийсний дагуу л болов. Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын аминч, сул гишүүд дахин сонгогдохгүй байх магадлал өндөр юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-23 10:34

мөнхцэцэгийг оруулдагямар тэнэг юм вэ

Zochin
Zochin
2024-05-23 19:42
Reply to  Зочин

Yag unen neg suudal beleg boljee

Зочин
Зочин
2024-05-23 10:53

МАН 103 дахь жилдээ төр барьж байна. Солихгүй юмуу

Зочин
Зочин
2024-05-23 12:51

АН-МАН хоорондоо тохиролцчихсон юм бишүү дээ. Тойрог тойрогт нэр дэьшсэн хүмүүсийг хара�##� байхад. МАН-ын бат�##�гаатай гаргах хүмүүсийн тойрогт АН үнэн сул хүмүүс явуулжээ. Ккк.

Зочин
Зочин
2024-05-23 19:52

Царайг нь таньдаг гэж л сонгодоггүй юм бол МАН ыг яг я�##�аа гэж ч сонгохов дээ.

МАН, АН, ХҮН-ыг битгий сонго.
МАН, АН, ХҮН-ыг битгий сонго.
2024-05-23 21:35

МАН, АН, ХҮН-ыг битгий сонго.

Зочин
Зочин
2024-05-23 21:51

Заав�##� ман ан-г сонгох ёсгүй шүү. Өөр хүмүүс сонго АРДУУДАА!!! Энэ хулгайчууд хүн бусад нь хүн биш гэж бичдэг сэтгүүлчдийг бүү тоо...

Сүхээ
Сүхээ
2024-05-24 01:35

Ккккк сайхан худлаа юм бичих юмаа

Зочин
Зочин
2024-05-24 08:13

62: 55

Дорнын говийн иргэн
Дорнын говийн иргэн
2024-05-24 12:20

Дорноговийнхон Г.Мөнхцэцэг гишүүнээ дэмжнээ.

Зочин
Зочин
2024-05-24 12:42

Мөнхцэцэг ёстой хэрэггүй

Зочин
Зочин
2024-05-24 13:15

МАН ЭНЭ БАТЦЭЦЭГЭЭ СОЙЖЭЭ ХЭВЛЭЛИЙН КОМПИАНЫ ЗАХИРАЛ ГЭНЭТ БҮГДИЙН ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ГИШГЭЛЭЭД САЙД ЧААСАН ХАРИН Ч МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫГ САЙН БАРЬСАН МАН н ЦАРАЙЛАГ МЭЭМ ТОМТОЙ ХҮҮХНҮҮДЭД ИХ ЭЭЛТЭЙ НАМ ЮМ.НӨГӨӨ ТАЛААС ТЭЭВРИЙН КОМПИАНЫ ЗАХИРАЛ БАС Л ГЭНЭТ ҮСРЭЭД ГАРААД ИРСЭН МЭЭМ ТОМТОЙ ТОМ АЛАГ НҮДТЭЙ ИХ ГОЁ ИНЭЭДЭГ ФЭНГШҮ ГАНБАА ИХ ДУРТАЙ ЭНЭ ХҮҮХЭНД ӨРӨӨНД НЬ ОРООД МӨӨМИЙГ НЬ БАРЬДАГ БАЙХ ХА ХА НАРГИАН ШҮҮ.ЗА ТЭГЭЭД АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИНА ДАА 2024 ОНЫ 6 САРЫН 29 НИЙ ОРОЙ ХИЧНЭЭН БЫСДАГУУД НЬ БАЯРЫН ХУНДАГА ТУЛГАЖ ХИЧНЭЭН ЛАЛАРУУД БАНДААШИНДАА ТАВИХ БОЛ ЭНЭ ЖИЛИЙН ЭНЭ ЭХ ОРОНЧ ДҮР ИСГЭСЭН СОНГУУЛИЙН ДҮН ТААВАРЛАШГҮЙ ГАРНА ХЭРВЭЭ СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДДАГ БОЛ МАН БУЛШНЫХАА НҮХИЙГ УХАЖ ХУЛГАЙЛСАН ЮМНУУДАА АРД ТҮМЭНДЭЭ ТАРААЖ ӨГӨӨД ЭГЦ ДЭЭШЭЭ ХАРАН САЙХАН УНТАЦГАА ГЭЖ ЗӨВЛӨЕ

эж:
эж:
2024-05-24 15:18

НИЙСЛЭЛД БОЛ МАН ГАРАХГҮЙ БАЙХ АА ТАСРАЛТГҮЙ 8 ЖИЛ НИЙСЛЭЛД ХИЙСЭН ЮМ НҮДЭНД ХАРАГДАЖ ЧИХЭНД СОНСОГДОХ ЮМ АЛГА ДА ЯАХАВ ЦААСАН ДЭЭР БОЛ БАЙГАА Л БАЙХ, НИЙСЛЭЛЧҮҮД МАШ ИХ БУХИМДАЛТАЙ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙНА. ХАРИН МАЛЧДАД БОЛ ӨЧНӨӨН ЗЭЭЛ ӨГЧ БАЙНА ТЭР Ч БҮҮ ХЭЛ МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТӨР ТӨСВӨӨС ТӨЛНӨ ГЭДЭГ ЧИНЬ АРД ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨ БИЗ ДЭ. ЮМНЫ ҮНЭ БОЛ ТЭНГЭРТ ХАДСАН ЯДУУРАЛ ЭНЭ 8 ЖИЛ МАШ ИХ ӨССӨН ГЭСЭН СУДГАА ГАРСАН ГЭЭД ТВ ЭЭР ЯРЬЖ БАЙНА ЛЭ

эж:
эж:
2024-05-24 15:27

Нэг намыг дангаар нь сонгох ямар байдгыг бэлээхэн харлаа одоо дахиад л ман гарв�##� бахь байдгаараа л байх байлгүй дахиад л нөгөө хүмүүс байхаар харахаар дургүй хүрч байна ждү, хөгжлийн банкны хэрэг, сург�##�тын сангийн зээл, ногоон автобусны хэрэг, эмийн асууд�##� гээд бөөн пакт сонсгол хийгээд л байдаг буруутан үр дүн харагдахгүй л байна ш дэ шинэ сонголт л хиймээр байна

эж:
эж:
2024-05-24 15:31

yamartaa ch shine hund sanal ogno

hgiu
hgiu
2024-05-24 15:31

;gkut

Холбоотой мэдээ

Back to top button