Нийгмийн

Зуны тэргүүн могой сарын хулгана өдөр

2024.05.24 / БААСАН ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.03-20.35
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Гал

Аргын тооллын 5 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 16, Эрхтэний тэнгэрт одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:03-20:35. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button